Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Онцлох мэдээ

  |     |  
“Шивээ Овоо” ХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хүүхэд багачуудад чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
“Шивээ Овоо” ХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хүүхэд багачуудад чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2018 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 2018.09.13-ний өдөр Шивээговь сумын 3 дугаар сургуулийн 10а ангийг “Шивээ Овоо” ХК-ийн нэрэмжит “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КАБИНЕТ” болгон тохижуулж 46,6 сая төгрөгөөр иж бүрэн засвар тоног төхөөрөмжтэй нь хүлээлгэн өгөх үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Мөн Хаялага спорт клубийн дэргэдэх даамны дугуйлангийн тамирчин 9-А ангийн сурагч Б.Батзориг 100 буудалт даамны Өсвөрийн Улсын аварга болсонтой холбогдуулан компанийн зүгээс баяр хүргэж дурсгалын зүйлс гардуулав.
                Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар сургуулийн нийт багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчиддаа цаашдын ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
  
 

   


Шивээ Овоо” ХК-ийн хамт олон
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)