Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Захиргаа хүний нөөцийн бодлогын хэлтэс

  |     |  
“ШИВЭЭ-ОВОО”ХК-ИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
2015/11/23

“Шивээ-Овоо” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн үндсэн зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчин нөхцлийг бий болгож, алсын хараа, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөнд тулгуурлан хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэн компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж төлөвлөх, судлан сонгох,сургаж мэргэшүүлэн хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг дүгнэн шагнаж урамшуулах, идэвхжүүлэх тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллуулах ажлын байр болоод ахуйн амьдралын нөхцөлийг сайжруулах бололцоог бүрдүүлэх, залгамж халааг бэлдэх зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 Дээрх зорилтод хүрэхийн тулд бид дараах чиглэлүүдийг баримтлана.

·         Манай компанид бүх насны иргэд ажиллах бөгөөд бид нас,хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхалгүй аюулгүй ажиллагааг эрхэмлэн нийт ажилтнуудын дунд эерэг, таатай, найрсаг уур амьсгал бүрдүүлэхийг хичээн ажиллана.

·         Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажлын бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа,ажилтнуудын амьдрах таатай орчин нөхцөл, нийгэм хамгаалал, соёлыг тогтмол сайжруулан хариуцлагатай уул уурхайн компани болно.

·         Компанийн дотоод журам, бусад холбогдох журам, дүрэм, заавар болон хамтын гэрээг нийт ажилтнууддаа нээлттэй танилцуулан хөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажиллана.

·        Дотоод эх үүсвэрээс ажилтнуудаа дэвшүүлэн ажиллуулж хөгжүүлэхийг эрмэлздэг бөгөөд бага зардлаар үр дүнтэй замаар ажилтан сонгон шалгаруулж боловсон хүчнийг бэлдэж тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна.

·        Ажилтнуудын боловсрол, мэргэжилд хөрөнгө оруулж сургалтын хуваарийн дагуу хэрэгцээ, шаардлагатай сургалтанд ажилтнуудаа хамруулан үр дүнтэй, бүтээмж өндөртэй ажиллах мэргэшсэн ур чадварыг эзэмшлүүлэн хойч үеийн залгамж халааг бэлдэнэ.