Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Технологийн бодлогын хэлтэс

  |     |  
Технологийн бодлогын хэлтсийн танилцуулга
2015/11/18

Шивээ-Овоогийн уурхай 1990 ондбайгуулагдсанаар уурхайн даргаар ашиглалтын инженер мэргэжилтэй Ч.Оросоо, маркшейдер мэрэгжилтэй С.Батсуурь ерөнхий инженерээр ажиллаж, анхны ам нээх, хөрс хуулах зураг төслийг уул уурхайн хүрээлэнгээр хийлгэж ажилласан байна. Уурхайн ашиглалт цаашид өрнөхийнхэрээр мэргэжлийнинженеруудийн шаардлагаурган гарч 1991 оноос маркшейдер инженер 1, маркшейдрийн зурагчин 1 хүн авч ажиллуулснаар тус хэлтэс бий болох үндэс суурь нь болсон. Уурхай 500000 тн нүүрс олборлон борлууулах уул уурхайн анхны боловсруулсан төслийн хэмжээнд хүргэхийг тулд тоног төхөөрөмж нэмэгдэх болсноор дахин нэг маркшейдер инженер авч технологиинженерийн ажлыг хавсран ажиллаж,

1997 оноос эхлэн тус уурхай нь орон нутгийн хэмжээнээс хальж улсын чанартай уурхай болох ирээдүйн хөгжлийн сайхан боломж нээгдэж,Япон-Монгол улсын засгийн газрын хооронд хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулагдан, техник технологийн шинэчлэл хоёр үе шаттайгаар хийгдэх болсоноор“Технологи бодлогын хэлтэс" болон өргөжиж хэлтсийн дарга, ерөнхий маркшейдер, ерөнхий технологи, маркшейдер инженер, маркшейдрийн туслах, геологи инженер, чанарын инженер гэсэн бүтэцтэй болсон.Өөрсдийн тооцоо судалгаан дээр үндэслэн гадны гэрээт компаниудаар хийлэгдэг байсан тэсэлгээний ажилаа өөрсдийн хүчээр хийх болсоноор өрөмдлөгө тэсэлгээний инженер, тэсэлгээний мастер, тэсэлгээчин зэрэг шилдэг боловсон хүчнээр хүрээгээ тэлэн ажиллаж байна.

"Технологи бодлогын хэлтэс" нь өргөжиж хэлтсийн дарга, ерөнхий маркшейдер, ерөнхий технологи, өрөмдлөгө тэсэлгээний инженер, маркшейдер инженер, маркшейдрийн туслах, геологи инженер, чанарын инженер гэсэн бүтэцтэй ажиллаж байгаад 2015 оны 3-р сард удаах алба болох маркшейдерийн албыг салгаж сүүлйин үеийн төлөвлөлтийн програмаар уулын ажлын урт, богино хугацааны төлөвлөлт хийн, өрөсдийн хүчээр тэсэлгээ хийж харьяа хэсгүүдээ удирдлагаар ханган ажиллаж байна.

 

Тус хэлтсийн бүрэлдэхүүнд багтдаг нүүрсний шинжилгээний лаборатори 2001   оны 8-р  сарын   02-ны  өдөр   анх  ашиглалтанд орсон  бол,   уулын диспетчерийн алба 2002 -2003 оны хооронд байгуулагдан ажиллаж байсан. Лабораторийн   анхны  инженерээр   Н.Оюунбилэг,   анхны  лаборантаар О.Байгальмаа нар ажиллаж байжээ. Лаборант:

1.    О.Байгальмаа                  2000-2001он
2.    Ч.Одончимэг                   2002-2003 он
3.    Б.Оюунчимэг                   2004 он
4.    А.Пүрэвжав                     2004-2005 он
5.    С.Баяржаргал                 2005 он
6.    Ц.Оюундалай                  2005-2006 он
7.    Х.Мөнхтөр                       2006-2008 он
8.    Б.Энхбат                         2008-2009 он
9.    Н.Амарсайхан                 2009 он
10. Т.Ариунаа                        2012он
11. Б.Наранчимэг                  2013он
12. Г.Цасансувд                     2013он
13. Б.Хишигжаргал               2014он

2008  оноос эхлэн шинэ бүтэц зохион байгуулалтаар хэлтсийн харъяанд уулын, технологи дамжлагын, ус шүүрүүлэхийн хэсгүүд орох болсон.

Үйлдвэр, технологи, бодлогын хэлтэс нь үйлдвэрлэлийн үндсэн процесс болох ус шүүрүүлэх, хөрс хуулах, нүүрс гаргалт, өрөмдлөг, тэсэлгээ, борлуулалтын ажлуудыг гүйцэтгэж буй үндсэн хэсгүүдийн хэвийн жигд ажиллагааг удирдан зохион байгуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, уурхайн хэтийн төлөвийг урьдчилан харж, бизнес төлөвлөгөөг хийж ажилладаг.

Он дараалалын товчоо

1.         1991,04.01-1995.01-р сар   Ө. Оюунчимэг анхны маркшейдер инженер
2.         1992. 02,17-1993.09-р сар Д.Бадамцэцэг анхны маркшейдрийн зурагчнаар
3.         1993. 09. 01 - 2003.09-р сар Т.Таванцэцэг хуулбар зурагчин, бичиг хэргийн эрхлэгч
4.         1995. 01. 20-1997.01-р сар С.Буянтогтох маркшейдер инженер
5.         1995. 09. 01- 2002. 04-р сар Р.Гомбосүрэн анхны ерөнхий маркшейдер инженер
6.         1997. 01. 24 - 2002. 10-рсар Г.Ганбат маркшейдер инженер, ерөнхий маркшейдер инженер
7.         1997.06.09-1999-04 сар Т.Батбаяр Үйлдвэр технологи бодлогын хэлтсийн анхны дарга
8.         1998. 09.18- 2006. 04-р сар Ш.Балдорж анхны технологи инженер
9.         2000.11.04-2002. 08-рсар Б.Цэдэнбал Үйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга
10.       2002. 10. 02- 2004.06-р сар Б.Содбаатар ерөнхий маркшейдер
11.       2002.10.11-2007.10-р сар Н.Өлзийбаяр анхны геологи инженер
12.       2003.09-р сараас Б.Отгонбаяр маркшейдер инженер, ерөнхий маркшейдер инженер
13.       2004.09.11-2008.01-р С.Одбаяр ерөнхий маркшейдер, Үйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга
14.       2005.08.18-2007.9-р сар Ц.Норовсүрэн Үйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга
15.       2005.09-р сараас П.Цэндпүрэв технологи инженер, Үйлдвэртехнологи бодлогын хэлтсийн дарга
16.       2006.10-р сараас Б.Насанжаргал маркшейдер инженер, ерөнхий маркшейдер, технологи инженер
17.       2008.03-р сараасЖ.Баатарсайхан геологи инженер
18.       2009.07-р сараас Б.Сүрэнтогтох технологи инженер, өрөмдлөгө тэсэлгээний инженер
19.       2009.10-р сараас Ш.Ононбаяр маркшейдрийн туслах
20.       2009.11-р сараас 2012 оны 3-р сар хүртэл Ш.Эрдэнэбат маркшейдрийн туслах
21.       2012.3-р сараас 2015оны 7-р сар хүртэл Б.Одончимэг маркшейдрийн туслах
22.       2012.5-р сараас А.Билгүүн гидргеологич техникч
23.       2012.6-р сараас 2015.6-р сар хүртэлЖ.Билгүүн маркшейдер инженер
24.       2015.6-р сараас А.Зоригтбаатар маркшейдер инженер
25.       2015.7-р сараас Г.Алтан-Оргил маркшейдерийн техникч