Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

ХАБЭА-н хэлтэс

  |     |  
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн танилцуулга
2017/04/27

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 31-ний А/136 тоот тушаалаар Хяналтын хэлтэс нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс болж компанийн бүтэц орон тоонд өөрчлөлт орсон.


Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс нь Гүйцэтгэх захирлын шууд удирдлаганд ажиллана.

 

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО: Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандарт, ХАБЭА-н дүрэм, журам, зааврыг баримтлах бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.



 

ХАБЭА-Н ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ


Компанийн хэмжээнд ХАБЭА-н талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн бүх шатны технологи үйл ажиллагаа буюу машин техник, тоног төхөөрөмжүүдэд ХАБЭА-н хяналтыг тавих, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.


Компанийн хэмжээнд мөрдөгдөх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, аваар, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, галын аюулаас урьдчилан сэргийлж, тоног төхөөрөмж машин механизмын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, осол авааргүй хөдөлмөрлөх ажлын байраар хангаж ажиллана.


Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, ХАБЭА-н олон улсын удирдлагын тогтолцооOHSAS 18001:2007 стандарт, ХАБЭА-н дүрэм, журам, заавар, удирдах дээд байгууллагын шийдвэрийг мөрдөж ажиллана.

 

ЭРҮҮЛ БАЙХЫН ҮНДЭС

ИХИЙГ БҮТЭЭХИЙН ЭХЛЭЛ

АЮУЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА