Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Санхүү эдийн засгийн хэлтэс

  |     |  
Санхүү, эдийн засгийн хэлтсийн танилцуулга
2014/09/25

Тус хэлтэс нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эдийн засгийн аргаар удирдаж, найдвартай бодит, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчидийг хангах зорилготойгоор Хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, Ерөнхий эдийн засагч 1, Үйлдвэрийн эдийн засагч 2, мөнгөн хөрөнгө, өглөг авлага, цалин хөлс, бараа материал, сэлбэг хэрэгсэл хариуцсан нягтлан бодогч 5, касс- аж ахуйн нярав 1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Манай хамт олон үнэнч шудрага зан, эв нэгдлийг эрхэм болгон ОУНББ-ийн стандарт, НББ-ийн бодлого журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтлөн санхүүгийн тайлангуудыг цаг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр хангадаг.

Өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх, нэгтгэх, тайлагнах болон цалин хөлсний программыг зохион бүтээж, хамт олны санал, санаачлагуудаар арвижуулан баяжуулсаар санхүүгийн стандартад нийцсэн цогц программыг зохион ашиглан ажиллаж байна.

            Амьдралын хэмнэлийг тоонд шилжүүлэн боддог

            Арвилан хэмнэхийг яруу тодоор харуулдаг

            Албан байгууллагаа толгойдоо тооцоолж, нуруундаа үүрч явдаг

            Амрах завгүй шаргуу ажилчид нь санхүүчид

            Усны урсгал шиг орлого зарлагыг бүртгэж

            Урьдчилан тооцоолж зардлыг бууруулж хэмнэсэн

            Урагшлах “Шивээ-Овоо”-ийнхоо уураг тархи нь болсон

Урам зоригтой, ухаан ихтэй ажилчид нь санхүүчид

            ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

            Компанийн зорилго, зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавих, санхүү эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах талаар судалгаа шинжилгээ явуулан эдийн засгийнудирдлагынарга механизмийг боловсронгуй болгох, компанийн нягтлан бодох бүртгэлийг эрхлэн хөтөлж санхүүгийн тайлан бэлтгэх, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд бүртгэлээр тавих хяналт, санхүү эдийн засаг болон нягтлан бодох бүртгэлийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх

            ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Компанийн хэмжээнд санхүү эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж хяналт тавих.  

2омпанийн бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэж, зорилтот түвшин болон бизнес төлөвлөгөөний төслийг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах.

3.Компанийн зорилтот түвшингийн биелэлт болон санхүүгийн тайлан тэнцлийн үр дүн,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Захирлын зөвлөлийн хуралд санал оруулж шийдвэрлүүлэх.

4.Хэлтэс нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн журам, зааврын дагуу хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэх, сонирхогч этгээдийг үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээллээр ил тод хангах.

5.Хэлтэс нь сар бүр үйлдвэрлэлийн болон хэсэг нэгжийн зардлын гүйцэтгэлийг гаргаж, өртөг зардлыг бууруулах, цаашид анхаарах асуудлын талаар компанийн тайлангийн зөвлөлгөөнд танилцуулга хийж байх.

6.Өр авлага барагдуулах талаар тодорхой ажлыг санаачлан зохион байгуулж үр дүнг Захирлын зөвлөлийн хуралд танилцуулж байх.

7.Компанийн эргэлтийн болон үндсэн хөрөнгөнд бүртгэлээр хяналт тавьж, тооллогын комиссын саналыг үндэслэн ашиглах боломжгүй болсон хөрөнгийг данснаас хасах асуудлыг шийдвэрлүүлэх. 

8.Компанийн салбар, төлөөлөгчийн газар, охин компанийн төлөвлөгөө, төсөв зардлын тооцоог хянаж Захирлын зөвлөлд оруулан батлуулах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.