Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Уулын нэгдсэн хэсэг

  |     |  
Уулын нэгдсэн хэсгийн танилцуулга
2014/09/25

Уулын ажлын ашиглалтын технологийн горимын дагууөрөмдлөг тэсэлгээ, тээвэртэй болон тээвэргүй хөрс хуулалт, хөрс тээвэрлэлт, нүүрс гаргалтын ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн үүрэг бүхий компанийн үндсэн үйлдвэрлэлийн хэсэг юм. 1990 оны 06 сарын 01-ний өдөр тус уурхайн “Уулын хэсэг”-ийг шинээр зохион байгуулсан байна.

Анхны хэсгийн даргаар тэр үед залуу инженер Ц.Өлзийсайхан томилогдон ажиллаж байсан. Уулын ажил эхлэх бэлтгэл хангагдаж цагаан морин жилийн зуны адаг сар буюу 1990 оны 7-р сарын 31 ны билэгт сайн өдөр уурхайн ам нээх ёслолын ажиллагаа болсоноор шинэхэн хамт олны нөр их ажлын эхлэл тавигджээ. Мөрөгцөгт ам нээх ажлыг дунд оврын техник Т-130 бульдозер, ЭШО-51/11 экскаватор, хөрс тээвэрлэлтийг кразаар гүйцэтгэсэн бөгөөд эдгээрийг эзэмшигчид нь Д.Нямсолжид, Т.Бээжинбат, Д.Борхүү, Ө.Мягмардорж нар ажиллаж байсан.

Түүнчлэн 1990 оны 10 дугаар сарын сүүлчээс 1991 оны эхэн хүртэл анхны ЭКГ-5А №01 цахилгаан экскаватор угсрах ажлыг Баяндалайн Дашзэвэг ахлагчтай бригад гүйцэтгэсэн юм. Тус экскаваторын угсралтын ажил дуусч анхны экскаваторчинаар Ж.Доржсүрэн, Д.Энхрийхүү, Д.Ганбаатар, С.Отгонбаатар нар туслах машинчаар нь Т.Бээжинбат, Ч.Одбаатар, Д.Нямсолжид нар томилогдон ажилласан юм. 1991 оны 10-р сарын 9-ны өдрөөс 2 дахь ЭКГ-5А№02 экскаватор угсрах бригадыг энэ ажлын дадлага туршлага бүхий хүмүүсийг оролцуулан байгуулжээ. 
 
1991 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрс олборлолтыг  ЭКГ-5А №01 экскаватороор машинч Д.Энхрийхүүгийн ачилтаар С.Доржийн жолоодсон Белаз-540 автосамосволд 27тн нүүрс ачиж борлуулалтын агуулахад буулгаснаар энд ажиллаж байсан хамт олны хүсэл зорилго биелэлээ олжээ. 1992 онд 720.0 мянган шоо метр хөрс хуулж 140.0 мян.тн нүүрс гаргаж борлуулсан байна.

1993 оны 6 сард механик Б.Дашзэвэгийн удирдсан бригад 3 дахь ЭКГ-5А№03 экскаватораа угсран хүлээлгэн өгчээ. 1993 онд 1042.9 м3хөрс хуулж, 603.1 мян.тн нүүрс гаргаж 464.9 мян тн нүүрс борлуулав.

1994 оны 3-р сард 4 дэхь ЭКГ-5А №04-г угсрах бригадыг Б.Дашзэвэгээр ахлуулан зохион байгуулав.СБР-160 маркийн 2ш өрмийн машинтай болов. 1994 онд 1639200 м3 хөрс хуулж, 259000 тн нүүрс гаргаж 359000 тн нүүрс, 1995 онд 1109.5 сая м3 хөрс хуулж, 259.7тн нүүрс олборлон борлуулсан байна.

Ийнхүү он цагийн түүхэнд дурсагдах олон сайхан ажлын амжилтыг манай хэсгийн хамт олны анхдагчид өнгөрсөн цаг үеүдэд хийж бүтээсэн.


ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Уулын нэгдсэн хэсэг нь “Шивээ-Овоо” ХК-ийн үндсэн хэсэг бөгөөд өрөмдлөг тэсэлгээний ажил, тээвэргүй болон тээвэртэй ашиглалтын системээр хөрс хуулалтын ажлыг зохион байгуулж тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах, нүүрс гаргалтын ажлыг зохион байгуулах, уулын тоног төхөөрөмжийг үр бүтээлтэй ашиглаж өртөг зардлыг бууруулан хэрэглэгчдийг, чанарын стандарт шаардлагад нийцсэн нүүрсээр хангах, компанийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажилгаагаа явуулж байна.

Уулын нэгдсэн хэсэг нь 9 инженер техникийн ажилтан, экскаваторын машинч, туслах машинч, өрмийн машинч, туслах машинч, үйлчлэгч нийт 80 ажиллагсадтай. Нийт ажилчидыг боловсролоор нь харьцуулбал: 23.08% дээд, 33.85% тусгай дунд, 43.07% байна.


Манай хамт олон дэлхийн уул уурхайн хөгжлийг тэргүүлэгч орнууд  болох АНУ-д үйлдвэрлэсэн ДМ-45Е өрмийн машин 2, ОХУ-д үйлдвэрлэсэн ЭКГ-5А экскаватор-4, Уралмаш үйлдвэрийн анхны загвар ЭШ-25/90 алхагч экскаватор-1, СБР-160А өрмийн машин-1 зэрэг техникүүдээр үндсэн үйл ажиллагагаа явуулж байна.

2003 оноос Тус уурхайн хүчин чадал өргөжиж тээвэргүй ашиглалтын системийн зайлшгүй шаардлага гарч төслийн хүрээнд өндөр хүчин чадлын ЭШ-25.90 алхагч экскаваторыг ОХУ-ын мэргэжилтэнүүдтэй хамтран манай залуус богино хугацаанд угсарч ашиглалтанд оруулсан юм. Ашиглалтанд орсоноос хойш тус экскаватор нь уурхайн хөрс хуулалтын ажлын 57.6%-ийг гүйцэтгэсэн байна.

2002-2011 онуудад ОХУ-аас уригдан ирсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж тэднээс байнга суралцаж ирсэнээрөнөөдөр манай үндэсний боловсон хүчин ЭШ-25/90 экскаваторын ашиглалтын технологи, ашиглалт, засварын ажлыг бие даан гүйцэтгэж байна.

2013 оноос тээвэргүй хөрс хуулалтыг нэмэгдүүлэн  алдагдлыг бууруулж  үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ЭШ11.70 Алхагч экскаваторыг худалдан авч өөрсдийн хүчээр засварлан угсарч 2014 оны 07-р сард ашиглалтанд оруулахаар   ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 50 сая.м3 хөрс хуулж, 20 сая.тн нүүрс олборлон нийт 85.5 сая.м.куб уулын цулын ажил хийгээд  байна.

2013 оны 12 сарын байдлаар хэсгийн удирдлага ажиллагсдын хамтын хүчин чармайлтаар ,дотоод нөөц бололцоог дайчилан ажилласнаар өртөг зардлыг урьд онтой харьцуулбал 28.5% хэмнэж ажиллаа.

Машин тоног төхөөрөмжүүдийн үзлэг үйлчилгээг цаг тухайд нь хийж эвдрэлийг багасгаж, машинч туслах нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх талаар үе шаттай олон арга хэмжээ авч ажиллаж байна. Компаниас жил бүр уламжлалболгонявагддаг урлаг, спортын  наадамд идэвхитэй оролцож ирсэн .


ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Уулын ажлын ашиглалтын технологийн горимын дагуу өрөмдлөг тэсэлгээ, тээвэртэй болон тээвэргүй хөрс хуулалт, хөрс тээвэрлэлт, нүүрс гаргалтын ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн үүрэг бүхий компанийн үндсэн үйлдвэрлэлийн хэсэг юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1. Уулын ажлын ашиглалтын технологийн горимын дагуу өрөмдлөг тэсэлгээ, тээвэртэйболон тээвэргүй хөрс хуулалт, хөрс тээвэрлэлт, нүүрс гаргалтын ажлыг хариуцан гүйцэтгэж, төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, хэрэглэгчдийг чанар стандартын шаардлага хангасан нүүрсээр хангах.

2. Уул тээврийн машин, тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засварын ажлыг хугацаанд нь техник ашиглалтын зааврын дагуу чанартай гүйцэтгэж, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж үр бүтээлтэй ашиглах.

3. Сэлбэг хэрэгсэл, материалын зарцуулалтад хяналт тавьж, өртөг зардлыг бууруулах, үр ашиггүй зардал гаргуулахгүй байх талаар тодорхой ажлыг санаачлан хийж гүйцэтгэх.

4. Хэсгийн ажиллагсдыг аюулгүй ажиллагааны арга барилд сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулах, ХАБЭА-н талаар гарсан дүрэм, журам, зааврыг мөрдүүлэх.

5. Хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил доголдол, эвдрэл саатал, осол аваарийг бүртгэн судалж дүгнэлт гарган, давтан гаргахгүй байх, бууруулах, багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зохион байгуулж ажиллах.

6. Хэсгийн ажиллагсдын дунд үйлдвэрлэлд ашигтай шинэ санаа, санаачлага гаргах ажлыг зохион байгуулж, гаргасан ШБАЗ-г хөхиүлэн дэмжиж ажиллах.