Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Технологийн дамжлагын хэсэг

  |     |  
Технологи дамжлагын хэсгийн танилцуулга
2014/09/25

Мөргөцөгөөс олборлосон нүүрсний чийглэгийг бууруулан конвейероор тээвэрлэж, нүүрсний агуулахад нөөц байгуулан хэрэглэгчдэдчанар стандартын шаардлага хангасан нүүрс нийлүүлэх үндсэн үүрэг бүхий компанийн үндсэн үйлдвэрлэлийн хэсэг юм.

Технологий дамжлагын хэсэг нь 82 ажилтантай бөгөөд ажилтны 85 орчим хүвь нь 35 хүртэлх насны залуучууд ажиллаж байна.


 

Технологи дамжлагад АНУ, ЯПОН, ХБНГУ, ХЯТАД зэрэг орнуудын өндөр бүтээмжтэй удирдах ба хянах үйл явц бүрэн автомачлагдсан 220м.куб багтаамжтай хүлээн авах бунке, 120м.куб багтаамжтай ачилтын бункер, 1800 мм-ийн өргөн 26м урт 01-р конвейер, 1200 мм-ийн өргөн 115м урт 02-р конвейер, 1200 мм-ийн өргөн 25м урт 03-р конвейер, АНУ-ын SVEDALA фермийн (AFS-60FS-235-30HP-VS) тэжээгч, АНУ-ын МhLanaahan фермийн 24*60 super ovadroll crusher (2 булт бутлагч), АНУ-ын SVEDALA фермийн 219001/SVE/001 маркийн вагон түлхэгч тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Мөргөцөгөөс олборлосон нүүрсний чийглэгийг бууруулан конвейероор тээвэрлэж, нүүрсний агуулахад нөөц байгуулан хэрэглэгчдэдчанар стандартын шаардлага хангасан нүүрс нийлүүлэх үндсэн үүрэг бүхий компанийн үндсэн үйлдвэрлэлийн хэсэг юм.


 ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд бусад хэсэг, нэгжүүдийн удирдлага, ИТА болон ажилтнуудад шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх, түүний биелэлтийг хангуулах, хариуцлага тооцох саналыг захиргаанд оруулж шийдвэрлүүлэх.

2.Техник ашиглалт болон аюулгүй ажиллагааны зөрчилтэй тоног төхөөрөмжийн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол зогсоох хүртэлх арга хэмжээг авах.

3.Хэсгийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн захиалга хийх, нийлүүлэлтийн чанар, байдалд хяналт тавих, эвдрэл гэмтэл, сул зогсолтын акт бичих хариуцлага тооцох санал гарган шийдвэрлүүлэх.

4.Хэсгийн ажлын байр, орон тооноос шалтгаалж ажилтныг ажилд авах, шагнаж урамшуулах, сахилгын арга хэмжээ авах, тэдний цалин хөлс, нэмэгдэлийг тооцож олгоход харьяалагдах хэлтэс болон захиргаанд санал оруулах.