Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Засварын хэсэг

  |     |  
Засварын хэсгийн танилцуулга
2014/09/25
Уурхайн уул тээврийн машин, тоног төхөөрөмжийн механик эд ангийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт, саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэсэг нэгжүүдийн захиалгат ажлуудыг шуурхай хийж гүйцэтгэх, чанар стандартын шаардлага хангасан шинэ болон сэргээн засварласан сэлбэг хэрэгсэл, эд ангиар хангах, нөөц бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд хэсэг нэгжүүдэд засварын багаж хэрэгсэл, хүн хүчээр үйлчилж туслалцаа дэмжлэг үзүүлэх хэсэгюм.

“Шивээ-Овоо” ХК-ийн Засварын хэсэг анх 1993 онд 6 хүний бүрэлдэхүүнтэй үндэс сууриа тавьж байсан бол 1996 онд бие даасан хэсэг болж бага оврын токарын суурь машин, босоо өрөм, автокран зэрэг тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.


2001 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар нэгдсэн засварын газрын барилга баригдаж Америк, Япон, ОХУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадал бүхий автомат болон хагас автомат суурь машин төхөөрөмжүүдээр тоноглогдсоноор засварын иж бүрэн бааз бүрдэн бий болжээ.

Засварын хэсэг нь өнөөдөр 22 хүний бүрэлдэхүүнтэй 5,7 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр компанийн уул-тээврийн машин, тоног төхөөрөмжийн механик эд ангийн засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад хэсэг нэгжүүдийн захиалгат эд ангиудыг шуурхай хийж гүйцэтгэх, чанар стандартын шаардлага хангасан шинэ болон сэргээн засварласан сэлбэг хэрэгсэл, эд ангиар хангах, зохистой хэмжээний нөөц бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд хүн хүч, багаж хэрэгслээр хангаж ХАБЭА-г эрхэмлэсэн үйлдвэрлэлийн жигд найдвартай ажиллагааг хангах үүрэг бүхий нэгж юм.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Уурхайн уул тээврийн машин, тоног төхөөрөмжийн механик эд ангийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт, саатлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэсэг нэгжүүдийн захиалгат ажлуудыг шуурхай хийж гүйцэтгэх, чанар стандартын шаардлага хангасан шинэ болон сэргээн засварласан сэлбэг хэрэгсэл, эд ангиар хангах, нөөц бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд хэсэг нэгжүүдэд засварын багаж хэрэгсэл, хүн хүчээр үйлчилж туслалцаа дэмжлэг үзүүлэх хэсэг юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Уул тээврийн машин механизм, тоног төхөөрөмжийн механик эд ангийн засварын ажлыг засварын арга технологийн дагуу багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилтнуудын хүчээр хийж гүйцэтгэх, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

2.Суурилагдсан машин, тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засварын ажлыг хугацаанд нь техник ашиглалтын зааврын дагуу чанартай гүйцэтгэж, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж үр бүтээлтэй ашиглах.

3.Сэлбэг хэрэгсэл, материалын зарцуулалтад хяналт тавьж, өртөг зардлыг бууруулах, үр ашиггүй зардал гаргуулахгүй байх, зарим сэлбэгийг дотооддоо оруулан хийх, нөөц бүрдүүлэх талаар тодорхой ажлыг санаачлан хийж гүйцэтгэх.

4.Хэсгийн ажиллагсдыг аюулгүй ажиллагааны арга барилд сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулах, ХАБЭА-н талаар гарсан дүрэм, журам,зааврыг мөрдүүлэх.

5.Хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил доголдол, эвдрэл саатал, осол аваарийг бүртгэн судалж дүгнэлт гарган, давтан гаргахгүй байх, бууруулах, багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, зохион байгуулж ажиллах.