Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Цахилгаан хангамжийн хэсэг

  |     |  
Цахилгаан хангамжийн хэсгийн танилцуулга
2014/09/25

Уурхайн бүх төрлийн /цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцсан ажилтантай нэгж хамаарахгүй/цахилгаан тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар, туршилт тохируулгын ажлыг техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу чанартай гүйцэтгэж тэдгээрийн эвдрэл гэмтэл, саатлыг багасгах, уулын машин, тоног төхөөрөмжийн зөөвөр нүүдэл, сэлгэн залгалтыг шуурхай зохион байгуулах, гарч болзошгүй эрчим хүчний тасалдлыг богино хугацаанд оношлон сэргээх замаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж ажиллах хэсэг юм.

Цахилгаан хангамжийн хэсэг нь уурхайн цахилгаан тоног төхөөрөмж болон цахилгаан экскаваторуудынхэвийн найдвартайажиллагааг ханган, цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах зорилго тавин ажиллаж байна. Цахилгаан хангамжийн хэсэг нь дээд боловсролтой 18, тусгай дунд боловсролтой 12 ажилтангаар ажиллаж байна.Хэсгийн ажилчдын 96% -ийг 34хүртэлх насны залуучууд эзэлж байна. Цахилгаан хангамжийн хэсэг нь Хэсгийн дарга болон хэсгийн ерөнхий инженерийн шууд удирдлаганд: Тохируулга болон цахилгаан  машин засварын  бригад, Реле тохируулгын бригад, Өндөр хүчдэлийн шугамын бригад ,110/6 кВ-ын дэд станцын диспетчер инженер, ээлжийнмонтёр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Их говийн нүргэлсэн уурхайн

Илч  гэрлийг түгээж  яваа                          

Цаг наргүй ажиллах уурхайчдыг

                        Цахилгаан энергээр тасралтгүй хангадаг

                 Энэхүү уурхайн эгэлхэн хэсэг

                 Эрчим хүчний мөнхийн ундарга

                                                                             Бид цахилгаанчид


 

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

 Уурхайн бүх төрлийн /цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцсан ажилтантай нэгж хамаарахгүй/цахилгаан тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар, туршилт тохируулгын ажлыг техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу чанартай гүйцэтгэж тэдгээрийн эвдрэл гэмтэл, саатлыг багасгах, уулын машин, тоног төхөөрөмжийн зөөвөр нүүдэл, сэлгэн залгалтыг шуурхай зохион байгуулах, гарч болзошгүй эрчим хүчний тасалдлыг богино хугацаанд оношлон сэргээх замаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж ажиллах хэсэг юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ЧИГЛЭЛ

1.Уурхайн бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засварын ажлыг техник ашиглалтын зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэх, тэдгээрийн эвдрэл саатлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллах.

2.Уулын ажлын өрнөлт, уулын машин, тоног төхөөрөмжийн байршил, өрөмдлөг тэсэлгээний ажилтай уялдуулан ЦДАШ-ыг өөрчлөх, зөөвөр нүүдэл, шуурхай сэлгэн залгалт хийх ажлыг шуурхай зохион байгуулж гүйцэтгэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.Экскаватор, дэд станцын болон бусад тоног төхөөрөмжийн реле хамгаалалт автоматикийн тоноглолын үзлэг үйлчилгээ, засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, РХА-ийн тавил тохируулах, шалгах, тооцоо хийж техник ашиглалтын горимын дагуу аюулгүй ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

4.110/6кВ-ын ДС, ХХБ-ын тоног төхөөрөмж, тоноглолын үзлэг үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэн хэвийн найдвартай ажиллагааг хангах, тэдгээрт хийгдэх шуурхай сэлгэн залгалтыг техникийн аюулгүйн дүрэмийн дагуу гүйцэтгэж ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

5.Компанийн хэсэг нэгжүүд, машин тоног төхөөрөмжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ, зарцуулалтын байдалд хяналт тавьж, эрчим хүчийг хэмнэх, үр ашиггүй зарцуулалтыг бууруулах талаар тодорхой ажил зохион байгуулж хэрэгжүүлэх.

6.Уурхайд ашиглагдаж байгаа ЦТТ-ийн ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой гарсан зөрчлүүд, эвдрэл саатал, цахилгаан эрчим хүчний тасалдалын судалгааг тогтмол хийж үнэлэлт дүгнэлт өгөх, зөрчлийг арилгах, сул зогсолтыг багасгах арга хэмжээг зохион байгуулах.

7.Хэсгийн ажиллагсдын дунд үйлдвэрлэлд ашигтай шинэ санаа, санаачлага гаргах ажлыг зохион байгуулж, гаргасан ШБАС-ыг хөхиүлэн дэмжиж ажиллах.