Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Байгаль хамгаалах үйл ажиллагаа

  |     |  
"Шивээ-Овоо" ХК-ийн Байгаль орчны менежментийн 2017 оны төлөвлөгөө
2017/03/23
  "Шивээ-Овоо" ХК-ийн  Байгаль орчны менежментийн 2017 оны төлөвлөгөө танилцуулж байна.   
Цааш
"Шивээ-Овоо" ХК-ийн 2016 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан
2017/03/23
  "Шивээ-Овоо" ХК-ийн 2016 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулж байна. 
Цааш
"Шивээ-Овоо" ХК-ийн 2016 оны Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт
2017/01/17
2016 оны  Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн  агаар, хөрс, усан орчны бохирдлын хими, хүнд металлын шинжилгээнүүдийг итгэмжлэгдсэн лаборатори болох УБТЗ-ын Хяналтын алба, Эрүүл мэндийн хяналтын нэгдсэн лаборатори, Уул Уурхайн Туршилт шинжилгээний лабораторид тус тус шинжлүүлсэн. Шинжилгээний хариуг хүлээн авч Говьсүмбэр аймгийн  Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний дүнгийн дүгнэлтийг тайланд хавсаргав. Цацрагийн шинжилгээнд 2016.08.30 уурхайн карьерын 3 цэгээс нүүрсний дээж авч Цөмийн энергийн газрын лабораторид хүргүүлсэн хариу ирээгүй байна.
Цааш
Байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа,баримталж буй хууль тогтоомжийн талаар
2016/05/06

Бидний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын стратегийн гол цөм нь байгаль орчинд хүндэтгэлтэй хандахад оршино. Бид үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөө учруулахаас сэргийлэх, учруулсан нөлөөг бууруулах, арилгах үүрэг хүлээсэн билээ.  

Говийн цөл нутаг нь байгалийн өвөрмөц тогтоцтой, түүнийг хамгаалах шаардлагатай байдаг. Бид үйл ажиллагаа дуусах үед байгаль орчинд цэвэр эерэг нөлөө үзүүлсэн байх ерөнхий зорилго өмнөө тавьдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах нөлөөг багасгах, байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ оруулах, улмаар үйл ажиллагааны үр дүнд тус бүс нутагт эцсийн дүндээ үр өгөөж үлдэнэ гэсэн үг юм.


Цааш
Хаялга нуур
2016/05/02

Хаялага” нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 950 м урттай сувгийг байгуулж гүний усаар нуурыг тэжээж эхэлсэн нь үр дүнтэй болж, нуурын түвшинг 2м дээшлүүлж тус нуурын орчмыг компанийн хамгаалалтанд авч, нуурын орчмыг цэвэрлэх, зэгс тарих, загас жараахай үржүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

Цааш
2015 онд хийгдсэн биологийн нөхөн сэргээлт
2016/04/09

ШОХК нь  6,3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлыг мэргэжлийн байгуулагын дунд тендер зарлахад “Этерналграден” ХХК шалгарч сонгодсон. “Этерналграден” ХХК  нь техникийн болон биологийн цогц нөхөн сэргээлтийг Монголд нэвтэрч эхэлсэн дэлхийн шилдэг технологи бүхий Пийбоди Энержи уул уурхайн жишээгээр АНУ-д үйлдвэрлэсэн John Deere үрлэгчийг ашиглан Монгол улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид мониторингийн ажлыг олон улсын жишгээр тогтмол явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил 7 сарын 10-наас өмнө Говь-Сүмбэр аймагт огт бороо ороогүй гандуу байсан тул бид биологийн нөхөн сэргээлтийг бороо угтуулж 7 сарын 16-21-ны хооронд хийсэн нь хугацааны хувьд оройтсон боловч эрт гантай үед ургамал тарьсанаас илүү үр дүнг өгч байна.

Цааш
“Шивээ – Овоо”ХК – ийн 2003 – 2015 онд хийгдсэн биологийн нөхөн сэргээлт
2016/04/06

ШОХК нь байгаль орчноо нэн тэргүүнд тавьж, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээлтийг Монгол улсын хууль, дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Бид дараах хууль тогтоомж, шаардлагыг мөрддөг. Үүнд: • Монгол Улсын холбогдох бүх байгаль орчны хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрддөг • Байгаль орчны гүйцэтгэлд тогтмол хяналт-шинжилгээ хийж, байгаль орчны хяналт-шинжилгээний дотоод хөтөлбөрөө мөрддөг. Манай уурхайн нь 2003 онд Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 1,5 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлүүлсэн.

Цааш
Байгаль орчны нөхөн сэргээлт
2014/09/22

“Шивээ-Овоо” ХК нөхөн сэргээлтийн ажлыг доорхүндсэн чиглэл буюу стандартын дагуу МNS 5914-2008, МNS 5915-2008, МNS 5916-2008, МNS 5917-2008, МNS 5918-2008 хуулийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Техникийн нөхөн сэргээлт “Байгаль орчин .Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт” /МNS 5914-2008/ стандартыг техникийн нөхөн сэргээлтийн ажлыг уурхайн уулын ажлын төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөнд зардлыг тусгаж гүйцэтгэсэн.

Цааш