Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Байгаль хамгаалах үйл ажиллагаа

  |     |  
"Шивээ-Овоо" ХК-ийн 2016 оны Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт

Биологийн нөхөн сэргээлт

Биологийн нөхөн сэргээлтийг тооцооны 70-80-р огтлол хоорондох техникийн нөхөн сэргээлт  хийгдсэн 6,0 га талбайд  мэргэжлийн байгууллага болох “Хонгор түрүү” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Техникийн нөхөн сэргээлт бүрэн  хийгдсэн 6 га талбайн хөрсний механик бүтэц, үржил шимийг сайжруулах зорилгоор үрлэгчээр холимог бордоог давхар нэмж тарилт хийгдсэн. Үрийн сонголтыг тухайн нутагт ургадаг нутгийн ургамлын төрөл, зүйлийг судалсны үндсэн дээр үетэн ургамлаас говийн нөхцөлд ургах чадвартай, Саман ерхөг (Agropyron cristatum (L.) P.B.), нутгийн Дагуур өлөнгө (Elymus dahuricus Turch ex Griseb.), Хүцэнгэ /Onobrychis L/, хошоон /Melilotus Hill/ гэсэн  ургамлын үрийг хольцоор тариалсан. Үрийн ургалт 90 %-тай  ургасан.

Шивээ-Овоо” ХК нь 2016 онд Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 17 ажил төлөвлөж хэрэгжүүлснээр 17 ажлыг100.761.000 сая төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Үүнд “Шинчи Баян” ХХК-тай гэрээ байгуулан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 30 сая  төгрөгийн зардлаар хийлгэсэн. 2000 ш чацарганы мод тарьж ургуулах ажлыг  “Хонгор түрүү” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Модны ургалт 85 %-тай ургасан. 7,8,9-р сард 2 гэрээт ажилтанг мод усалгааны ажилд авч ажиллуулсан. Төв конторын гадна хашааны тохижилтонд 5500 ш шар хайсыг тарьж ургуулсан. Модны ургалт 95 %-тай  ургасан.Уурхайн орчны болон ажлын байрны цэвэрлэгээ, их цэвэрлэгээг хэсэг цехүүдэд 7 хоног, сар бүрт тогтмол хийж ирсэн. 2016 оны 6-р сарын 24-ны өдөр ЗХНБХ-ээс зохион байгуулж  ажиллагсдын гэр бүл, үр хүүхдүүдийг уурхай үзүүлж, газар дээр нь уурхайн үйл ажиллагаатай танилцуулсан Шивээговь сумын ЗДТГазарт  2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлангийн нэг хувийг хүлээлгэн өгч, тайланг танилцуулсан гэх мэтийн  ажлуудыг хийж ирсэн.

2016 îíû Îð÷íû õÿíàëò øèíæèëãýýíèé õºòºëáºðийн биелэлт

2016 оны  Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн  агаар, хөрс, усан орчны бохирдлын хими, хүнд металлын шинжилгээнүүдийг итгэмжлэгдсэн лаборатори болох УБТЗ-ын Хяналтын алба, Эрүүл мэндийн хяналтын нэгдсэн лаборатори, Уул Уурхайн Туршилт шинжилгээний лабораторид тус тус шинжлүүлсэн. Шинжилгээний хариуг хүлээн авч Говьсүмбэр аймгийн  Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний дүнгийн дүгнэлтийг тайланд хавсаргав. Цацрагийн шинжилгээнд 2016.08.30 уурхайн карьерын 3 цэгээс нүүрсний дээж авч Цөмийн энергийн газрын лабораторид хүргүүлсэн хариу ирээгүй байна.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)