Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
Шивээ-Овоо ХК Өндөр настангууддаа хүндэтгэл үзүүллээ
2019/09/30

Өмнөх үеийн түүхийг бүтээлцэж, өнөөгийнхний өмөг түшиг болж яваа азай буурлууд та бүхэндээ Монголын ахмадын өдрийг тохиолдуулан”Шивээ овоо” ХК-ийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Жил бүр олон улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд манай байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж,  өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа  хүлээн авч “Халзан уул” рашаан сувиллын газарт амраан сувилууллаа.

          Ахмадууд маань улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн зүтгэлтнүүд, өнөө үеийнхний өөдөлж дэвжихийн үндэс суурийг тавьж өгсөн гавьяатнууд, шинэ үеийнхнийг удам угсаа, өв соёлоо залгамжлагчид болгон өсгөж хүмүүжүүлсэн буянтнууд билээ.

  

 


Монгол Улсын Засгийн газрын Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо.
2019/09/27

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын 01 албан даалгавар болон түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Нээлттэй өдөрлөг” боллоо.

Өдөрлөгт 40 гаруй  аж ахуйн нэгж оролцсон бөгөөд“Шивээ овоо ХК  нь олон нийтэд хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд зарим үйлчилгээг хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

   

  


Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдээлэл
2019/04/26


“Шивээ-овоо” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хурлын танхимд боллоо. Хурлын ирц 98.3 хувьтай.

Ээлжит хурлаар 5 асуудал хэлэлцэж,  шийдвэрээ гаргалаа. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр 6, хараат бус гишүүнээр 3 иргэнийг сонгож баталлаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас “Шивээ-овоо” хувьцаат компанийн 2018 оны үйл ажиллагааг “Хангалттай” гэсэн дүгнэлт өгсөн. Мөн хурлаас 2018 онд хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гаргасан.

Хурлыг зохион байгуулах комисс

“ӨНДӨР БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-Ы ДҮН ГАРЛАА
2019/04/23

    ШОХК-ийн 2019 оны 1 дүгээр улирлын нийт ажилчдын хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр зохион байгууллаа.

“Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 сарын 11-ний өдрийн А/40 тоот тушаалаар батлагдсан Ээлжийн үндсэн ажлын төлөвлөгөөг биелүүлэх, техник, тоног төхөөрөмжүүдийн бүтээлтэй цаг ашиглалтыг сайжруулах, вагон ачилтыг жингийн зөрүүгүй гүйцэтгэх, конвейверийн тээврийн цагийн бүтээлийг нэмэгдүүлэх, тэсэлгээний ажлыг зөрчилгүй хийх, ээлж хүлээлцэх анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлтийг сайжруулах, техник тоног төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтлийг богино хугацаанд түргэн шуурхай арилгах, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад идэвх зүтгэл гарган ажилласан хамт олныг дүгнэж урамшуулах зорилгоор 1 сарын хугацаатай “Өндөр бүтээлийн уралдаан” -ыг зохион байгууллаа.  Уралдааныг дүгнэх комисс нь ээлж, хэсгийг 10 үзүүлэлтээр үнэлж, дүгнэлээ.

Тэргүүний ээлжээр М.Алтансүх ээлжийн даргатай хамт олон, Тэргүүний хэсгийн хамт олноор И.Жамьянхорлоо даргатай Технологи дамжлагын хэсгийн хамт олон шалгарлаа.

Мөн 2018 оны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитын шалгалтаар “САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН, ЗӨРЧИЛГҮЙ, СТАНДАРТ” дүгнэлт авсан “Нягтлан бодох бүртгэлийн алба”-ыг өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагналаа.

Амжилт бүтээл гаргасан хэсэг нэгжийн удирдлага, нийт ажилтнууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. 


     



УИХ-ын гишүүн Г.Мѳнхцэцэг, "Эрдэнэс Монгол"ХХК-ийн Гүйцэтгэх Захирал П.Ганхүү болон бусад албаны төлөөлөгчид Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах “ШИВЭЭ ОВОО” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
2019/04/11
Айлчлалын талаар
Цааш
Дорноговь аймгийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Л.Амаржаргал дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцлоо.
2019/03/19

Дорноговь аймгийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд “Шивээ овоо” ХК-ийн дэргэдэх “Хаялга спорт клуб”-ийн  жүдо бөхийн Л.Амаржаргал дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож багаараа II байр эзэлсэн байна.
    Уг тэмцээнд 27 кг жинд Э.Нармандах алтан медаль, 30 кг жинд Л.Өнөтөгөлдөр хүрэл медаль, 34 кг жинд М.Эрдэнэбат алтан медаль, 55 кг жинд О.Энхбат алтан медаль, -60 кг жинд Т.Бумдорж алтан медаль, +60 кг жинд Б.Баярням мөнгөн медаль, 48 кг жинд Н.Марал-Эрдэнэ хүрэл медаль, 63 кг жинд Б.Билгүүнмөрөн мөнгөн медалийн эзэн болжээ.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр амжилттай зохион байгууллаа.
2019/03/09

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдөр болдог бөгөөд Уул уурхай хэмээх хүнд салбарыг сонгон уурхайн хүнд хүчир ажлын голыг нугалалцаж яваа “Шивээ овоо” ХК-ийн эмэгтэй ажилтнуудаа хүлээн авч компанийн захиргаа, АҮЭХ-ноос хамтран "УУРХАЙЧИН БҮСГҮЙЧҮҮД" цэнгүүнийг зохион байгууллаа. Тус компани нь 106 эмэгтэй ажилтантай бөгөөд 2018 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн 4 ажилтанг МЭХ-ны “Хүндэт тэмдэг” үнэ бүхий зүйлээр, 8 ажилтанг МЭХ-ны “Дурсгалын тэмдэг” үнэ бүхий зүйлээр шагнав.

          Мөн нийт бүсгүйчүүдийнхээ дунд азын сугалаа явуулж гадаадад аялах эрхээр 4, гэр ахуйн цахилгаан барааны азтангаар 4 бүсгүй тус тус азтан боллоо.

          Цэнгүүнд урилгаар Дорноговь аймгийн “Симба” хамтлаг, “Саран хөхөө” чуулга оролцов.

Ингээд нийт хацар гоо, ухаан төгс  бүсгүйчүүд та бүхэндээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэж амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

   

“Шивээ овоо” ХК-ийн “Хаялга спорт клуб”-ийн нэрэмжит боксын өсвөр, залуучуудын олон хотын тэмцээн 2 дугаар сарын 24-ний өдрөөс 4 хоногийн хугацаатай Шивээговь суманд амжилттай болж, өндөрлөлөө.
2019/02/26

       “Шивээ овоо” ХК-ийн  “Хаялга спорт клуб”-ийн нэрэмжит боксын өсвөр, залуучуудын олон хотын тэмцээн  2 дугаар сарын 24-ний өдрөөс 4 хоногийн хугацаатай Шивээговь суманд  амжилттай болж, өндөрлөлөө. Энэ нь манай орон нутагт анх удаа зохиогдож байгаагаараа онцлог байв. Тэмцээнд хот, хөдөөгийн 19 багийн 170 гаруй тамирчид 16жинд өрсөлдлөө.
 Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд “Шивээ овоо” ХК-ийн гүйцэтгэх удирдлагууд,   Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Д.Отгондалай нар оролцож хүндэтгэл үзүүлсэн байна.
Боксынтэмцээнд өрсөлдсөн Л.Зоригтбаатар дасгалжуулагчтай “Хаялга” спорт клубийн баг 49 оноогоор 1 дүгээр байр, А.Гантулга дасгалжуулагчтай “Алдар спорт хороо”-ны баг 45 оноогоор 2 дугаар байр, Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр бээлий” баг 43 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлсэн бөгөөд “Ихэр бээлий” клубын тамирчин Жанаргуль “Шилдэг тамирчин”, “Шилдэг шүүгч”-ийн шагналаар О.Баянмөнх нар тус тус шалгарсан байна.
 Баг тамирчдынхаа амжилтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах үйл ажиллагааг Монголын үндэсний телевиз, ТV9 сувгуудаар  танилцуулан ажиллалаа.


"Шивээ овоо" хувьцаат компани "Мөсний баяр" амжилттай зохион байгууллаа.
2019/02/17
Уурхайчдын болон тэдний гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын алжаал ядаргааг тайлах, хамт хурд хүч авхаалж самбаа, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхээр нэг өдрийг эрүүл агаарт сайхан өнгөрүүллээ. Цэвэрагаар-байгальд ээлтэй өдөрлөгийн талаар багуудын мэндчилгээ, мөсний  шагай, тэшүүртэй буухиа, олс таталт, мөсний сумо гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж, нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн хэсэг, албадын хамт олныг шалгаруулж  өргөмжлөл, мөнгөн шагналаартус тус шагналаа

ДД

Тэмцээний төрөл

Байр эзэлсан хэсэг нэгж

 Нэг.Сумо бөх /эр, эм/

    1 

 Нэгдүгээр байр /эр/

 Уулын нэгдсэн хэсэг

    2 

 Хоёрдугаар байр /эр/

 Цахилгаан хангамжийн хэсэг

    3 

 Гуравдугаар байр /эр/

 Автобульдозерын хэсэг

    4 

 Нэгдүгээр байр /эм/

 Уулын нэгдсэн хэсэг

    5 

 Хоёрдугаар байр /эм/

 Цахилгаан хангамжийн хэсэг

    6 

 Гуравдугаар байр /эм/

 Автобульдозерын хэсэг

 Хоёр.Мөсөн дээрх олс таталт /багаар/

    1 

 Нэгдүгээр байр

 Цахилгаан хангамжийн хэсэг

    2 

 Хоёрдугаар байр

 Уулын нэгдсэн хэсэг

    3 

 Гуравдугаар байр

 Аж ахуй үйлчилгээний хэсэг

 Гурав.Тэшүүрийн уралдаан /багаар/

    1 

 Нэгдүгээр байр

 Автобульдозерын хэсэг

    2 

 Хоёрдугаар байр

 Уулын нэгдсэн хэсэг

    3 

 Гуравдугаар байр

 Технологи дамжлагын хэсэг

 Дөрөв.Мөсөн шагай /багаар/

    1 

 Нэгдүгээр байр

 Технологи дамжлагын хэсэг

    2 

 Хоёрдугаар байр

 Автобульдозерын хэсэг

    3 

 Гуравдугаар байр

 Аж ахуй үйлчилгээний хэсэг

 Тав: Багийн нийлбэр дүнгээр

    1 

 Нэгдүгээр байр

 Уулын нэгдсэн хэсэг

    2 

 Хоёрдугаар байр

 Технологи дамжлагын хэсэг

    3 

 Гуравдугаар байр

 Автобульдозерын хэсэг

Говьсүмбэр аймгийн Үндэсний бөхийн холбооноос анх удаа зохион байгуулж буй тэмцээн амжилттай зохиогдлоо.
2019/01/21


Говьсүмбэр аймгийн Үндэсний бөхийн холбооноос анх удаа зохион байгуулж буй “Байгууллагын аварга шалгаруулах баг”-ийн халз барилдаан 2019 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Говьсүмбэр аймгийн спорт хорооны зааланд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг тэмцээнд дасгалжуулагч “Аймгийн начин” И.Жамъянхорлоогоор ахлуулсан Аймгийн начин Б.Мөнхдорж, Аймгийн харцага А.Тулга, Сумын харцага А.Батжаргал, Залуу бөх Т.Золзаяа, П.Батсайхан, Э.Болд-Эрдэнэ нар оролцож 9 багийн 54 бөх тойргоор барилдсанаас нэг ч ялагдалгүй амжилттай сайн оролцож “Тэргүүн байр” –ын эзэд болж “ЦОМ, МӨНГӨН ШАГНАЛ”-аар шагнагджээ.
Мөн хувийн цуваанд 1 унаатайгаар Аймгийн харцага А.Тулга 3 дугаар байранд орж “ХҮРЭЛ” медалийн эзэн болсон байна.
“Шивээ овоо” ХК-ийг төлөөлөн оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.