Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдээлэл
“Шивээ-овоо” хувьцаат компанийн хувьцаа
эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагаас
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хурлын танхимд боллоо. Хурлын ирц 98.3 хувьтай.
Ээлжит хурлаар 5 асуудал хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Компанийн Төлөөлөн
удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр 6, хараат бус гишүүнээр 3 иргэнийг сонгож
баталлаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас “Шивээ-овоо”
хувьцаат компанийн 2018 оны үйл ажиллагааг “Хангалттай” гэсэн дүгнэлт өгсөн.
Мөн хурлаас 2018 онд хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахгүй байх
шийдвэр гаргасан.
Хурлыг зохион байгуулах комисс