Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
"Шивээ-Овоо" ХК-ийн тамирчид медалийнхаа чансаагаар I байрт шалгарлаа
 
"Эрдэнэс Монгол" ХХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээн 2017.05.05-наас 07-ны өдрүүдэд Буянт ухаа спортын ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд ЗГХЭГ, УУХҮЯ, ЭХЯ, АМГТГ, Цөмийн энергийн комисс, ТӨБЗГ, "Эрдэнэс Таван толгой" ХХК, "Эрдэнэс Оюу толгой" ХХК, "Багануур" ХХК, "Шивээ-Овоо" ХК, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК, "Эрдэнэс Метан" ХХК, "Эрдэнэс Ассет Менежмент" ХХК, "Эрдэнэс Ашид" ХХК, "Мон Атом" ХХК, "Эрдэнэс Стийл" ХХК, "Гашуун Сухайт Авто Зам" ХХК зэрэг компаниудын 300 гаруй тамирчид 3 өдрийн турш өрсөлдөв.

“Шивээ-Овоо” ХК-иас 34 тамирчид 4 төрөлт тэмцээнд оролцсон бөгөөд “Гар бөмбөгийн эрэгтэй баг Алтан медаль, Сагсан бөмбөгийн эмэгтэй баг Алтан медаль, Ширээний теннисний баг Алтан медаль, Гар бөмбөгийн эмэгтэй баг Мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн эрэгтэй баг 4-р байрт шалгарсан амжилт гаргалаа. Гар бөмбөгийн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Автобульдозерийн хэсгийн механик Б.Мөнхзаяа шалгарч цомын эзэн болов. Тэмцээний нийлбэр дүнгээр багаараа 2-р байр, медалийнхаа чансаагаараа 1-р байранд шалгарлаа. Тэмцээнд оролцож амжилт гаргасан нийт тамирчиддаа баяр хүргэе.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)