Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
"Шивээ-Овоо" ХК, Шивээговийнхон хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ

“Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлье” зорилго тавин ажиллаж буй “Шивээ-Овоо” ХК, Шивээговь сумын ЗДТГ-тай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтайгаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Шивээ-Овоо” Хувьцаат компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан, энэ хүрээндээ уурхайчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор 420 гаруй уурхайчны амьдарч буй зургаан орон сууцны хоёрынх нь гаднах талбайд хүүхэд багачуудын тоглох дуртай тоглоомыг шинээр суурилуулж, сагсан бөмбөгийн талбайг засварлаж, мод, зүлэг тарьж тохижуулан ашиглалтад орууллаа.

Ингэснээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тав тухтай, аюулгүй орчин бүрдэж байгаа юм. Цаашид бусад орон сууцны гаднах хүүхдийн талбайг бүрэн тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Түүнчлн хүүхдийн баярын үеэр уурхайчдын 770 хүүхэд, сумын зорилтот бүлгийн 61 хүүхэд болон тоглолтод оролцсон 35 хүүхдэд "Шивээ-Овоо" ХК-ийн удирдлагууд бэлэг гардуулж, баяр дээр нь баяр нэмэв. Дашрамд дурьдахад, "Шивээ-Овоо" ХК Эх үүрсийн баяраар Алдарт эхийн I, II одонт уурхайчин эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм.








Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)