Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
"Шивээ-Овоо" Хувьцаат компани уурхайчдын гэр бүлийг дэмжив.

“Шивээ-Овоо” Хувьцаат компани “Морин хуур” сургалтын төвтэй хамтран уурхайчдын гэр бүлд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад уурхайчдын гэр бүл, сумын ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэн хамрагдаж, гар урлалын бүтээл хийж сурцгаасан. 

Тус компанийн Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Баяржаргал сургалтын үеэр хэлэхдээ “...Сум орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, ая тухтай амьдрахад уурхайн зүгээс шат дараалсан бодлогыг хэрэгжүүлдэг. Шивээговь суманд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ажилчдын гэр бүл, үр хүүхэд ажиллаж амьдардаг. Уурхайн удирдлага сумын иргэд, уурхайчдын гэр бүлийг ажилтай, орлоготой болох талаар олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнөөдөр зохион байгуулж байгаа “Үндэсний болон гоёлын шүрэн урлалын сургалт”-ын зардлыг уурхай бүрэн хариуцан та бүхнийг үнэ төлбөргүй сургалтанд хамруулж байна. Та бүхэн багш нарын заасан бүхнийг амжилттай суралцаж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлж, өрхийн үйлдвэрлэлтэй болохыг “Шивээ-Овоо” ХК болон уурхайчдын зүгээс хүсч, та бүхэнд ажлын амжилт хүсье.”

Түүнчлэн компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн I-V ангийн 20 сурагчдад хичээлийн дүрэмт хувцсаар бүрэн хангах ажлыг зохион байгууллаа.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)