Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
Уурхайчид оюун ухаанаар цэгээрэв.

 Гэр бүлийн өдрийн тохиолдуулан Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс, Хүний нөөцийн албанаас компанийн нийт ажилтнуудын идэвхийг өрнүүлэх, урлаг, уран сайхан, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор  Монгол улсын Хүүхэлдэйн театрын жүжигчид тоглосон “Мял богдын намтар” жүжгийг урлаг залны тайзнаа тоглуулав.

Уйлъя гэвэл Уушандарыг, Ухааръя гэвэл Мял богдыг, Инээе гэвэл Ил дандыг унш хэмээх ухаант ардынхаа сургаалийг мөрдлөгө болгож, 2015 онд анх тайзнаа тоглосон Мял богдын намтрыг тус театрынхан дахин сэргээж тоглосон байна. 

Уг сургаалт жүжгийн агуулга нь: Эх, үрсийн ариун холбоо, нүгэл буян, гэгээрэхүйн тухай жүжиг бөгөөд хүн гэгээрсэнээр ямар замд хүрч болохыг харуулжээ. Зовлон туулж гэгээрсэн Мял богдын нэр олонд түгэж, шавь нараар хүрээлүүлж байгаагаар намтар өндөрлөнө.

Намтрын эзэн Богд Мялрайва нь 1052-1132 оны хооронд амьдрахдаа хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн бодит хүн болж чадсан юм.

“Мял богдын намтрыг сонсвол нэг насны нүглийг гэтэлдэг” гэнэм

          Уг сургаалт жүжгийн зардал болох  1 5 сая төгрөгийг уурхайн захиргаа, Үйлдвэрчиний эвлэлийн хороо хамтран гаргалаа.  


ЗХБХ, ХНА


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)