Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Хүний нөөц

  |     |  
ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСЭД 20 ЖИЛ ЗҮТГЭГЧИД БУЮУ БОЛОВСОН ХҮЧНИЙХЭН
2015/01/05


      Энэ алба нь уурхайн ашиглалтын  өмнөх түр захиргаа байгуулагдсан үеэс эх суурь  нь тавигдсан бөгөөд  21 жилийн түүхэн хөгжлийнхөө хугацаанд боловсон хүчний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх  ажлыг зохион байгуулсаар байна. Энэ бодлогын хүрээнд:

1. Боловсон хүчнээ судлах, шилж сонгох, бэлтгэх, хангах.                                  

 2. Мэрэгжил боловсролыг дээшлүүлэх, авъяас билгийг нээн хөгжүүлэх.

            3. Цалин хөлсийг нь нэмэгдүүлж амьдралын тохь тухыг хангуулах.

4.  Хууль дүрмийг сахиулан, сахилга хариуцлагаа өндөржүүлэн төлөвшүүлэх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд ажилтнуудын тогтвор сууршил нь жилээс жилд дээшилсээр 5-аас дээш жил ажиллагсадын тоо өнөөдрийн байдлаар нийт ажиллагсадын 60%-ийг эзлэж байна.

Өнөөдрийн энэ түвшинд хүрэх зам шулуун дардан байгаагүй бөгөөд Социализмаас Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үед шинэ тутам байгуулагдаж буй уурхайд бүр ч их хүндрэл бэрхшээл байсан нь мэдээж билээ. Түүхээ эргэн харахад боловсон хүчний алба нь хөгжлийн 3 үе шатыг дамжиж иржээ гэж үзэж болохоор байна. Тухайлбал:

Нэгдүгээр үе буюу 1990-1995 онуудад ганцхан ажилтантай байсан бөгөөд анхны боловсон    хүчин   Батаагийн Оюунбат 1990.01.01 хүртэл бичиг хэрэг, бичээчээр ажиллаж байгаад 1990.02.01 өдрөөс боловсон хүчний эрхлэгч-бичиг хэрэг бичээч гэсэн хосолсон албан тушаалтай болов. Б.Оюунбатыг энэ албанд ЭХУУҮГЯ-ны харъяа уурхайн Барилгын трестийн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн даргын 1990.02.01 өдрийн 05 тоот тушаалаар томилжээ.

Хоёр дахь нь: Гунгаанамжилын Батжаргал боловсон хүчин, радистаар (1990.08.10-1991.02.25 хүртэл) ажиллаж  байсан ба одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа.

 Гурав дахь нь: Түмэнгийн  Цэрэндолгор боловсон хүчин сургалт хариуцсан инженерээр  (1991.02.25-1994.03.01 хүртэл) Геологийн инженер мэргэжилтэй. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа.

Монхорын Хишигдэлгэр мөн боловсон хүчин сургалт хариуцсан инженерээр I ба II үеийн зааг дээр (1994.03.01-1995.10.01) тус тус ажиллаж байлаа.

Хоёр дугаар үе буюу боловсон хүчний алба  өргөжсөн нь 1995-2008 он байлаа. Монгол улсын хөдөлмөрийн тухай шинэ хуулиар ажил олгогч, ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулдаг болсон төдийгүй хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгохтой холбогдсон нилээд өөрчлөлтүүд хуульд тусгагдсан нь боловсон хүчний ажилтны  тоог нэмэгдүүлэх зайлшгүй хүчин зүйлээс  гадна уурхай шинэ бүтэц зохион байгуулалтанд 1995-10.01 шилжиж “Хувьцаат компани” болсон нь Захиргаа боловсон хүчний хэлтсийг байгуулах үндэс суурь болжээ. Хэлтсийн даргаар М.Хишигдэлгэр томилогдов.

Энэ үеийн  захиргаа боловсон хүчний хэлтсийн харъяанд ажиллаж байсан ажилтнуудыг нэрлэвэл:

1.   Өвгөнхүүгийн Оюунчимэг мэргэжилтэн, сургалтын инженер(1995.12.15—1999.09.14)

2.   Жамъянгийн Цэвээндулам мэргэжилтэн, сургалтын инженер (2001.09.04-2008.11.04)

3.    Дэчиндоржийн Алтанцэцэг мэргэжилтэн, сургалтын инженер (1995.07.05-1995.12.11)

4.   Хасбазар Алтантуяа Мэргэжил, сургалтын инженер(1999.09.27-2001.08.01)

5.   Сандагийн Батжаргал Мэргэжил сургалтын инженер (2001.05.09-2004.09.01)

6.   Бүдхандын Цогтбаатар аваарийн их эмч (1995.04.11-1997.09.03)

7.    Ядамсүрэнгийн Оюун аваарийн их эмч (1998.02.23-2007.09.06)

8.   Жадамбаагийн Цэрэннадмид аваарийн бага эмч (2004.10.11-2005.05.01)

9.   Гочоогийн Энхсаруул аваарийн их эмч (2005.08.01-2006.02.01)

10. Шагдарсүрэнгийн Энхтуяа сувилагчаар (1995.11.01-1998)

11. Лувсанцэндийн Оюунцэцэг сувилагч, диспетчер (1998.08.03-2000.06.30)

12. Уламбаатар Хатанцэцэг нарийн бичиг, диспетчер (1999.09.27-2000.09.04)

13. Х.Сарангоо сувилагч (1999.04.06-2000)

14. Цогтсайханы Ганчимэг сувилагч (1999.10.01-2001.07.01)

15. Лувсангийн Батцэцэг хуулийн зөвлөх (1993.01.21-1994)

16. Тэгшийн Даваасүрэн хуулийн зөвлөх (1994.06.01-1995.12.15)

17. Б.Тогмид хуулийн зөвлөх (1997.03.01-1998)

18. Төмөр-Очирын Энхтөр хуулийн зөвлөх (2000.07.03-2004.02.04)

19. Батаагийн Алтанцэцэг анхны жижүүр (1989-1994.05.20)

20. Чүлтэмсүрэнгийн Сувд-Эрдэнэ жижүүр (1990-1993.09.23)

21. Тогтохын  Цэндсүрэн жижүүр (1991.07.22-1995.06.01)

22. Гомбодоо Оюунцэцэг жижүүр (1992.10.09-1998)

23. Мэдрээгийн Үнэнжаргал жижүүр (1993.10.15-1994.01.15)

24. Хишигтийн Мөнхжаргал жижүүр (1994.02.14-1994.11.15)

25. Отгоны Оюунцэцэг конторын жижүүр (1992.10.22-1993.08.07)

26. Гүнгээ Мөнхцэцэг диспетчер (1993.04.23-1995.12.12)

27. Жамъянгийн Сүнжидмаа диспетчер (1994.05.20-2000.02.01)

28. Гэндэнпил Наранчимэг диспетчер (1995.07.01-2003.08.01)

29. Шарын Цэндмаа диспетчер(1995.08.24-2008.05.01)

30. Дорждагвын Бадамцэцэг диспетчер (1995.12.20-1998.05.01)

31. Нэргүйн Эрдэнэбилэг диспетчер (1995.03.14-1995.12.20)

32. Дамдинжавын Баасантогтох диспетчер (2001.07.05-2004)

33. Цэрэндаш Хаш-Эрдэнэ диспетчер (1995.05.12-1995.06.01)

34. Батмөнх Эрдэнэцэцэг диспетчер (1995.12.12-1995.12.20)

35. Спорт заалны сахиулаар Сахъяагийн Хүрэлбаатар, Дашдуламын Түмэнжаргал нар 1994-2004 онд  тус тус ажиллаж байв.

Энэ дашрамд дурдахад тус хэлтсээс хамгийн богино хугацаанд тушаал дэвшсэн  2 хүний нэг нь Б.Эрдэнэцэцэг бөгөөд 1995.12.12-1995.12.20 хүртэл 8 хоног ажиллаад техникийн тоо бүртгэгч болсон бол Ц.Хаш-Эрдэнэ  1995.05.12-1995.06.01 хүртэл хуанлийн 19 хоног диспетчирээр ажиллаад ээлжийн мастераар дэвшжээ. Эдгээр нь тус хэлтсийн 20 жилийн түүхэнд хамгийн богино хугацаанд албан тушаал дэвшиж болдгийн дээд үзүүлэлт болоод байна.

 Өнөөдөр эргэн харахад хамт ажиллаж байсан мэрэгжилтнүүдэд өдөр шөнө гэж байсангүй. Тэдгээрийн дотроос Ө.Оюунчимэг, Ж.Цэвээндулам нарт их ачаалал ногдож байжээ. Дотоодын нөр их  ажлаас гадна сургалт, урлаг, спорт, уулзалт болоход тэр бүгдийг зохицуулж зохион байгуулдаг байсан. Заримдаа ерөнхий ня-богоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан  Н.Цэрэнпил, Т.Наранцэцэг (тухайн үедээ ҮЭ-ийн хорооны дарга ), ерөнхий механик Ж.Хаянхярваа нар ч тухайн ажлыг хийж дуусгалцаад буудаг байсан. Хуулийн зөвлөх Т.Энхтөр ажилд их шуурхай олон талын авъяастай нэгэн байж билээ.

1995-2008 оны хооронд боловсон хүчний бодлогод нилээд ахиц дэвшил гарсныг /тэднийг тогтвор сууршилтай, хөгжүүлж төлөвшүүлэхэд/  тэмдэглэх нь зүйтэй.

Тухайлбал:

1. Боловсон хүчнийг судлах, шилж сонгох, сургаж дадлагажуулахад баримтлах бодлого, шалгуур үзүүлэлтүүдийг компанийн дотоод журамд тусган хэрэгжүүлснээр боловсон хүчинд тавих шаардлага өндөрсөж, чадварлаг ажилтнаар эгнээгээ бэхжүүлэх эх суурь бий болсон юм.

2. Архив, бичиг хэргийн ажилнуудыг мэргэшүүлэх сургалтанд удаа дараа хамруулснаар архив, бичиг хэргийг хөтлөлтөнд нилээд ахиц гарсан.

3. Орчин үеийн техник хэрэгсэл бүхий орон нутагтаа үлгэр жишээ сургалтын кабинеттэй болж материаллаг баазаа бэхжүүлсэн зэрэг олон үйлсийг бүтээсэн билээ. Эдгээрээс Хөдөлмөрийн тухай хуулийг байгууллагынхаа онцлогт тохируулан бүтээлчээр хэрэгжүүлэхэд бүх ажлаа чиглүүлэн тодорхой үр дүнд хүрсэн явдал энэ үеийн гол ололт гэж үздэг.

Гуравдугаар үе. 2008 оноос эхэлсэн гэж үзэж болно.

Хүнийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарах нь нийгмийн захиалга бөгөөд энэ үүднээс тус хэлтэс нь Сургалтын, Бүтээмжийн, Соёл олон түмний ажил хариуцсан мэрэгжилтнүүдтэй болж бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж орон тоогоо   нэмэгдүүлж ажлын ачаалалыг жигдрүүлсэн бөгөөд одоо ажиллаж байгаа хэлтсийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

1.   Хэлтсийн дарга Тавхайн Наранцэцэг 2008 оны 6 сараас

2.   Хуулийн зөвлөх Довчингийн Одгэрэл 2004 оноос (2007-2008 онд хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр)

3.   Сургалтын инженер Тогмидшийрэвийн Амгалан-Энх 2009 оноос

4.    Бүтээмжийн мэрэгжилтэн Чангаагийн Энхжаргал 2008 оноос

5.    Боловсон хүчний мэрэгжилтэн Монхорын Хишигдэлгэр 1994 оноос

6.   Аваарын их эмч Дэмбрэлийн Батжаргал  2008 оноос.

7.   Аваарын бага эмч Лхагвагийн Байгалмаа 2001 оноос

8.    Аваарын бага эмч Мөнхтуяа гийн Гантогоо 2008 оноос

9.    Конторын жижүүр Дамдины Пүрэвбаатар 2008 оноос

10.   Конторын жижүүр Пүрэвийн  Амартүвшин 2008 оноос

11.  Конторын жижүүр Сосорын Тогтохбуян 1997 оноос

12.  Конторын жижүүр Сүрэнжавын Ганчимэг 2001 оноос

13.  Конторын жижүүр Бямбажавын Бариашир 2008 оноос

14. Конторын жижүүр Бавуугийн Цэцэгмаа 1998 оноос

15. Спорт заалны үйчлэгч, харуулаар Цэдэвийн Энхсүрэн 2004 оноос

Бичээч, бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргын албыг Б. Оюунбатаас Бархасын Бумаа (1990.09.01-1993.09.01), дараа нь Б.Гэрэлтуяа (1993.09.01-2001), Л.Одончимэг (2001.08.20-2009.04.01) нар хашиж байсан бөгөөд одоо Ц. Сарнай ажиллаж байна.

Ж.Саулегул, Г.Цэрэндолгор, Ж.Хатанцэцэг, Ц.Таванцэцэг нар түр хугацаагаар дээрх албанд ажиллаж байлаа.

Боловсон хүчнийхний чин хүслийн нэг бол мэргэжлийн өндөр ур чадвартай шилдгийн шилдэг ажилтнуудаар эгнээгээ бэхжүүлэх юмсан гэж мөрөөдөж байдаг юм гэсэн.  Мөрөөдөл нь мөдхөн биелэх болтугай.