Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Боловсрол ба сургалт

  |     |  
Боловсрол ба сургалт
2016/05/04

“Шивээ-Овоо” ХК нь ажиллах хүчний мэдлэг чадварыг бүх талаар хөгжүүлэн өндөр ур чадвартай мэргэшсэн хамт олон бүрдүүлэх зорилго тавин сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн ажилтнуудын сургалтыг гадаад болон дотоод сургалт, туршлага судлах сургалт гэсэн 3 чиглэлээр сургалтыг зохион байгуулдаг. Үүнд:

Гадаад сургалт: Мэргэжлийн байгууллагатай хамтран ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах, мэргэжлийн цол зэрэг ахиулах, компанийн захиалгаар шинээр мэргэжилтэн бэлтгэх

Дотоод сургалт: Мэргэжил тус бүр дээр хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан давтан сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн зэрэг ахиулах сургалтанд хамруулах.

Туршлага судлах сургалт: Ижил төстэй уурхайнуудын дэвшилтэт технологи, ажлын шинэлэг арга барилаас суралцах.

2015 оны хувьд дараах сургалт, хөтөлбөрүүдийг явуулсан.  

  • Ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, ажилдаа хандах хандлага, ажлын дадлага туршлагыг үнэлэн идэвхжүүлэх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор 2 мэргэжлээр ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулав.
  • Говь сүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран ажиллах гэрээний дагуу ажлын байранд шаардагдах онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 23 залуу ажилтанд “Уулын цахилгаан механик” мэргэжил эзэмшүүлсэн.
  • Энэ нь ажилтнуудыг бие даан сурч хөгжих боломжоор хангах замаар ажиллагсадын тасралтгүй суралцах орчинг бүрдүүлэх, мэдээллийг шуурхай хүргэхэд гол зорилгоор уншлагын карт нээж мэдээлэлийн санг ажлуулсан.
  • 2015 онд уурхайн үйлдвэрлэлийн баазыг түшиглэн их дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг шилж сонгох, шалгаруулж авах бодлогын хүрээнд оюутан сурагчдад үйлдвэрлэлийн дадлага хийхэд нь 226 оюутанд арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан.

Ажил мэргэжлийн чиглэлээр төрөлжүүлсэн хөтөлбөр, удирдамжийг боловсруулан давтан сургалтыг зохион байгуулж, тухайн ажлын байранд шаардагдах онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, зардал багатай бүтээл өндөртэй шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлж байгаатай холбогдуулан уг техникүүдийг ажиллуулах оператор, бусад ажилтнуудыг гадны сургалтын байгууллагуудтай хамтран мөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сургалтыг зохион байгуулдаг.

2015 онд сургалтын төлөвлөгөөг 6 чиглэлийн дагуу хуваарилан баталсан сургалтуудыг зохион байгуулахад зориулж 68 сая төгрөг төсөвлөсөнөөс 32,5 сая төгрөг зарцуулсан байна.