МЭНДЧИЛГЭЭ

31-07-2020, 11:09

Монгол эх орны минь алтан хэвлийн эрдэс баялгаас олборлож, илч дулааныг зуунаас зуунд түүчээлж ирсэн “Шивээ Овоо” хувьцаат компани үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“Шивээ Овоо” ХК өнөөдөр аймаг, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн, салбарын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж өргөжин хөгжсөөр байна.

Түүхт 30 жилийн ойг тохиолдуулан уурхайн тулгын чулууг тавилцан, түүний хөгжлийн түүхийг бүтээлцэж, бие сэтгэл, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулан ажилласан үе үеийн уурхайчиддаа гүнээ талархал илэрхийлж Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уурхайчдын яруу алдар бадартугай

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Ц.ЭНХТҮВШИН

скачать dle 12.0