"Шивээ Овоо" ХК Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ.

12-08-2021, 16:15

Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрчим хүчний нүүрс олборлогч “Шивээ Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж байгаа. Монгол улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк/JBIC хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийдсэн. Энэ хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлж буй “KOMATSU” худалдааны төлөөлөгч "Трансвест Монголиа"-ийн зүгээс “Шивээ Овоо” компанид хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
скачать dle 12.0