Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/shive19b/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Бүтэц зохион байгуулалт - "Шивээ-Овоо" ХК https://shivee-ovoo.mn/ ru Бүтэц зохион байгуулалт - "Шивээ-Овоо" ХК DataLife Engine ТӨЛӨВЛӨЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА https://shivee-ovoo.mn/bzb/teza/272-tlvllt-ediyn-zasgiyn-albany-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/teza/272-tlvllt-ediyn-zasgiyn-albany-tanilcuulga.html

Албаны зорилго:

  • Компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал санаачилга гаргах, зардлын бүртгэлийг хянах, бүтээгдэхүүний өртгийг тооцоолох
  • Компанийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлтүүдийг боловсруулах, үр өгөөж, эрсдэлийг нь тооцох, хэрэгжилтэд нь хяналт тавих
  • Компанийнхэмжээндмөрдөгдөх хөдөлмөрийн болон сэлбэг материалын норм үнэлгээг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Толгой компани, салбарын яам болон бусад байгууллагуудад шаардлагатай мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж хүргүүлдэг.

Тус алба нь 2017 онд Санхүү эдийн засгийн хэлтсээс салбарлан үйл ажиллагаагаа явуулж байна.


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
Албаны дарга
1С.ОдбаярАлбаны дарга2016-2017
2Ч.ЭнхтөрАлбаны дарга2018 оноос
Эдийн засагчид
1Л.ОдончимэгХөдөлмөрийн эдийн засагч2017-2018
2О.АриунболдҮйлдвэрийн эдийн засагч2015-2020
3Н.БаярцэцэгТөсөл хөтөлбөрийн эдийн засагч2017-2018
4Ц.ЗаяаТөлөвлөлтийн эдийн засагч2017-2019
5Ц.УрантөгсХөдөлмөрийн эдийн засагч2020 оноос
6Д.Номин-ЭрдэнэҮйлдвэрийн эдийн засагч2020 оноос


Тэртээ 1984 оноос геологи хайгуулын ажил эхэлсэнээс хойш 1990 оны ардчилал зах зээлийн нийгмийн шилжилтийн цагаан морин жил Шивээ Овоогийн уурхай үүсгэн байгуулагдах үед нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан үе үеийн ахмад санхүүчиддээ, хамт ажиллаж байсан залуу, дунд үеийнхэндээ уурхайн 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Уурхайн хөгжлийн түвшин 3 үе шаттай явж ирсэн бөгөөд 1999 онд анх удаа 500.0 мянган тонн нүүрс олборлон борлуулж байсан бол 2004 онд 1.0 сая тонн, 2014 онд 2.0 сая тонн нүүрс олборлон борлуулж төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшсэн. 1990-ээд оны эхээр Шивээ-Овоогийн уурхай хэрэглэгчдэд борлуулах нүүрсний үнээ өөрсдөө тогтоож борлуулж байсан нь маш сонирхолтой бөгөөд зах зээлийн харилцаанд эрт шилжсэн байсныг харуулдаг юм.

Уурхайн санхүү бүртгэл, эдийн засгийн бодлогын хувьд 1990-1995 оны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүртгэлээс зах зээлийн харилцаанд шилжүүлэх үеийн ажил, санхүү бүртгэлийн программчлал 1995-2017 онуудад компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад шилжүүлэх, уурхайн өөрийн санхүүгийн программ хангамжид нэвтрүүлэх Finance Money-1,2,3 программын үе шатууд, олон улсын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт баримт мөрдөх үе 2017 оноос эхлэн санхүү бүртгэлийн Silicon ACC программ хангамжид нэвтрүүлсэн үе байсан.

2014-2015 онуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнест Янг Монгол Аудит” компаниар уурхайн санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд аудит хийлгэсэн нь олон улсын түвшинд компанийн нягтлан бодох бүртгэлийг хүлээн зөвшөөрөх чухал ач холбогдолтой ажил болсон.

Манай уурхайн 1990-2020 оны 30 жилийн хугацаанд орлого 21.2 сая төгрөгөөс 60.0 тэрбум төгрөг болтлоо өсч өндийлөө. Ирэх 30 жилд Шивээ Овоогийн уурхайг түшиглэсэн дулааны цахилгаан станц, нүүрс-химийн аж үйлдвэрийн цогцолборууд, жилийн дөрвөн улирлын хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйнууд, загас үржүүлэг, аялал жуулчлалын бүс зэргийг барьж байгуулсан үсрэнгүй хөгжлийн он жилүүд үргэлжилнэ гэдэгт найдаж байна.


]]>
Shiveeovoo Tue, 04 Jan 2022 10:59:18 +0800
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА https://shivee-ovoo.mn/bzb/nbba/271-nyagtlan-bodoh-brtgeliyn-albany-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/nbba/271-nyagtlan-bodoh-brtgeliyn-albany-tanilcuulga.html Албаны зорилго:

Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах компанийн зорилго, зорилтын хүрээндхяналт тавих, санхүү эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах талаар судалгаа шинжилгээ явуулан компанийн нягтлан бодох бүртгэлийг эрхлэн хөтөлж санхүү, татварын тайлан бэлтгэх, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд бүртгэлээр тавих хяналт, санхүүнягтлан бодох бүртгэлийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ур чадвар, өндөр бүтээмжтэй хамт олныг бүрдүүлэх.










Нягтлан бодох бүртгэлийн албаны түүхэн замнал

1989 оны 6-р сарын 1-ны өдөр гарсан Шивээ Овоогийн уурхайн даргын анхны 01 тоот тушаалаар анхны ахлах нягтлан бодогчоор Г.Наранцэцэг томилогдон 1990 оны 1-р сар хүртэл ажиллаж байжээ. Санхүү эдийн засгийн хэлтсийн суурь тэр үеэс тавигдсан бөгөөд түүний дараа Ж.Алтанцэцэг /1990 он/, Ц.Очирбат /1990-1991 он/, Ц.Энхбаяр /1991-1992 он/, н.Гонгор /1992 он/ нар ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байна.

1992 оноос Уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр санхүүгийн хэлтэст бүтцийн өөрчлөлт хийж Ерөнхий нягтлан бодогчоор Д.Батхүү , Ч.Чойжамц, Н.Цэрэнпил, Б.Адилбиш, Д.Батмөнх, С.Одбаяр нар тус тус ажиллаж байгаад 2017 оноос байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн Нягтлан бодох бүртгэлийн алба нэртэй болсноор Албаны дарга-Ерөнхий нягтлан бодогчоор Ч.Энхтөр ажиллаж байгаад2018 оны 5-р сараас одоог хүртэл Албаны дарга- Ерөнхий нягтлан бодогчоор Н.Энхжаргал ажиллаж байна.

1992 оноос орлогч нягтлан бодогчийн албан тушаал бий болж О.Алтанзаяа томилогдсон бөгөөд үүнээс хойш Н.Эрдэнэ-Очир, Ч.Нацаг, С.Одбаяр нар ажиллаж байсан.


Уурхай байгуулагдсан эхний жилүүдэд ахлах нягтлан бодогч нар нь эдийн засагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 1992 оноос эдийн засагчийн бие даасан албан тушаал бий болж Б.Бузмаа томилогдон ажилласнаас хойш Р.Баярмаа, Х.Цэвэлмаа, Б.Адилбиш, Ж.Оюунцэцэг, Ч.Энхтөр нар ажиллаж байгаад 2017 оноос Төлөвлөлт эдийн засгийн алба нэртэйгээр бие даасан нэгж болсон.

Уурхайн түүхэн хөгжлийн эхэн үе нь улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хүнд үе байсан бөгөөд энэ үед нягтлан бодох бүртгэлийн хялбарчлагдсан стандарт нэвтрээгүй, нэгдсэн бодлогогүй байлаа.

Чухам ийм л үеэс өнөөгийн энэ түвшинд хүргэх гэж оюун ухаан, авьяас чадвар нөр их хөдөлмөр, цаг заваа харамгүй дайчлан ажилласан үе үе нягтлан бодогч нартаа өнөөгийн Нягтлан бодох бүртгэлийн хамт олон баярлаж талархаж явдаг юм.


Тус алба нь өнөөдрийн байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаагааг НББОУС-ийг баримтлан, найдвартай бодит, үнэн зөв мэдээллээр удирдлага болон харилцагч байгууллагуудыг хангах зорилготойгоор Албаны дарга-Ерөнхий нягтлан бодогч, Мөнгөн хөрөнгө өглөгийн нягтлан бодогч, Борлуулалт авлагын нягтлан бодогч, Цалин хөлсний нягтлан бодогч, Бараа материал сэлбэгийн нягтлан бодогч, Шатах тослох материалын нягтлан бодогч, Касс аж ахуйн нярав, Сэлбэгийн нярав гэсэн орон тоотойгоор нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

]]>
Shiveeovoo Tue, 04 Jan 2022 10:51:46 +0800
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА https://shivee-ovoo.mn/bzb/hna/270-hniy-nciyn-albany-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/hna/270-hniy-nciyn-albany-tanilcuulga.html Уулын үйлдвэрийн шав тавьсан анхны 27 хүний нэгд нарийн бичиг, бичээч, боловсон хүчин Б.Оюунбат ажиллаж байснаар Захиргаа, хүний нөөц, боловсон хүчний түүхийн эхлэл тавигдсан гэж үздэг.

1995 онд “Улсын өмч хувьчлал”-ын комиссын 1994 оны 48 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ЭХГУУ Яамны сайдын тушаалаар хувьцаат компанийн хурал зохион байгуулах комиссыг томилсон бөгөөд даргаар нь уул уурхайн газрын захирал З.Төмөрбаатар, гишүүдэд тус яамны тамгын газрын дарга Ж.Уранчимэг, ахлах мэргэжилтэн, эдийн засагч О.Шаалуу, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн дарга С.Пүрэвдорж, боловсон хүчин М.Хишигдэлгэр нарыг томилжээ.

1995 оны 9 сарын 22 өдөр болсон “ШивээОвоо” ХК-ийн зохион байгуулах анхдугаар хуралд хувьцаа эзэмшигчдийн 91% оролцжээ.

Хурлаархувьцаат компанийндүрмийг баталж,Төлөөлөн удирдахзөвлөлийн гишүүдийг 9 хүн,хянан шалгагчдыг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож батлав. Нийт дүрмийн сангийн 90% төрийн өмчид, 10% хувь нийлүүлэгчдэд хувьчлагдсан бөгөөд нийт 3300 гаруй хувьцаа эзэмшигчтэй байжээ. ТУЗ-ийнанхны даргаар ХОТШ банкны412-р салбарын захиралД.Амарсайхан томилогдон ажиллажээ.

Хувьцаат компани байгуулсантай холбогдон бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Захирлын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн байна. Компанийн дотоод журам, хамтын гэрээг журмын дагуу шинэлэг хэлбэрээр хэлэлцэн батлав.

Компанийн Захирлын зөвлөлийн 1995 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 12 дугаар хуралдааны протоколыг үндэслэн, Захиргаа, боловсон хүчний хэлтсийг байгуулж, хэлтсийн даргаар М.Хишигдэлгэрийг томилсон байна.


Хүний нөөцийн албаны он цагийн хэлхээс



“Шивээ Овоо” хувьцаат компанийн хүний нөөцийн мэдээлэл


Улс орны хэмжээнд илч гэрэл, халуун дулаанаар түгээж, их уурхайг ажиллуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн үе үеийн уурхайчдынхаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан орон тооны өөрчлөлтийг танилцуулвал...


Хүний нөөцийн албаны өнөөгийн төрх

“Бидний зорилго”

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тэргүүлэгч, зөв хандлагатай, чадварлаг ажилтнуудтай шилдэг ажил олгогч болно.

“Бидний уриа”

“Хөгжье гэвэл хүнээ”

Хүний нөөцийн алба нь Монгол улсын болон компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд компанийн захиргаа, ажилтнуудын хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг зохицуулах, байгууллагын стратегийн зорилт, бизнесийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, компанийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна.


Бидний хөгжил ба дэвшил 



Хүний нөөцийн стратеги 

Стратеги төлөвлөгөөний чухал зорилт нь бүтээмжийг хэмжиж өсгөх замаар хүмүүн капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх юм.

2018-2023 оны хүний нөөцийн стратеги төлөвлөгөөнд тусгагдан хийгдсэн ажлуудыг дурьдвал:

  • Чадварлаг ажил горилогчдыг татах стратегийн хүрээнд хийгдсэн ажлууд
    • Оюутан залуусыг дадлагажуулах
    • Залгамж халааны бодлого
    • Чадварлаг ажил горилогчийг санал болгох
    • Ажиллах хүчний оновчтой төлөвлөлт
    • Карьер хөгжлийг оновчтой төлөвлөлт
    • Талант ажилтнуудыг татах, тогтоон барих
  • Сэтгэлтэй ажилтнуудыг нэмэгдүүлэх стратегийн хүрээнд хийгдсэн ажлууд
    • Удаан ажилласан жилийн урамшуулалын бодлого
    • Байгууллагын соёлын хэмжилт, байнгын сайжруулалт
    • Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем
    • Мэдээллийн урсгалыг оновчтой болгох
  • Манлайллыг хөгжүүлэх стратегийн хүрээнд хийгдсэн ажлууд
    • Ажилтнуудынманлайллыгхөгжүүлэх,тогтвортойбодлого хэрэгжүүлэн ажилласан.

Хүний нөөцийн бодлого
  • Зөв хандлага-“Шивээ Овоо” хувьцаат компанийнажилтан ажилдаа эзэн байж аливаа асуудлыг эерэгээр хүлээн авч, ёс зүйтэй, хариуцлагаа ухамсарлан ажиллах суурь тавигдсан.
  • Өндөр ур чадвар-Ажилдаа мэргэшсэнтуршлагатай ажилтан бусдыг байнга хөгжүүлэн чадваржуулах тал дээр анхаарч ажиллаж байна.
  • Бүтээлч сэтгэлгээ- Нийт ажилтнууд шинийг хийх,бүтээх хүсэл зорилго тэмүүлэлтэйгээр ажиллах болсон.
  • Хамт олонч үзэл-Байгууллагадаа өөриймсөг, эзнийсэтгэлээр хандаж хамтын хүчээр амжилтанд хүрэх тэмүүлэлтэй болсон.
  • Тогтвортой ажиллуулах- Сум орон нутгийн иргэдийг тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж сүүлийн жилүүдэд 200 гаруй иргэдийг ажлын байраар хангаж ажилласан.

Сургалт хөгжил

Ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд анхааран, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,ажлын байранд нь мэргэшүүлж, чадавхжуулах, улмаар ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын байран дээрх болон танхимын сургалтуудыг зохион байгуулан ажилласан.

  • Ажилтнуудынхаа ажилд хандах хандлага, ажлын дадлага туршлагыг үнэлэн идэвхжүүлэх, багаар ажиллах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр 2-3 ажлын байрандажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж ажилласан.
  • Дотооддоо ажил мэргэжлийн чиглэлээр 23 сургагч багш бэлтгэсэн.
  • Мэргэжлийн байгууллага болон сургагч багш нарыг байгууллага дээрээ урьж авчирч онол, практикийг хослуулсан сургалт явуулсан нь үр өгөөжтэй, чанартай болсон. Үүнд 143 ажилтан хамрагдаж мэргэжлийн үнэмлэх, сертификаттай болсон.
  • “Далд мэдлэг”-ийг нээн илрүүлэх хэлэлцүүлэгээр уулын нэгдсэн хэсгийн 6 экскаваторын машинч ажлын байрандээр залуу ажилтныг туршлагажуулах, мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хүндэтгэлийн “БАТЛАМЖ” гардуулж, “Далд мэдлэг” нэртэй багш шавийн дэвтрийн эх бэлтгэсэн.
  • ”Шинэажилтныг ажлын байранд дадлагажуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Үе үеийн удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд


ДД
Ажилтны овог нэр
Албан тушаал
Ажилласан хугацаа
1990-1994 ОН
1
Батаа Оюунбат
Боловсон хүчний дарга
1990.01.01-1993.01.01
2
Түмэн Цэрэндолгор
Боловсон хүчний дарга
1993.01.01-1994.04.01
3
Гунгаанамжил Батжаргал
Боловсон хүчний дарга
1990.8.10-1991.04.25
4
Лувсан Батцэцэг
Хуулийн зөвлөх
1993.01.23-1994.06.01
1994-1997 ОН
1
Тэгш Даваасүрэн
Хуулийн зөвлөх
1994.06.01-1995.12.05
2
Бор Гэрэлтуяа
Захирлын нарийн бичгийн дарга
1993.06.15-1996.06.29
3
Гунгаажав Цэрэндолгор
Архив, бичиг хэргийн эрхлэгч
1995.08.08-1997.11.10
1997-2009 ОН
1
Ìонхор Õèøèãäýëãýð
Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга
1995.12.15-2007.02.07
2
Жамъян Цэвээндулам
Боловсон хүчний зааварлагч
2001.09.04-2008.11.05
3
Лувсанцэнд Одончимэг
Захирлын нарийн бичгийн дарга
2001.8.20-2006.02.24
4
Довчин Одгэрэл
Хуулийн зөвлөх
2004.03.01-2007.02.06
ХНБХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч
2007.02.06-2008.06.11
Хуулийн зөвлөх
2008.06.11-2011.04.11
2009-2013 ОН
1
Тавхай Наранцэцэг
Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга
2008.06.11-2012.01.31
2
Ï¿ðýâöýíä Áàÿðìàà
ЗХНБХ-н дарга
2012.02.01-2013.07.22
Хүний нөөцийн мэргэжилтэн
2013.07.22-2014.03.01
3
Жадамба Туяа
Хуулийн зөвлөх
2011.05.23-2013.05.24
4
ТогмидшийрэвАмгалан-Энх
Сургалтын инженер
2009.01.02-2010.07.19
5
Цэрэнжав Сарнай
Гүйцэтгэх захирлын туслах
2009.04.13-2015.09.01
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн
2015.09.01-2019.09.17
6
Дамдинсүрэн Баттуул
Нарийн бичгийн дарга
2010.03.23-2011.09.12
7
Хишигдэлгэр Мандалмаа
Соёл олон түмний ажил, бүтээмжийн мэргэжилтэн
2011.03.07-2011.06.08
Хүний нөөцийн мэргэжилтэн
2011.06.08-2018.03.26
8
Занабазар Баасандалай
Бүтээмжийн мэргэжилтэн
2011.05.31-2012.02.01
Хүний нөөцийн мэргэжилтэн
2012.09.20-2013.07.22
9
Цогтбаатар Эрдэнэбат
Сургалтын инженер
2012.03.19-2013.08.05
2013-2017 ОН
1
Гомбожав Түвшинжаргал
Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга
2013.05.01-2014.08.18
2
Жаргал Батмөнх
Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга
2014.08.18-2017.07.03
3
Алтангэрэл Энхгэрэл
Хуулийн зөвлөх
2014.12.23-2017.09.01
4
Отгонбаатар Ундрахгэрэл
Хуулийн зөвлөх
2013.06.24-2014.08.18
5
Түмэн-Өлзий Ариунхур
Бичиг хэрэг, архивын эрхлэгч
2013.05.23-2014.08.13
6
Гомбосүрэн Даваажаргал
Сургалтын инженер
2013.10.01-2014.11.01
7
Болд Энх-Амгалан
Сургалтын инженер
2014.11.01-2015.11.09
8
Ганбат Ариунзаяа
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн
2015.09.14-2016.08.01
2017 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ
1
Чангаа Энхжаргал
Хүний нөөцийн албаны дарга
2008.10.14
2
Гочоо Надмидсүрэн
Сургалтын менежер
2008.01.21-2020.09.01
3
Дорждагва Золзаяа
Хүний нөөцийн мэргэжилтэн
2011.10.03
4
Эрдэнэцогт Мөнгөнцэцэг
Бичиг хэрэг, архивын эрхлэгч
2012.03.19
5
Цэдэв Цэнгэлсүрэн
Хаялга спорт клубийн зааварлагч
2013.08.28
6
Лувсанцэрэн Зоригтбаатар
Хаялга спорт клубийн ерөнхий дасгалжуулагч
2017.01.01
7
Давааням Номин
Хаялга спорт клубийн дасгалжуулагч
2017.07.18-2020.09.09
8
Эрдэнэцогт Мандахнаран
Хуулийн зөвлөх
2017.08.01
9
Сарансүх Дэлгэрэх
Цахим мэдээллийн инженер
2017.09.20
10
Сайнгэрэл Мягмарсүрэн
Барилгын инженер
2017.12.06
11
Очирбат Оюунбилэг
Гүйцэтгэх захирлын туслах
2018.03.13
12
Бор Гэрэлтуяа
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн
2018.05.07
13
Очирбат Оюун-Ундрах
Оффис менежер
2018.11.01
14
Балпүрэв Өлзийжаргал
Хүний нөөцийн мэргэжилтэн
2019.09.09




]]>
Shiveeovoo Tue, 04 Jan 2022 10:45:58 +0800
Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс https://shivee-ovoo.mn/bzb/zhbh/268-zahirgaa-hgzhliyn-bodlogyn-heltes.html https://shivee-ovoo.mn/bzb/zhbh/268-zahirgaa-hgzhliyn-bodlogyn-heltes.html Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шивээ Овоо” хувьцаат компанийн шинэчилсэн зохион байгуулалтын бүтцийг батлав.

Өнөөгийн байдлаар ''Шивээ Овоо'' хувьцаат компани нь 5 хэлтэс, 4 алба, 8 хэсэг, Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар, 1 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү тогтоолоор Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийг шинээрбайгуулж, үйл ажиллагааг нь өргөтгөн доороо Төлөвлөлт, эдийн засгийналба /дарга Ч.Энхтөр/, Хүний нөөцийн алба /дарга Ч.Энхжаргал/, Аж ахуй, үйлчилгээний хэсэг /дарга Н.Энхтайван/, Тээвэр,үйлчилгээний хэсэг /дарга Л.Амгалан/ гэсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн.

Хэлтсийн зорилго:

Компанийн хүний нөөцийн бодлого, эдийн засаг, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэний болон үйлдвэрийн барилгабайгууламжийн дулаан, ус хангамж халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний ашиглалтын найдвартай ажиллагааг хангах, ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах, харьяа алба, хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, компанийн гүйцэтгэх удирдлагыг шуурхай мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Хэлтсийн үндсэн чиг үүрэг:

  • Компанийн хүний нөөцийн бодлого, ажилтнуудын хөдөлмөрэрхлэлт, нийгэм хамгаалал, мэдээллийн ил тод байдлын талаарх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйл ажиллагааг төлөвлөх, түүний хэрэгжилтийг хангуулах, удирдан зохион байгуулах, хяналт тавих, цалин хөлсний бүтэц, зэрэглэл, түвшин тогтоох, удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлж, хүний нөөц хариуцсаннэгжийнүйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Компанийн эдийн засгийн тооцоо, бизнесийн орчны судалгаанд тулгуурлан стратегийн шийдвэр гаргах боломжит хувилбаруудыг илрүүлэх, дунд, урт хугацааны бизнес болон стратеги төлөвлөлт, бодлого, хөтөлбөр үйл ажиллааг төлөвлөх, компанийнбизнесийнүйл ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжих боломж, хөрөнгө оруулалтыг судлан хэрэгжүүлж, төлөвлөлт, эдийн засаг хариуцсан нэгжийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.
  • Компанийн бүх төрлийн барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний ашиглалт, дулаан, ус хангамж халаалтын зуухны хэвийн найдвартайажиллагаа, аюулгүй байдлыгхангаж ус, дулаанаар хангах, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг, хэрэгсэл, материалын захиалгыг төлөвлөх, зарцуулалтын байдалд хяналт тавьждулаан ус хангамжийн хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллана.
  • Компанийн дотоодхяналтыг хэрэгжүүлж, камерийнхяналтын нэгдсэн төвийг удирдлагаар хангаж ажиллана.

Хэлтсийн даргаар Х.Баяржаргал, Технологийн хяналт, байгаль орчины хяналт хариуцсан мэргэжилтэн Ц. Цагааннохой, Техникийн хяналтын мэргэжилтэн Э.Мөнхбаатарнар ажиллаж байна.

Бид шинэ байгууллага байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван арваныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа.

Компанийн хөгжлийн 30 жилийн түүхийг бүтээлцсэн ахмад инженер, техникийн ажилтан ажилчид, амьдралын тэнгэрт дүүлэннисэж, амжилтын цуурайтай алдраа дуурсгаж яваа үе, үеийн ажилтанууд, одоо ажиллаж байгаа албан хаагч,ИТА, ажилчид, нийт хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Бид хүчээ нэгтгэн, хамтдаа хийж бүтээсэн, гаргасан ололт амжилтаараа бахархаж, цаашид хийж бүтээх олон зүйлсийг сэтгэл догдлон төлөвлөж байна.

Уурхайн олборлолт, бизнесийн үйл ажиллагаа сайжрах тусам Уурхайчин та бүхэн, манай ажиллагсад энэ бизнесийн хамгийнүнэ цэнэтэй хөрөнгөбайх болно. Байгууллага, түүний удирдлагын баг тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нь бизнесийн ирээдүйд ч, орон нутгийн иргэдэд ч нэн чухал юмаа.


]]>
Shiveeovoo Tue, 30 Nov 2021 15:23:41 +0800
Технологийн бодлогын хэлтсийн танилцуулга https://shivee-ovoo.mn/bzb/tbh/232-tehnologiyn-bodlogyn-heltsiyn-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/tbh/232-tehnologiyn-bodlogyn-heltsiyn-tanilcuulga.html “Эрхэм зорилго”

  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй аюулгүй технологийг ашиглан, хямд өртөгтэй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж, ур чадвар, өндөр бүтээмжтэй мэргэшсэн хамт олныг бүрдүүлэх.

“Хэлтсийн уриа”

  • “Оюунлаг Монгол Инженерүүдийг Олон улсад”

1990 онд Эрчимхүч, уул уурхай үйлдвэр, геологийн яамны шийдвэрээр Налайх дахь уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхай байгуулагдаж, уурхайн анхны даргаар Ч.Оросоо,Ерөнхий инженерээр Н.Батсуурь нартомилогдсон байна. 1990оны 07-р сарын31-ний өдөр уул уурхайнхүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу уурхайн анхны ам нээж, хөрсийг хөндсөнөөр түүхийн үе эхэлж 1990 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрсээ олборлосон байдаг. Уурхайн ашиглалт явагдахын хэрээр мэргэжлийн инженерүүдийн шаардлага урган гарч, 1991 оноос маркшейдер инженер 1, маркшейдерийн зурагчин 1 хүн нэмж авснаар тус хэлтэс байгуулагдах үндэс суурь нь болсон.

Уурхайн анхны төслийн хүчин чадал 500000 тн/жил нүүрс олборлон борлуулах хэмжээнд хүргэх, техник тоног төхөөрөмж нэмэгдсэн тул дахин маркшейдер инженер авч, технологи инженерийн ажлыг хавсран ажиллуулсан байна. Энэ хугацаанд 1997 оноос эхлэн тус уурхай нь орон нутгийн хэмжээнээс хальж, улсын чанартай уурхай болох ирээдүйн хөгжлийн сайхан боломжнээгдсэн бөгөөд Нүүрсний салбарыгхөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЖАЙКА” төслийн хүрээнд уурхайн техник технологийн шинэчлэл хоёр үе шаттайгаар хийгдэж, улмаар Технологийн бодлогын хэлтэс болон өргөжиж, анхны хэлтсийн даргаар Т.Батбаяр, технологи инженерээр Ш.Балдорж, Г.Ганбат ерөнхий маркшейдер, маркшейдер инженер, маркшейдерийн туслах, геологи инженер, чанарын инженер гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна.

Төсөл хэрэгжүүлж эхэлсэн 1998 оноос 2001 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд жилдээ 4.6 сая.м3 хөрс хуулах, 2.0 сая.тн нүүрс олборлонборлуулах төслийн хүчин чадлыг эзэмшиж чадсан болно.

Хэлтсийн техникийн шинэчлэлийн хүрээнд маркшейдерийн хэмжилт тооцооны иж бүрэн багаж хэрэгсэл, хөдөлгөөнт ба суурин холбооны төхөөрөмж, байгаль орчны болон уурхайн хяналтын лабораторийн иж бүрэн техник хүлээн авснаар үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, компанийн дотоод хяналт сайжирч, нүүрсний илчлэг, чанарыг бүрэн тодорхойлох мөн технологийн дамжлагын нүүрс бутлах, ачих системийг ашиглалтад оруулснаар борлуулалт нэмэгдэх боломж нээгдсэн юм.


1-р үе шат 1998-2002, 2-р үе шат 2002-2004 онуудад хэрэгжсэн төслийн хүрээнд тус хэлтэс нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК-д нүүрс нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2006 онд Уул уурхайн хүрээлэнтэй хамтран 2.0 сая.тн нүүрс олборлон борлуулах ТЭЗҮ-ийгболовсруулсан. Улмаар2014 онд анх удаагаа 2012.1 мян.тн нүүрсийг төвийн эрчим хүч, дулааны системд нийлүүлж төслийн хүчин чадлыг бүрэн ашигласан байна. Нүүрсний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа үед “Шивээ Овоо” ХК нь зөвхөн нүүрс олборлогч бус, ордынхоо нүүрс ба дагалдах эрдсүүдийг иж бүрэн, хаягдалгүй байгаль орчинд ээлтэй технологиор ашиглах, ДЦС-ийн шинэ эх үүсвэрийг хангах зорилгоор Технологийн бодлогын хэлтэс нь 2011-2019 онд жилд 4.5 сая.тн нүүрс олборлон борлуулах ТЭЗҮ-ийг Уул уурхайн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭБМЗ-ийнхурлаар хэлэлцүүлэн 2019 оны 05-р сарын 13-нд УУХҮЯ-иар батлуулж уурхайг 2019 оны 12-р сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн билээ.

Технологийн бодлогын хэлтэс нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн найдвартай хангах, үйлдвэрлэлийн горимынзохион байгуулалтыг оновчтой болгох, компанийн хэлтэс, алба, хэсэг нэгжүүдийн ажлын уялдаа холбоо болон цаг ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, уурхайн хэмжээнд осол авааргүй ажиллах, ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, мэдээллийн шуурхай байдлыг хангах, төлөвлөгөөт зорилтыг жигд биелүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Технологи Бодлогын Хэлтэснь: Хэлтсийн дарга-Ерөнхий технологич, Ерөнхий маркшейдер, ашиглалтын технологич инженер, геологи, гидрогеологи инженер, ээлжийн дарга-4, УШХ-ийн дарга, УНХ-ийн дарга, ТДХ-ийн дарга, өрөмдлөг тэсэлгээний инженер, маркшейдер инженер, маркшейдерийн техникч, чанарын инженер, замын инженер, байгаль орчны мэргэжилтэн, гидрогеологич техникч, уулын диспетчер-4, Чанар шалгагч- дээж авагч-4 гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Орчин үеийн шаардлага хангасан багаж төхөөрөмж, төлөвлөлтийн программ ашиглан уулын ажлын урт, дунд, богино хугацааны үндсэн үйлдвэрлэл болох /ус шүүрүүлэлт, өрөмдлөг тэсэлгээний ажил, тээвэртэй ба тээвэргүй хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалт/, туслан гүйцэтгэх үйлдвэрлэл /нөхөн сэргээлт, хөрс нүүрсний шидэлт, ачилт, ажлын талбай засах, зам гүүр хоолой байгуулах, бусад инженерийн ажлууд/-ийн төлөвлөлт, төсөл, зураглалыг хийж, удирдлага, мэдээллээр ханган ажиллаж байна.

Тус хэлтэс нь (1990 – 2019 он) түүхэн 30 жилийн хугацаанд 111.88 сая.м3 хөрс хуулж, 32.65 сая.тн нүүрс олборлон, 32.33 сая.тн нүүрс борлуулалт хийж, 3.4 м3/тн хөрс хуулалтын дундаж коэффициенттой ажилласан байна.

Мөн 75.8 сая.м3 усыг Олон улсын төмөр замын баруун талд буюу уурхайгаас баруун зүгт 4 км зайд шавхан зайлуулж усан сан буюу хаялгын нуурт ус шүүрлийг 184.5 га талбайд хамгийн их гүндээ 14.39 метр хүргэж мөн 240 га талбайд ашиглалт явуулж 185 га талбайд гадаад овоолго байгуулж 770 м урт, 3300м өргөнтэй 113 м гүнтэй уурхайг удирдан зохион байгуулж138 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 56.9 га талбайд биологийн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт 1.44 га талбайд тус тус гүйцэтгэсэн байна.


Өнөөгийн Хэлтсийн бүрэлдэхүүний ажилтнуудаас “Тэргүүний уурхайчин”-аар8, “Тэргүүний геологич”-оор 1, “Яамны жуух бичиг”-ээр 4, Байгууллагын шагналуудаар тус, тус шагнагдсан байна.

Технологийн бодлогын хэлтсийн 30-н жилийн хугацаанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтнуудыг хүснэгтээр харуулав.


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
Хэлтсийн дарга нар
1Т.БатбаярҮйлдвэр технологи бодлогын хэлтсийн анхны дарга1997-1999
2Б.ЦэдэнбалҮйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга2000-2002
3Ш.БалдоржАнхны технологи инженер, Ерөнхий технологич1998-2005
4Ц.НоровсүрэнҮйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга2005-2006
5С.ОдбаярЕрөнхий маркшейдер, Ерөнхий технологич2004.09-2008.01
6П.ЦэндпүрэвТехнологийн бодлогын хэлтсийн дарга2007.09-2019.06
7Б.ЭрдэнэбаярТехнологийн бодлогын хэлтсийн дарга, Ерөнхий технологич2019.08-р сараас
Хэлтсийн ерөнхий мэргэжилтэн:
1Р.ГомбосүрэнАнхны ерөнхий маркшейдер1995.09-2002.04
2Г.ГанбатМаркшейдер инженер, Ерөнхий маркшейдер1997.01-2002.10
3Б.СодбаатарЕрөнхий маркшейдер2002.10-2004.06
4Б.ОтгонбаярМаркшейдер инженер, Ерөнхий маркшейдер2003.09-р сараас
5Ш.БалдоржАнхны технологи инженер1998.09-2006.04
6Б.НасанжаргалМаркшейдер инженер, Технологи инженер, Ээлжийн дарга2006.10-р сараас
7Р.МөнхсайханТехнологи инженер2019.09-р сараас
8Д.БадамцэцэгҮйлдвэрлэлийн албаны дарга2011-2013 он
9Ж.ДаваанямҮйлдвэрлэлийн албаны дарга, ээлжийн дарга2013-2015 он
10М.АлтансүхЭэлжийн дарга2017.07-р сараас
11Б.БатгантигЭэлжийн дарга2019.01-р сараас
12И.ЖамьянхорлооЭэлжийн дарга2020.02-р сараас
13Д.ГэрэлмягмарАнхны ээлжийн дарга2011-2019 он
14П.ГанбаярЭэлжийн дарга2013-2017 он
15Д.БаяржаргалЭэлжийн дарга2015-2018 он
16Ү.ДаваасүрэнЭэлжийн дарга2012-2014 он
17Д.ЭрдэнэбатЭэлжийн дарга2015-2016 он
18О.ОнонЭэлжийн дарга2015-2019 он
19Ц.Хаш-ЭрдэнэАнхны ээлжийн дарга2011-2013 он
Хэлтсийн инженерүүд:
1Ө.ОюунчимэгАнхны маркшейдер инженер1991.04-1995.01
2С.БуянтогтохМаркшейдер инженер1995.01-1997.01
3Н.ӨлзийбаярАнхны геологи инженер2002.10-2007.10
4Ж.БаатарсайханГеологи, гидрогеологи инженер2008.03-р сараас
5Б.СүрэнтогтохӨрөмдлөг тэсэлгээний инженер, технологи инженер2009.07-2018.10
6Н.ОюунбилэгЧанарын инженер2000-2019.05
7Ж.БаярцэнгэлЛаборант, Чанарын инженер2019.05-р сараас
8Ж.БилгүүнМаркшейдер инженер2012.06-2015.06
9А.ЗоригтбаатарМаркшейдер инженер2015.06-2018.05
10Г.Алтан-ОргилМаркшейдерийн техникч, маркшейдер инженер2015.07-2017.02
11Д.Анх-ЭрдэнэМаркшейдерийн техникч, Маркшейдер инженер2017.03-р сараас
12С.АнхбаярӨрөмдлөг тэсэлгээний инженер2019.05-р сараас
13Г.ТогтохЗамын инженер2019.10-р сараас
Хэлтсийн мэргэжилтэн, техникчид:
1О.БайгальмааАнхны лаборант2000-2001 он
2Д.БадамцэцэгАнхны маркшейдер зурагчин1992.02-1993.09
3Т.ТаванцэцэгХуулбар зурагчин, бичиг хэргийн эрхлэгч1993.09-2003.09
4О.БямбадоржБайгаль орчны мэргэжилтэн2017-оноос
5Д.ЗолзаяаУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
6Ц.УуганцэцэгУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
7Б.ЛазатУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
8С.ГанчимэгУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
9Б.АнхзаяаУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
10Д.ХишигтогтохАнхны уулын диспетчер2011.01-р сараас
11Б.ЭнхтуяаУулын диспетчер2011-2019 он
12Ч.УранчимэгУулын диспетчер2011-2019 он
13З.БаасандалайУулын диспетчер2011-2013 он
14Т.ОтгонжаргалУулын диспетчер2017.09-р сараас
15П.БаярмааУулын диспетчер2013-2016 он
16Г.Ган-ӨлзийУулын диспетчер2013-2014 он
17С.СүрэнжаргалУулын диспетчер2018.10-р сараас
18С.БанзрагчУулын диспетчер2019.02-р сараас
19Б.АриунзаяаУулын диспетчер2019.05-р сараас
20Ш.ОнонбаярМаркшейдерийн туслах2009.10-2010.09
21Ш.ЭрдэнэбатМаркшейдерийн туслах2009.11-2012.03
22Б.ОдончимэгМаркшейдерийн туслах2012.03-2015.07
23Г.ЮраМаркшейдерийн техникч2018-2020.03
24Б.БаасансүрэнМаркшейдерийн техникч2020.03-р сараас
25А.БилгүүнГидрогеологи техникч2012.05-2017
26Б.БасбүрнээбаатарГидрогеологи техникч2017-оноос
27Ч.ОдончимэгЛаборант2002-2003 он
28Б.ОюунчимэгЛаборант2004 он
29А.ПүрэвжавЛаборант2004-2005 он
30С.БаяржаргалЛаборант2005 он
31Ц.ОюундалайЛаборант2005-2006 он
32Х.МөнхтөрЛаборант2006-2008 он
33Б.ЭнхбатЛаборант2008-2009 он
34Н.АмарсайханЛаборант2009-2017 он
35Т.АриунааЧанар шалгагч-Дээж авагч2012-оноос
36Б.НаранчимэгЧанар шалгагч-Дээж авагч2013 оноос
37Г.ЦасансувдЛаборант2013-2016 он
38Б.ХишигжаргалЛаборант2014он
39Д.ЭнхтунгалагЛаборант2018-2019
40Б.МянганбаярЧанар шалгагч-Дээж авагч2019 оноос
41Н.ТунгалагтуяаЧанар шалгагч-Дээж авагч2019 оноос
42Ч.ОюунчимэгЧанар шалгагч-Дээж авагч2019 оноос



]]>
Shiveeovoo Tue, 23 Nov 2021 14:02:32 +0800
ХУДАЛДАА, ХАНГАМЖИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА https://shivee-ovoo.mn/bzb/hha/240-hudaldaa-hangamzhiyn-alba.html https://shivee-ovoo.mn/bzb/hha/240-hudaldaa-hangamzhiyn-alba.html

1992 онд Хангамж аж ахуй үйлчилгээний хэсэг нэртэй байгуулагдаж, анхны даргаар нь МУ-ын тэргүүний уурхайчин Ч.Жамъяндорж ажилласан бөгөөд хэлтсийн харъяанд Аж Ахуй Үйлчилгээний хэсэг, Барилга орон сууцны хэсэг, Шатахуун түгээх станц гэсэн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байв. Энэ үеэс уурхайн тохилог Зочид буудал, Хэрэглээ дэлгүүр байгуулагдаж зочид гийчдэд тав тухтай үйлчилгээ үзүүлж, уурхайчдаа хэрэгцээт бараа материалаар хангаж ирсэн.

1995 оноос Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс нэртэйгээр Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, УБТГазар гэсэн нэгжтэй ажиллаж Ч.Жамъяндоржоор даргалуулж байсан.

1998 онд Хангамж, Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс нэртэй болж Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, УБТГ гэсэн 3 нэгжтэй ажиллаж Б.Гансүхээр удирдуулж байсан.

2000 онд Нийгэм Хангамжийн хэлтэс нэртэйгээр Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, Шатахуун түгээх станц, УБТГ гэсэн 4 нэгжтэй 26 ажилтантай уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд оролцож байв.

2004 онд Худалдаа, Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс болон дотроо УБТГ, Барилга орон сууц, Аж ахуйн хэсэг, Агуулах консерваци, ШТС гэсэн нэгжүүдтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.

2011 онд Худалдаа, Хангамжийн Хэлтэс болж даргаарнь Г.Нэргүй томилогдон ажиллажээ. Энэ үеэс хэлтсийн харъяанд байсан Аж ахуй болон Барилга орон сууцны хэсэг нь “Шивээ сервис” ХХК-д харъяалагдах болсон бөгөөд хэлтсийн харъяанд УБТГ, ШТС, Агуулах консерваци гэсэн нэгжүүд үлдсэн.

2013 оны 5 сараас хэлтсийндаргаар Ж.Баяржаргал, 2014 оны 7 сараас хэлтсийн даргаар Д.Эрдэнэбат, 2016 оны 5 сараас Г.Боргил хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв.

2016 оны 11 сард хэлтсийн даргаар С.Ариунзул томилогдож, 2017 оны 6 сард С.Ариунзул даргаар удирдуулсан СанхүүЭдийн Засаг Хангамжийн Хэлтэс шинээр байгуулагдаж, хэлтсийн харьяан дор Худалдаа Хангамжийн Алба нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, албаны даргаар Б.Чинбэлэг томилогдон ажиллаж байна.

2020 онд ШТС, Агуулах консерваци гэсэн хэсэг нэгжүүдэд нийт 11 ажилтантайгаар уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд оролцож байна.

Эрхэм зорилго:

Үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг, бараа материалыг захиалгындагуу түргэн шуурхай бэлтгэн нийлүүлэх, хадгалан хамгаалах ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэх.

Бидний уриа

Хурдан хариуцлагатай хангамж


Гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааны чиглэл:

  1. Үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл,бараа материалын захиалгагаргах, тэдгээрийг бэлтгэннийлүүлэх, зохих нөөц бүрдүүлэх, сэлбэг материалын хадгалалт хамгаалалт, орлогод авах, зарлага гаргах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж хяналтыг сайжруулах, үргүй зардал гарахаас сэргийлэх, складын эмх цэгцийг сайжруулах ажлуудыг хийнэ.
  2. Компанийн удирдлага, үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн, өдөр тутмын нарядтай холбоотой гарсан үүрэг даалгаврыг гүйцэтгэх, сэлбэг хэрэгсэл, бараа материал нийлүүлэх болон түүнтэй холбоотой гарсан асуудлыг тухай бүр шийдвэрлэж холбогдох хэсэг, хэлтсүүдтэй уялдаа холбоотой ажиллана.
  3. Сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга гаргах, бэлтгэн нийлүүлэх, нөөц бүрдүүлэх, орлогод авах, зарлага гаргах журам, Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын ажиллах журам, төлбөр тооцоо гүйцэтгэх, бэлэн мөнгөний зарцуулалт хийх тайлан гаргах журам болон компанийн бусад холбогдох дүрэм журмыг даган мөрдөж хэрэгжүүлж ажиллана.
  4. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, компанийн дотоод журам, холбогдох бусад дүрэм журмыг ажилдаа мөрдлөг болгон ажиллах, хэрэгжүүлэх үүрэгтэй.
  5. Хураагдсан хоёрдогч түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулан уурхайн дансанд төлбөр тооцоог төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүхий эд борлуулсан ажлын тайланг тухай бүр нь ерөнхий санхүүчээр хянуулан гүйцэтгэх захиралд танилцуулна.

Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь 1994 онд байгуулагдсан бөгөөд, даргаар С.Дүгэрсүрэн, Б.Очиржанцан, Л.Жигээ, О.Мөнхтөр, Б.Төмөрбат, Д.Ганбаатар нар ажиллаж байсан.

Одоо тус төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотод компанийг төлөөлөн харилцагч байгууллагуудтай харилцан шаардлагатай сэлбэг, барааматериалыг түргэн шуурхай нийлүүлж, компанийн зочид төлөөлөгчдөд бүх талын туслалцаа үзүүлэх ажил гүйцэтгэж байгаа бөгөөд УБТГазрын менежерээр Г.Ариунболд, Хангамжийн мэргэжилтнээр Т.Эрдэнэбат, Дотоод ажилхариуцсан мэргэжилтнээр Э.Наранзаяа нар ажиллаж байна.




]]>
delgerekh Mon, 01 Mar 2021 17:52:25 +0800
Тээвэр үйлчилгээний хэсгийн танилцуулга https://shivee-ovoo.mn/bzb/tuh/235-teever-ylchilgeeni-hesgiyn-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/tuh/235-teever-ylchilgeeni-hesgiyn-tanilcuulga.html

Тээвэр үйлчилгээний хэсэгнь 1990онд Шивээ-Овоогийн нүүрсний уурхай үүсэн байгуулагдахад “Автограж механикийнхэсэг“-т харьяалагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тухайн үед суудлын УАЗ-469, 452 машин–2, ПАЗ маркийн автобус-1, ЗИЛ-130 машин 2, Самосвал ЗИЛ-555 маркийн машин -1, усны цистерн ЗИЛ-130 машин -1 , КРАЗ-256 маркийн чирэгч трайлер – 1ширхэг зэрэг машинтайгаар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байжээ.

Үүсэн байгуулагдахад ажиллаж байсан анхдагчдаас дурдвал жолооч Б.Чинбат, М.Шагдар, З.Цэнджав, Д.Болдбаатар, Н.Мөнхбаатар нар юм.

1992 оноос Тээвэр үйлчилгээний хэсэг болон зохион байгуулагдсан бөгөөд уурхайн дотоод хэрэгцээний бүхий л тээвэр үйлчилгээг тасралтгүй гүйцэтгэж иржээ.

1996-2000 онуудад Тээвэр үйлчилгээний 8 машины багтаамжтай гражийн барилгад өргөтгөл хийж, 30 машины гражийн багтаамжтай болгосон бөгөөд өөрсдийн дотоод нөөцбололцоог ашиглан халаалтдулааны асуудлаашийдвэрлэсэн байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг уурхайн АБХ, БОСХ, ТҮХ-ийн нийт ажилтнуудын уйгагүй хөдөлмөр хүчин чармайлтын үр дүнд хийж гүйцэтгэсэн.

1999 онд Япон улсын хөнгөлттэй зээлээр хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих үед тус хэсэгт өндөр хүчин чадалтай автомашинаар парк шинэчлэл хийгдэж, 21 ажилтантай 20 авто машинтай болж өргөжсөн.

Өнөөдрийн байдлаар тус хэсэг нь 32 ажилтантай бөгөөд хэсгийн дарга- 1, инженер механик- 2, жолооч оператор -26, засварчин -2, манаач- 1 гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Тус хэсэгт мэргэшсэн жолооч-6, В ангилалтай-26, С ангилалтай-19, D ангилалтай-11, Е ангилалтай-8 жолооч ажиллаж байна.

Уурхайн техникийн парк шинэчлэлийг 2010 оноос тасралтгүй хийж Q-16 автокран 1 ширхэг, хагас ачааны Ланд-79 машин 3 ширхэг, Ланд-78 машин 1 ширхэг, Вышкатэй машин 1 ширхэг авч ашиглаж байна.

Үүний зэрэгцээуурхай дээр 10 машины дулаан гражшинээр барьж ашиглалтад өгснөөр сумаасуурхай руу ирж очдог машинтехникүүд хугацаа хэмнэж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн болно.

Тус компани ажилтнуудынхаа ая тухтай зорчих нөхцөлийн бүрдүүлэхэд анхаарч Hyundai Luxury автобус 4 ширхэг авч ашиглаж байна. Мөн Паз автобус2 ширхэг, үйлчилгээний автомашин10 ширхэг, ачааны автомашин 4 ширхэг, тусгай тоног төхөөрөмжтэй автомашин 4 ширхэг, автокран2 ширхэг нийт 26 автомашин техник тоног төхөөрөмжтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

Тус хэсэгт төрийн болон яамны шагнал хүртсэн олон ажиллагсад байдаг. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тай Жолооч Ц.Баттулга, Н.Болдбаатар,С.Даваадорж нар УУХҮЯ-ны “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэгтэй механик Л.Мөнхтөр, Жолооч Н.Мөнхбаатар,П.Найдандорж, А.Батжаргал, А.Батболд,Л.Амгаланбаатар,ЗТАЖЯ-ны“Онц тээвэрчин” цолтэмдэгтэй Л.Найманжин, А.Батболд, Л.Амгаланбаатар, УУХҮЯ-ны “Жуух бичиг”-тэй С.Бямбажав, Н.Хүүхэндулам нарын шилдэг ажилчид ажиллаж байна.


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
Хэсгийн дарга
1В.ЦэвээнХэсгийн дарга1991-1991
2О.БаярааХэсгийн дарга1991-1992
3Д.ЛхагвасүрэнХэсгийн дарга1992-1993
4С.ГөлгөөХэсгийн дарга1993-1994
5О.ХөхөөХэсгийн дарга1994-1995
6С.ДамбадооХэсгийн дарга1995-1996
7С.ГөлгөөХэсгийн дарга1996-2000
8Д.НамхайХэсгийн дарга2000-2002
9Г.ШархүүХэсгийн дарга2002-2011
10Н.МягмаржавХэсгийн дарга2011-2014
11С.ГөлгөөХэсгийн дарга2014-2019
12Ч.ОдгэрэлХэсгийн дарга2019-2020
13Л.АмгаланХэсгийн дарга2020 оноос
Хэсгийн механикууд :
1Л.МөнхтөрХэсгийн механик2011 оноос
2Ё.БатцэнгэлХэсгийн механик2018 оноос

Одоо ажиллаж байгаа жолооч нар

Н.Мөнхбаатар,А.Батболд, А.Батжаргал, П.Найдандорж, Х.Болдэрдэнэ, Б.Буяндэлгэр сахиул, Л.Амгаланбаатар, Ц.Баттулга, Нс.Болдбаатар, Н.Хүүхэндулам, С.Бямбажав, Л.Найманжин, С.Даваадорж, Б.Энхбаатар, Ү.Түмэнжаргал,Ц.Ганболд засварчин, Ү.Баяржаргал, М.Батэрдэнэ, С.Алтаншагай, М.Баянмөнхбат, Ад.Ганбаяр, Т.Ууганбаатар, Д.Ганзориг, О.Баттөр, Н.Хосбаяр, Б.Батболор, Ц.Хангай , Б.Лхам-Эрдэнэ Ц.Амарсанаагагнуурчин.

Тээвэр үйлчилгээний хэсэгт ажиллаж байсан үе үеийн ажилтнуудын нэрс:

М.Шагдар, Б.Чинбат, Д.Цэнджав , С.Дорж , О.Дорж , Ц.Энхтайван, Б.Бямбажав, Г.Өлзийбаяр, Д.Болдбаатар, Ө.Мягмардорж, Д.Гомбосүрэн , Д.Ширнэн 1990-1999он, Г.Бадрах, Б.Лхамсүрэн, Ж.Нацаграгча, Ш.Далхсүрэн, У.Ухнаа, Ч.Мягмар, Ц.Эрдэнээ, Ц.Дондов, Ц.Базарсад,Г.Мөнхбаяр, Ц.Банзрагч, Д.Батчулуун, Ч.Содном,Ц.Төмөрганаа, Н.Мөнхбаатар, Ч.Шийнэн, Д.Соёмбобазар, С.Чулуундорж, С.Батбаатар, Г.Эрхүү, Г.Эрдэнэдалай,Д.Баттөмөр, Г.Баясгалан сахиул, Г.Баасантөмөр, Б.Батаа, Г.Зоригоо, О.Дорж,Д.Зоригт, Л.Нэргүй, Д.Алтандүү,Г.Ганболд, Л.Алтанцэцэгсахиул,Е.Цагаацоож, Р.Пүрэвжав,А.Болдбаатар,Н.Батчулуун,С.Даваасүрэн,Ж.Энхжаргал,Т.Болд-Эрдэнэ, Г.Тодбаяр, Ш.Сэргэлэнцогт, Т.Бээжинсүрэн, Д.Эрдэнэчимэг сахиул, З.Цэрэндорж, М.Ганболд, Э.Пүрвээ, И.Цэдэвсүрэн, Б.Алтангэрэл, Б.Өлзий-Учрал, Т.Ганболд, Н.Ганбаатар, Т.Ганбаатар, Т.Алтангэрэл, А.Цэрэнсодном, Ө.Баатардорж, С.Алтаншагай, И.Нямсүрэн, М.Батэрдэнэ, М.Батэрдэнэ, А.Батболд, Г.Чинбат, Дашпунцаг, Ё.Нямдорж, У.Содном, Б.Энхбаяр, Т.Болд-эрдэнэ, Д.Шийнэн, Г.Сайнбаяр, Г.Гантулга, С.Бямбажав, Д.Энхнасан,Ж.Хишигсүрэн, Л.Энхбаяр, Д.Сугиржав, Ц.Мөнххуяг, Д.Цэгмид,Г.Наранхүү, Б.Баяраа, Э.Хатанзориг, Г.Өлзийбаяр, Ядамсүрэн , Б.Баяраа, Я.Оюундэлгэр манаач, Г.Давааням, Б.Мэндбаяр, Д.Гансүх, Б.Батзаяа,П.Нандин-Эрдэнэ, С.Төмөрбаатар, Б.Батдорж, Д.Лхагваболд, Цогзолбоо нар болно.


]]>
Shiveeovoo Thu, 27 Jun 2019 14:09:20 +0800
Аж ахуй үйлчилгээний хэсгийн танилцуулга https://shivee-ovoo.mn/bzb/aauh/234-azh-ahuy-ylchilgeeniy-hesgiyn-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/aauh/234-azh-ahuy-ylchilgeeniy-hesgiyn-tanilcuulga.html

1992 онд уурхайн орлогч дарга асан И.Жамъяндоржийн удирдлага дор ААХХ/Аж ахуй хангамжийн хэсэг/ нэртэйгээр байгуулагдаж, механик С.Баттөмөр, гагнуурчин Шагдаржав, слесарь Д.Ганбаяр, Наваансамдан, Өсөхбаяр, үйлчлэгч Б.Жумдаан, С.Мөнхцэцэг, сахиул Д.Долгоржав, буудлын эрхлэгч Хүрэлбаатар нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоогийн 10-р байрны 3 тоотод орон сууцны ашиглалт, зочид буудлын үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн.

Орон сууцны 9, 10 дугаар байр нь анх сумын захиргааны мэдэлд байсан ба уурхай эзэмшилдээ шилжүүлж авах үед 155 айлын хүчин чадалтай байрууд нь ихэнх нь айлгүй, хаалгагүй, цонх нь хагархай, эвдэрч сүйтгэгдсэн, сумын уурын зуухнаас халаалт авдаг ч гэсэн халаалт муу учир айлууд байрандаа монгол гэр шиг зуух пийшин тавьж галладаг, нүүрс түлээгээ орцон хонгилдоо хагалж хэрэглэдэг гэх мэтчилэн эмх замбараагүй, халаалт, бохир усны шугам хоолой хөлдөлт ихтэй, хүндхэн нөхцөл байдалтай байсан.

1995 онд барилгын инженер, орон сууцны байцаагч, мужаан, барилгын засал чимэглэлчин нарын тоог нэмэгдүүлж шинээр “Барилга орон сууцны хэсэг”-ийг 16 хүний орон тооны бүрэлдэхүүнтэйгээр байгуулж контор нь 9-р байрны 63 тоотод шилжин байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Хэсгийн анхны дарга нь С.Баттөмөр, барилгын инженер Л.Отгонцэцэг, орон сууцны байцаагч Р.Тунгалаг, гагнуурчин Шагдаржав, слесарь Наваансамдан, П.Батбуян, Д.Идэр, Ганзүрх, Насанжаргал, Х.Буяндэлгэр, үйлчлэгч Б.Жумдаан, В.Пагам, мужаан С.Жамбалжамц, А.Алтанболд, засалчин Д.Туяа, Д.Үрлээ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.

Орон сууцны 50 орчим хувь нь ашиглагдаж байсан ч эзэмшигчийн албан ёсны гэрээгүйгээс ашиглалт эмх цэгцгүй, эзэнгүй, сантехникийн тоноглолууд нь тоногдож, байрны ашиглалт хангалтгүй, төвлөрсөн хогийн цэггүйгээс орчин тойронд хог ихтэй хүндхэнүе байсан ч бид цаг алдалгүй, цаг агаар харгалзахгүйгээр засвар үйлчилгээг өөрсдийн хэмжээнд хийж уурхайчдын тав тухтайажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байлаа.

1996 оноос эхлэн орон сууцны 9, 10 дугаар байруудын барилгын урсгал болон их засварын ажлуудыг гүйцэтгэж, 9 дүгээр байрны зарим байруудыг зочид буудлын хагас люкс зэрэглэлээр, тээвэр үйлчилгээний машины гражийн барилгын дотор, гадна, мөн дээврийн засварын ажил, уурхайн хуучингражийн барилгыг цахилгаан цехийн ажлын байр, сэлбэгийн складны зориулалтаар засварлаж хүлээлгэн өгсөн. 1999 оны сүүлчээс 2000 оны 5 сар хүртэл ААХХ-ийн дарга Б.Гансүхийн удирдлага дор ажиллахад хэсгийн контор 9 дүгээр байрны 61 тоотод шилжин ажиллаж байсан.

2000 оны 5 сараас хэсгийн даргаар барилгын инженер Ц.Адъяа, байцаагчаар Д.Хишигтогтох, гагнуурчин Д.Цэгмид, мужаан П.Төмөрчулуун, слесарь Д.Идэр, П.Батбуян Б.Өлзийтогтох, үйлчлэгч Б.Жумдаан, В.Пагам засалчин Жавзан, Ганболд, Д.Алтанцэцэг, С.Буманжаргал, Х.Угтахбаяр нарын 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр уурхайн харьяа бүхий барилга байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээ, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлуудыг хууль дүрэм, норм үнэлгээгээр тооцож хийж эхэлсэн.

Хэсгийн албан ажлын хүрээнд анхан шатны бичиг баримтыг эмхлэн цэгцэлж “орон сууц хөлслөх гэрээ”, холбогдох акт, маягтуудыг шинэчлэн боловсруулж, байрны ашиглалт, хуваарилалтыг сайжруулах зорилгоор байрны комиссыг зохион байгуулж ажилтнуудыг үндсэн оршин суугчаар амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг хийсэн.

2003 оны 8 сарын 1-нд Япон улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар зассан 75 айл өрхийн хүчин чадал бүхий орон сууцны 14, 15 байруудыг захиалагч, гүйцэтгэгчийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээлцсэнээр уурхайчдын тав тухтай, тохилог амьдрах нөхцөл бүрдэж нэгэн шинэ үе эхэлсэн юм.

Хэсэг нь 2003 оны 9-р сараас “Дулаанус хангамж барилгаорон сууцны хэсэг” болон өргөжиж хэсгийн даргаар С.Баттөмөр, барилгын инженер Ц.Адъяа, мастер Н.Энхтайван, П.Баярмаа, байцаагч Д.Хишигтогтох, холбооны техникч Ч.Одгэрэл, гагнуурчин Д.Цэгмид, мужаанП.Төмөрчулуун, слесарь П.Батбуян, б.Өлзийтогтох, үйлчлэгч Б.Жумдаан, В.Пагам, С.Мөнхцэцэг, Ч.Уранбайгаль, анхны слесарь Д.Идэр, С.Лхагва, зуухны машинч Ш.Баясгалан, Н.Батчулуун,Д.Мягмархуяг,Ба.Лхагвасүрэн, Ж.Энхбат,Д.Жаргалсайхан,Д.Нямсүрэн,Т.Гантөмөрслесарь Ц.Нэргүй, анхны харуул Д.Пүрэвбаатар, Т.Шаргаа, И.Сандагдорж, Б.Чулуунбаатар, Ядамсүрэн, спорт заалны сахиул Түмэнжаргал нарын 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдан ажилласан. Хэсэг өргөжин зохион байгуулагдсанаар халаалтын КМТ-1,25 мВт-ын хүчин чадал бүхий 5 зуух, спорт заал, уурхайн бүсэд 60 хүний суудалтайцайны газар, технологийн 16 автомашины граж, засварын цех, технологи дамжлагын байгууламж, 110/6кв-ийн дэд станц зэрэг барилга байгууламжуудыг хүлээн авсан байна.

2004 оны 9-р сараас 2008 оны 6 сар хүртэл хугацаанд хэсгийн даргаар П.Баярмаа, барилгын инженер Ц.Адъяа, байцаагч Д.Хишигтогтох, механик Т.Шаргаа, Н.Энхтайван, Д.Намхай, цахилгаанчин Ч.Одгэрэл, холбооны техникч Б.Шашу, гагнуурчин1, сантехникийн слесарь 4, үйлчлэгч 4, байрны харуул 5, зуухны слесарь 2, машинч, 8 сахиул, гэсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.

2004-2007 онуудад сонгон шалгаруулалт болон хэсгийн хүн хүчний тусламжтай 155 айлын 9,10-р байруудын ба бусад объектуудад 710 сая төгрөгийн засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

2008 оны 6 сараас эхлэн хэсгийн дарга С.Гөлгөө, инженер Ц.Адъяа, байцаагч Д.Хишигтогтох, механик Н.Энхтайван, холбооны техникч Б.Шошу, гагнуурчин 1, мужаан 1, сантехникийн слесарь 4, үйлчлэгч 4, харуул 4, зуухны слесарь 2, ахлах машинч 12, туслах машинч 12 ний 41 хүний орон тоотойгоор ажилласан.

2008-2009 онуудад компанийн төв конторын барилгын их засвар, орон сууцны байрны сантехникийн гадна шугам сүлжээ, 9,10 дугаар байрнуудын цонх, дээвэр, гадна заадасны засвар, бусад объектуудад нийт 863,8 сая төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2010 онд Дулаан ус хангамжийн хэсэг болон шинэчлэгдсэн 2011 оны 1 сараас эхлэн хэсгийн дарга Н.Энхтайван, инженер Ц.Адъяа, цахилгааны техникч Ц.Түмэндэмбэрэл, гагнуурчин 1, мужаан 1, сантехникийн слесарь 4, үйлчлэгч 4,харуул 4, зуухны слесарь 2, ахлах машинч 12, туслах машинч 12 нийт 39 хүний ажиллах хүчний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.

2013-2019 он хүртэл ДУХХэсэг нь уурхайчдын тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд оронсууц, халаалтын зуухболон гадна, дотор инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллахаас гаднауурхайн обьектуудын тохижилтынажлыг туслан гүйцэтгэхүүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хэсгийн дарга, механик, цахилгааны техникч 1, мужаан 1, засварчин гагнуурчин 2, ахлах машинч 12, туслах машинч 12 нийт 30 хүний ажиллах хүчний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.



Тус хэсэг нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн КМТ-1,25мВт-ын 6 зуух,БНСУ-д үйлдвэрлэгдсэн КRM-70 маркийн 300кВт-ын 4 зуухнуудыг суурилуулан найдвартай ажиллагааг ханган ажиллажбайна. Зуух болон тоног төхөөрөмж,шугам сүлжээний үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь хийж гэмтэл саатлыг багасгаж, ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх талаар үе шаттай олон арга хэмжээ авч ажиллаж байна.

Байгууллагаас зохион байгуулдаг урлаг, спортын болон олон нийтийн ажилд тогтмол амжилттай оролцож 2017 онд “Шивээ Овоо” ХК-ийн“ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” болсон.

2019 оны 12 сард Аж ахуй үйлчилгээний хэсэг болон өргөжижХэсгийн дарга, механик, цахилгаанчин 1, зохион байгуулагч 1, мужаан 1, засварчин гагнуурчин 2,ахлах машинч1, зуухны үндсэнмашинч 15, туслахмашинч 12, жижүүр5, цэвэрлэгч 15, туслах ажилтан 3 нийт 58 хүний ажиллаххүчний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажбайна.


]]>
Shiveeovoo Thu, 27 Jun 2019 14:07:57 +0800
Техникийн бодлогын хэлтсийн танилцуулга https://shivee-ovoo.mn/bzb/techbh/233-tehnikiyn-bodlogyn-heltsiyn-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/techbh/233-tehnikiyn-bodlogyn-heltsiyn-tanilcuulga.html Бид компанийнмашин техник, тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар ашиглалтад хяналт тавих, хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах, техник ашиглалтад судалгаа хийж, бүртгэл хөтлөх, дүгнэлт гаргах, техникийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж компанийнтехникийн удирдлагыг ханган хэрэгжүүлдэг Техникийн бодлогын хэлтэс юм.

Одоогоос 30 жилийнөмнө 1990 онд тэрүеийнЭрчим хүч,Уулуурхай, Геологийн Яамны сайдын тушаалаар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гарчээ. Үүнтэй уялдан цоо шинэ Уурхайн бүтэц, зохион байгуулалт хийгдэн Нүүрс борлуулах, Засвармеханикийн цех-граж, Аж ахуйн алба, Хаягдал ашиглах, Нөөцийн бригад гэсэн 4 хэсэгтэй байв. Засвар механикийн цех, гражаас техникийн бодлогын хэлтсийн үндсэн суурь тавигдсан юм.

Шивээ-Овоогийн уурхайн амыг хамгийн анх Уулын техникийн анхдагч ЭО-61-23 маркийн дунд чадлын гидроэкскаватор, ЭКГ-5А зэрэг техникүүдээр нээсэн байна.

Тер үед Белаз маркийн тээврийн 5 машинтай байлаа. 1992 онд ДЭТ-250 бульдозер 2ш-тэй болж, 1993-1995 он хүртэл үе шаттайгаар техникийн өргөтгөл хийхийн зэрэгцээ уурхайн захиргаа болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан билээ.

Шинэ эхлэлийн энэ он жилүүдэд уурхайн техник, тоног төхөөмжүүдийн ажиллагаа хүндхэн хүрэлцээтааруу, уул уурхайнтехникийн жолооч,мэргэжилтэн, боловсон хүчний хомсдолтой хэцүүхэн байсан.

1996 оноос Япон улсын засгийн газрын зээлээр тус уурхайг, өргөжүүлж техник, технологийн шинэчлэлхийх судалгааны ажлын эхний хэсгийн ажил эхлэв.

1998 оноос төсөл хөтөлбөр хэрэгжиж ЦДАШ, HD405-6 маркийн автосамосвалууд, дугуйт болон гинжит бульдозеруудыг хүлээн авлаа.

Мөн 35/6кВ-ын дэд станцын трансформаторыг 3600КВА-ын чадалтай трансформатораар сольж найдвартай эрчим хүчээр үйлдвэрийн цахилгаан хангамжийг сайжруулсан.

1999 оноос техникийн шинэчлэлийн 2 дугаар үе эхэлж ЭШ-25/90, ЭКГ-5А, экскаваторуудын угсралт, монтажны ажил хийгдсэний зэрэгцээ холбооны тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэж дотоод холбоо, богино долгионы станцуудаар тоноглогдсон.

Энэ төсөлхэрэгжиж эхлэх үедкомпанийнгүйцэтгэх захирлаар О.Шагдаржав томилогдон ирснээр санхүү, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Шинэ техник, технологи үйлдвэртнэвтэрснээр ажиллах жолооч-операторуудыгсургаж бэлтгэх,зарим инженер техникийн ажилтнуудыг гадаадад сургахажлуудыг зэрэгцүүлэн хийсэн. Энэ үед Ерөнхий механикаар Х.Хүдэрчулуун, ерөнхий цахилгаанчнаар Ж.Хаянхярваа, туслах механикаар н.Батбаяр, ашиглалтын инженерээр Д.Амгалан, Р.Бүдээ, РХА-ын инженерээр Ш.Батбаяр АБХ-ийн даргаар н.Амарбаясгалан, Т.Ахмед, Ц.Шагдар, механикаар н.Баяржаргал, уулын хэсгийн механикаар н.Цогтсайхан, тохируулгын инженерээр Ж.Бор, Н.Түвшинбаяр, Б.Ганзориг, ТҮХ-ийн механикаар С.Гөлгөө нар ажиллаж уул техникийн болоод нийгэм ахуйд чиглэсэн олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2000 оноос техникийн бодлогын хэлтэс болж техник тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй найдвартай ажиллагаа, тэдгээрийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан тухайн тоног төхөөрөмжүүдийг хариуцсан механикуудтай болсноор ажлын үзүүлэлт, чанар эрс дээшилсэн.

Япон улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн төслийн хүрээнд “KOMATSU” үйлдвэрийн технологийн HD405-6 маркийн 40тн-ын авто самосвал 16, PC-200, PC400 гидроэкскаватор 1, GD825A маркийн автогрейдер2, WA-600 авто ачигч 1, WD-600 дугуйт түрэгч 1, D155A-2 маркийн бульдозер 4ш гэх зэргээр уурхайн техникүүдийн парк шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн.

2002 онд техникүүдийнхээ засвар үйлчилгээгчанартай сайн хийж, уурхайн тасралтгүй байнгын бэлэн байдлыг хангаж байх үүднээс бүрэн тоног төхөөрөмжлөгдсөн засварынгазар, 16 автосамосвалын граж, 110/6 кВ-ындэд станц, 2 сая тонны хүчин чадалтай нүүрс бутлан борлуулах технологи дамжлага зэргийг бүтээн байгуулсан нь Шивээ-Овоогийн уурхайн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг болсон.

Мөн энэ онд Техникийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, ОХУ-ын “Урал Маш” үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран алхагч ЭШ-25/90 экскаваторын монтажийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нь тухайн үеийн боловсон хүчнийсургууль, дадлага, сайн туршлага эзэмшүүлсэн том ажил байсан.

2013 оноос төслийнтоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа норм дуусаж, ашиглалтын зардалөсөж, уурхайн хөрс хуулалтөсөн нэмэгдэж уул тээврийн тоног төхөөрөмжийн дутагдалд орох зэрэг хүндрэлүүд үүсэж тээвэртэй хөрс хуулалтад Хятад улсын 40тн-ын даацтай SHAСMAN маркийн автосамосвал 5, ОХУ-ын 5м3-ын шанагатай ПК-65 авто ачигч, ЭШ-11/70алхагч экскаватор зэргийг худалданавч үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан.

2014 оноос техникийн бодлогын хүрээнд уул геологийн нөхцөлд тохируулан өндөр үр бүтээлтэй уул уурхайн зориулалттай техникүүдээр парк бүрдүүлэлтийг тохируулж нүүрсний пластын зузаан, завсрын хөрсний үеүдийн зузаанд тохируулан 5м3 экскаватор, 50-60тн автосамосвал ажиллуулах, мөн үндсэн хөрс хуулалтад 136 тн-оос дээш даацтай автосамосвал түүнтэй хосолж ажиллах ЭКГ-10И экскаваторт шилжүүлэх бодлогыг баримталж техникийн шинэчлэлийг үе шаттайгаар амжилттай хийсэн нь БелАЗ-7555В маркийн 55тн автосамосвал 6, БелАЗ-75137 маркийн 130тн автосамосвал 3, ЭКГ-10И экскаватор 1 тус нэвтрүүлж хүчин чадлаа нэмсэн.

2017 оноос CAT773E маркийн 55тн автосамосвал 6, SEM922 автогрейдер 2, SEM653 авто ачигч 1, TD25 гинжит бульдозер 3, DM30 III маркийн 45м өрмийн машин 1, ус шүүрүүлэхийн худгийн V-1200 маркийнөрмийнмашинзэрэгтоног төхөөрөмж, техникүүдийн шинэчлэлийг хийснээр өнөөдрийн байдлаар суурилуулсан хүчин чадлаа бүрэн ханган ажиллаж байна.

2017 оноос CAT773E маркийн 55тн автосамосвал 6, SEM922 автогрейдер 2, SEM653 авто ачигч 1, TD25 гинжит бульдозер 3, DM30 III маркийн 45м өрмийн машин 1, ус шүүрүүлэхийн худгийн V-1200 маркийнөрмийнмашинзэрэгтоног төхөөрөмж, техникүүдийн шинэчлэлийг хийснээр өнөөдрийн байдлаар суурилуулсан хүчин чадлаа бүрэн ханган ажиллаж байна.

2020 онд HD465-7 маркийн 55тн автосамосвал 5, РС1250-8 маркийн 2 ширхэг гидроэкскаватор, TEREX зам усалгааны машин худалдан авч техникийн шинэчлэл хийсэн.


Уурхайн шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар манай хэлтэс нь эдүгээ автобульдозер, засвар, тээвэр үйлчилгээ гэсэн 3 хэсэг, 1 ашиглалтын албатайгаар үйл ажиллагааг явуулж байна.

Уурхайн шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар манай хэлтэс нь эдүгээ автобульдозер, засвар, тээвэр үйлчилгээ гэсэн 3 хэсэг, 1 ашиглалтын албатайгаар үйл ажиллагааг явуулж байна.

Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий механик Л. Гэрэл

Тээврийн тоног төхөөрөмж хариуцсан механик Н.Түвшинжаргал

Уулын тоног төхөөрөмж хариуцсан механик Б. Энх-Амгалан

Техник ашиглалтын инженер Б. Цогт-Эрдэнэ, Г.Нарантунгалаг

Техникийн ашиглалтын тоо бүртгэгч Ө. Урнаа нар ажиллаж байна.


Үе үеийн удирдах албан тушаалтнууд

Ерөнхий механикууд:
1Д.ЖахаанМеханик1990-1993
2Ч.МөнхбаатарЕрөнхий механик1993-1994
3Ч.БадарчинЕрөнхий механик1994-1997
4Н.БатсүхЕрөнхий механик1997-1998
5Х. Хүдэрчулуун Ерөнхий механик1998-2000
6А.ГанболдЕрөнхий механик2000-2000
7Ж.ХаянхярвааЕрөнхий механик2000-2011
8Б.ГансүхЕрөнхий механикэлтсийн дарга2011-2012
9Л.ГэрэлЕрөнхий механикэлтсийн дарга2012 оноос
Ерөнхий цахилгаанчин:
1Ш.БатбаярЕрөнхий цахилгаанчин2002-2004
2Ж.ХаянхярвааЕрөнхий цахилгаанчин2004-2007
3Н.ТүвшинбаярЕрөнхий цахилгаанчин2007-2013
4Ө.БаяржаргалЕрөнхий цахилгаанчин2013-2019


Мөн үе үеийн механикаар Т.Батбаяр, А.Ганболд, Л.Гэрэл, Ц.Шагдар, Ү.Даваасүрэн, П.Энхтүвшин, Г.Бадарч, Б.Отгонжаргал, Н.Түвшинжаргал, Б.Энх-Амгалан, ашиглалтын инженер Д.Амгалан, Р.Бүдээ, Д.Гонгор, П.Баярмаа, Х.Нацагням, Р.Отгонбаатар, Ц.Эрдэнэбат, Н.Мөнх-Эрдэнэ, тоо бүртгэгчээр Б.Эрдэнэцэцэг, Ж.Уламбаатар, Ц.Баярцэцэг нар нь ажиллаж байсан байна.

]]>
Shiveeovoo Thu, 27 Jun 2019 14:05:26 +0800
УУЛЫН НЭГДСЭН ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА https://shivee-ovoo.mn/bzb/unh/231-uulyn-negdsen-hesgiyn-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/bzb/unh/231-uulyn-negdsen-hesgiyn-tanilcuulga.html

Эрхэм зорилго

Технологийн горимын дагуу, эдийн засгийн хэмнэлттэй уулын үйлдвэрлэл явуулж, аюулгүй ажиллагааг хангасан чадварлаг хамт олонг бүрдүүлэх.


Хэсгийн уриа

Мөрөөдөхөд бус хийхэд чухал нь оршино.


Уулын хэсгийг 1990 оны 06-р сарын 01-ний өдөр 10 гаруй ажилтантайгаар шинээр зохион байгуулж, анхны хэсгийн даргаар Ц.Өлзийсайхан томилогдон ажиллажээ. Улмаар 1990 оны 7 дугаар сарын 31-ний цагаан морин жилийн билэгт сайн өдөр уурхайн ам нээх ёслолын ажиллагаа болж, Т-130 бульдозер, ЭШО-51/11 экскаватор, Краз автосамосвалуудаар оператор Д.Нямсолжид, Т.Бээжинбат, Д.Борхүү, Ө.Мягмардорж нар энэхүү нөр их ажлын гарааг эхлүүлсэнтүүхтэй.

1990 оны 10-р сараас 1994 оны хооронд ОХУ-ын Уралмаш заводод үйлдвэрлэгдсэн ЭКГ-5А маркийн экскаваторыг Баяндалай овогтой Дашзэвгэ ахлагчтай машин бригад угсарч, ажилд оруулсан нь бидний ажилд томоохон дэвшил болж жилээс жилд нэмэгдэжбуй хөрс хуулах,нүүрс олборлох төлөвлөгөөт даалгавраа биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

1991 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрс олборлолтыг ЭКГ-5А №01 экскаватораар машинч Д.Энхрийхүүгийн ачилтаар С.Доржийн жолоодсон Белаз-540 автосамосвалд 27 тн нүүрс ачиж борлуулалтын агуулахад буулгаснаар энд ажиллаж байсан хамт олны хүсэл зорилго биелэлээ олсон байна. 1990-1999 онуудад СБР-160 маркийн өрмийн машин 2 ш, ЭКГ-5А экскаватор 4 ш ажиллаж байсан бол Засгийн газраас уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Японыулсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1-р үе шатныхөрөнгө оруулалт 1999-2001 онуудад хийгдэж, 2001-2003 онуудад 2-р үе шат хэрэгжсэн.

ЭШ-25/90 алхагч экскаваторыг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран манай залуусбогино хугацаанд угсарч ашиглалтад оруулснаар, 2.0 сая.тн нүүрс олборлон, борлуулах төслийн хүчин чадал бүхий уурхай болж, тээвэргүй ашиглалтаар тээвэртэй хөрс хуулалтын зардлыг 40 орчим хувиар бууруулж, жилийн нийт хөрс хуулалтын17.6%-ийг гүйцэтгэсэн амжилттай байна.

ЭШ-25/90 алхагч экскаваторыг ашиглалтад ороход анхны машинчаар ОХУ-ын мэргэжилтэн Штейфелод.Э.Ф. Заржинский.В.А. Игумнов.Н.А. Бутырский.А.Л. Дуб.А.Н уулын хэсгийн Ц.Болд механикчаар, Г.Бямба, Д.Цогт нар 1-р туслах машинчаар, Д.Батмөрөн, В.Бат-Эрдэнэ, М.Отгонбаатар, Г.Тулгасүрэн, Ш.Үнэнбат, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар 2-р туслах машинчаар ажиллаж эхэлсэн байна. Манай хэсгийн хамт олны анхдагчид он цагийн түүхэнд дурсагдах олон сайхан амжилтыг бүтээсэн байна. Уурхайн хүчин чадлын өсөлт, хөрс хуулалт, нүүрс гаргалт нэмэгдсэнтэй уялдуулан тээвэргүй ашиглалтын системээр хөрс хуулахЭШ- 25/90 алхагч экскаватортай хосолж ажиллах Украйн улсад үйлдвэрлэгдсэн ЭШ- 11/70 алхагч экскаваторыг угсарч2014 онд ашиглалтад оруулж, тус экскаваторын машинч, туслах машинч нарыг дотроосоо сургаж, дадлагажуулсан нь ач холбогдлоо өгч байгаа бөгөөд бүтээлч чадварлаг машинч, боловсон хүчин төрөн гарч байна.

Мөн 2016 оны 07-р сарын 03-ны өдрөөсУНХ-ийн ахлах механикД.Батмөрөн, механик Г.Ганзул,ОХУ-н мэргэжилтэн Виталий Демаков,Андрей, Максим Сергей, Андрей Иванович, Василий Иванович, машин бригадын ахлагч Г.Даваасүрэн, машинч Д.Баярмөнх, Т.Баярхүү, Э.Мөнхсайхан, туслах машинч М.Жаргалбаяр, О.Мөнхзул, А.Батжаргал, Г.Чингиснарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ЭКГ-10И экскаваторын угсралт монтажийн ажлыг гүйцэтгэж, 2016 оны 09-р сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн.

2018 оны 04-р сарын 05-нд DM30 II маркийн өрмийн машиныг хүлээн авчашиглалтад оруулснаар өрөмдлөг тэсэлгээний ажлыг технологийн дагуу түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл бололцоо бүрдсэн.


Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 2004 оны 09-р сарын 11-ний өдөр 1 сая.тн нүүрс олборлон борлуулахад мастер Ж. Ганбаатар, ЭКГ-5А экскаваторын машинч Ү.Хашганбай, Я.Хайдав, туслах машинч Х.Ойдов, Д.Алтанхуяг нар байсан бол 2 сая тн нүүрс олборлосон 2014 оны 12-р сарын 28-ны II-р ээлжинд DM45E-№02 өрмийн машины операторМ.Шинэбаяр, Б.Батэрдэнэ нарын өрөмдөж тэсэлсэн1-р пластын нүүрсийг ЭКГ-5А№01 экскаваторын машинчГ.Гансэлэм, туслахмашинч Ч.Ган-Эрдэнэ нар HD405 маркийн №13 нүүрсний автосамосвалд, ЭКГ-5А №05 экскаваторын машинч Ш.Зоригтбаатар, туслах машинч Э.Саранхүү нар HD405 маркийн №15 нүүрсний автосамосвалд тус, тус ачилтхийж вагонд ачуулснаар анх удаагаа төслийн хүчин чадалдаа хүрсэн байна.

Уулын нэгдсэн хэсэгнь Шивээ Овоо ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэнхэсэг бөгөөд өрөмдлөг тэсэлгээний ажил, тээвэргүй болон тээвэртэй ашиглалтын системээр хөрс хуулалтын ажлыг зохион байгуулж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах, нүүрс гаргалтын ажлыг зохион байгуулах, уулын тоног төхөөрөмжийг үр бүтээлтэй ашиглаж өртөг зардлыг бууруулан, хэрэглэгчдийг чанарын стандарт шаардлагад нийцсэн нүүрсээр хангах, компанийнтөлөвлөгөөт зорилтыг биелүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэсгийн бүтэц бүрэлдэхүүнд Хэсгийн дарга 1, Хэсгийн ерөнхий инженер 1, Хэсгийн ахлах механик 1, хэсгийн механик 1, ээлжийн мастер 5, Тэсэлгээний мастер 1, ахлах тэсэлгээчин 1, тэсэлгээчин, тэсэлгээний ажилтан, Өрмийн машинч, туслах машинч6, ЭШ25/90 алхагчэкскаваторын машинч, туслахмашинч 16, ЭШ11/70 алхагч экскаваторын машинч, туслах машинч 12, ЭКГ-10И машинч, туслах 8, ЭКГ-5А экскаваторын машинч 16, туслах машинч 16 гэсэн нийт 93 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэсгийн ИТА-уудУТТ-ийн ашиглалт болон уул, геологийн ач холбогдол бүхий судалгаа бүртгэлийг тогтмол хөтөлж хэвшсэн бөгөөд техникийн зогсолт саатлыг бууруулах, бүтээл нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, жил бүр ажлын үр дүнг өсгөсөн үзүүлэлттэй ажиллаж байна.

Манай хамт олон компанийнхэмжээнд мөрдөгдөжбуй ХАБЭА-н дүрэм журмыг чанд мөрдөж, аюулгүй ажиллагааны зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн зөв хэрэглэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өрөмдлөгийн ажилд DM30 II 1ш, Inger-Soll Rand DM45E өрмийн машин 1 ш, СБР-160 өрмийн машин 1ш, тээвэргүй ашиглалтад ЭШ-25/90, ЭШ-11/70 алхагч экскаватор, тээвэртэй хөрс хуулалтад ЭКГ5А-№01,03,04,05,ЭКГ-10И шууд утгуурт экскаватор болон гидро экскаваторуудыг ашиглаж, өнгөрсөн хугацаанд нүүрс гаргалт 32.6 сая.тн, тээвэртэй хөрс 80.4сая.м3, тээвэргүй хөрс 31.4сая.м3, дахин шидэлт 11,8 сая.м3, инженер ажил 8.7 сая.м3 нийтдээ 157,1 сая.м3уулын цулын ажил хийж хөрс хуулалтын дундаж коэффициент 3.4 м3/тнбайна.

ЭШ-25/90 алхагч экскаваторын ТББК-0,91, ТАК-0,90 хүрч, улмаар ЭШ-25/90 алхагч экскаваторын машинчбэлтгэх сургалтыг өөрсдөөбие даан явуулж, 2 машинч бэлтгэн гаргасан бөгөөд цаашид машинч нарыг сургах туршлагыг сайжруулан, хөтөлбөр гарган дараагийн машинч нарыг үе шаттайгаар сургаж байна.

2014 онд ОХУ-ын туршлагатай мэргэжилтэн Дуб.А.Н-ын заавар, зөвлөгөөний дагуу манай залуучууд ЭШ-11/70 алхагч экскаваторын де-монтаж, монтажийн ажлыг 2013-2014 онд хугацаанднь гүйцэтгэж ашиглалтад оруулснаар тээвэргүй хөрс хуулалтын ажлыг 9,6% буюу 0,78 сая.м3-ээр нэмэгдүүлэх боломжтой болсон төдийгүй ашиглалтад орсон тухайн ондоо ТББК- 0.81, ТАК-0.75-тай ажилласан.

ЭКГ-5А экскаваторын машинч, туслахууд экскаваторын бүрэн задаргаа, угсралтын ажлыг 25-30 хоногт хийх чадвар эзэмшсэн. ЭКГ-5А экскаваторууд ашиглалтын явцад хуучирч элэгдэл үүсч байгаа ч ТББК-92%, ТАК-78%-аас бууруулахгүйажиллуулж байгаань ажилтнуудын ажилдаахандах хандлага, мэдлэг чадвар, багаар ажиллах чадвар дээшилсний нэг илрэл юм.

Үе үеийн удирдах албан тушаалтнууд


ДД
Ажилтны овог нэр
Албан тушаал
Ажилласан хугацаа

Хэсгийн дарга нар:
1
Ц.Өлзийсайхан
Анхны дарга
1991.03.13-07.20

2
Ч.Жамъяндорж
Уулын хэсгийн дарга
1991.07.20-1992.02.20

3
Ц.Өлзийсайхан
Уулын хэсгийн дарга
1992.02.20-1993.05.20

4
М.Хишигдэлгэр
Уулын хэсгийн дарга
1993.05.20-1994.02.21

5
Н.Батсуурь
Уулын хэсгийн дарга / Ерөнхий инженер / хавсран
1994.02.21-1994.10.20

6
Д.Цолмон
Уулын хэсгийн дарга
1994.10.20-1995.12.15

7
Э.Энх-Очир
Уулын хэсгийн дарга
1995.12.15-1996.12.01

8
Б.Жавдал
Уулын хэсгийн дарга
1996.12.01-1997.09.01

9
П.Цэндпүрэв
Уулын хэсгийн дарга
1997.09.01-1998.02.01

10
С.Сугиржав
Уулын хэсгийн дарга
1998.02.01-2000.01.03

11
О.Одбаяр
Уулын хэсгийн дарга
2001.01.03-2001.08.01

12
Г.Ганбат
Уулын хэсгийн дарга
2001.08-2007.06

13
Д.Төмөрбаатар
Уулын хэсгийн дарга
2007.06-2009.11

14
Л.Амгалан
Уулын нэгдсэн хэсгийн дарга.
2009.12.09-2019.10

15
Д.Баяржаргал
Уулын нэгдсэн хэсгийн даргаар ажиллаж байна
2019.10-р сараас

Хэсгийн ерөнхий инженер:
1
Ч.Номин-Эрдэнэ
Анхны УНХ-ийн инженер
2010.01-2012.08

2
Б.Эрдэнэбаяр
УНХ-ийн инженер
2012.09-2019.11

3
Б.Энхбат
УНХ-ийн инженер
2019.11-р сараас

Хэсгийн механикууд:
1
Б.Жахаан
Анхны механик
1990.01-1990.12

2
Б.Дашзэвгэ
Хэсгийн механик инженер
1990.12-1996

3
Б.Цогтсайхан
Хэсгийн механик инженер
1996-1998

4
Ш.Давгажаргал
Хэсгийн механик инженер
1998-2001

5
Ц.Болд
Хэсгийн механик инженер
2001-2004

6
Г.Бадарч
Хэсгийн механик инженер
2002-2007

7
Д.Ганбат
Хэсгийн механик инженер
2004-2005

8
Д.Батмөрөн
УНХ-ийн ахлах механик
2005-2019

9
Б.Батгантиг
УНХ-ийн механик
2009.12-2016

10
Д.Ганзул
УНХ-ийн механик
2016-2017

11
Г.Даваажаргал
УНХ-ийн механик
2015-2016

12
М.Отгонбаатар
УНХ-ийн ахлах механик
2019.10-р сараас

13
М.Жаргалбаяр
УНХ-ийн механик
2017.08-р сараас

Хэсгийн мастерууд:
1
Мэндсайхан
Анхны уулын мастер
1991-1992

2
Сүрэнчулуун
Анхны уулын мастер
1991-1992

3
Данзан
Анхны уулын мастер
1991-1992

4
Г.Гянтболд
Ээлжийн мастер
1997-2003

5
Ц.Өлзийсайхан
Ээлжийн мастер
1991.07-1992.02

6
Ш.Балдорж
Ээлжийн мастер
1997-1998

7
Б.Гансүх
Ээлжийн мастер
1992-1995

8
Д.Бадамцэцэг
Ээлжийн мастер
1992-2009

9
Д.Амаржаргал
Ээлжийн мастер
1992-1996

10
Ц.Төмөрзориг
Ээлжийн мастер
1997-1998

11
Г.Эрдэнэбаатар
Ээлжийн мастер
1995-1997

12
П.Цэндпүрэв
Ээлжийн мастер
1998.02-2004.10

13
Н.Мөнхбаяр
Ээлжийн мастер
2002-2004

14
Б.Баттогтох
Ээлжийн мастер
1997-1998

15
Жинлэн
Ээлжийн мастер
1998-2000

16
С.Содбаатар
Ээлжийн мастер
2003-2004

17
Т.Цолмон
Ээлжийн мастер
2001-2003

18
Ж.Ганбаатар
Ээлжийн мастер
2003-2006

19
Ц.Хашэрдэнэ
Ээлжийн мастер
1999-2005

20
Б.Насанжаргал
Ээлжийн мастер
2006.06-2006.10

21
Д.Төмөрбаатар
Ээлжийн мастер
2004-2007

22
Д.Гэрэлмягмар
Ээлжийн мастер
2004.10-2009.12

23
П.Баярмаа
Ээлжийн мастер
2008.01-2008.11

24
Ц.Эрдэнэбат
Ээлжийн мастер
2008-2009

25
Б.Сүрэнтогтох
Ээлжийн мастер
2009.01-2009.07

26
П.Ганбаяр
Ээлжийн мастер
2008-2010

27
Ч.Номинэрдэнэ
Ээлжийн мастер
2009-2011

28
Б.Алтангэрэл
Ээлжийн мастер
2009-2011

29
В.Бат-Эрдэнэ
Ээлжийн мастер
2009.12-2010.02

30
Д.Зоригтбаатар
Ээлжийн мастер
2009.12-2011.05

31
Б.Эрдэнэбаяр
Ээлжийн мастер
2009.12-2012.09

32
Х.Нацагдорж
Ээлжийн мастер
2010-2012

33
С.Анхбаяр
УНХ-ийн ээлжийн мастер
2012-2017

34
Э.Батэрдэнэ
УНХ-ийн ээлжийн мастер
2013-2018

35
М.Алтансүх
УНХ-ийн ээлжийн мастер
2013-2017

36
Б.Энхбат
УНХ-ийн ээлжийн мастер
2010-2019

37
С.Анхбаяр
УНХ-ийн ээлжийн мастер
2012-2017

38
М.Алтансүх
УНХ-ийн ээлжийн мастер
2013-2017

39
Б.Балжинням
УНХ-ийн ээлжийн мастер
2018-2019

40
Г.Дашдаваа
УНХ-ийн ээлжийн мастер
2018-2020

41
Ю.Алтаноргил
УНХ-ийн ээлжийн мастер
2012 оноос

42
П.Ганбаяр
УНХ-ийн ээлжийн мастер
2017.08-р сараас

43
Т.Баасанжав
УНХ-ийн ээлжийн мастер
2018.03-р сараас

44
Н.Амарсайхан
УНХ-ийн ээлжийн мастер
2018.11-р сараас

45
Ч.Загдсүрэн
УНХ-ийн ээлжийн мастер
2020.02-р сараас


]]>
Shiveeovoo Thu, 27 Jun 2019 14:01:57 +0800