Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/shive19b/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Үйлдвэрчний эвлэл - "Шивээ-Овоо" ХК https://shivee-ovoo.mn/ ru Үйлдвэрчний эвлэл - "Шивээ-Овоо" ХК DataLife Engine 2024оны 1,2-р сард хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ажлын тайлан https://shivee-ovoo.mn/news/8/472-2024ony-12-r-sard-hiyzh-heregzhlsen-yl-azhillagaany-azhlyn-taylan.html https://shivee-ovoo.mn/news/8/472-2024ony-12-r-sard-hiyzh-heregzhlsen-yl-azhillagaany-azhlyn-taylan.html ]]> Shiveeovoo Mon, 11 Mar 2024 09:40:33 +0800 Шивээ Овоо ХК-ын дэргэдэх ҮЭХорооны 2023 оны Үйл ажиллагааны ажлын тайлан https://shivee-ovoo.mn/news/8/471-shivee-ovoo-hk-yn-dergedeh-ehoroony-2023-ony-yl-azhillagaany-azhlyn-taylan.html https://shivee-ovoo.mn/news/8/471-shivee-ovoo-hk-yn-dergedeh-ehoroony-2023-ony-yl-azhillagaany-azhlyn-taylan.html ]]> Shiveeovoo Fri, 02 Feb 2024 09:37:04 +0800 Тайлангийн хурал боллоо https://shivee-ovoo.mn/news/8/9-taylangiyn-hural-bolloo.html https://shivee-ovoo.mn/news/8/9-taylangiyn-hural-bolloo.html Ажилчдын ҮЭХорооноос 2016 оны 1 сарын 19 ний өдөр 2015 оны тайланг хэлэлцүүлж, гишүүдийн санал хүсэлтийг сонслоо.
Тус хороо нь 2015 онд ШОХК-ийн Захиргаа, Төлөөлөн удирдах зөвлөлд 5 зүйл бүхий албан шаардлага хүргүүлж, дараах үр дүнд хүрсэн байна.
 Үүнд:
1. 2015 оны 9 дүгээр сард уурхайчид 25 жилийн ойн баяраар “жилийн үр дүнгийн шагналт цалин” – 1 сарын цалин авсан.
2. 2015 оны 12 дугаар сарын 1нээс уурхайчдын цалин 15 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд энэ удаа хийснээрхи болон цаг тарифын цалинг зэрэг нэмэгдүүлсэн.
3. Сарын үр дүнгийн шагналт цалин олгох тухай журмыг өөрчлөхөөр тооцоо судалгаа хийгдэж байна.
4. ШОХК-ийн сүүлийн 3 жилийн санхүүгийн үйл ажиллгаанд Үндэсний Аудитын газрын Говьсүмбэр аймгийн салбараас шалгалт хийж, дүгнэлт гаргаад байна.
5. Уурхайчдын байрыг үнэтэй хувьчлах буюу худалдах талаар ШОХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар ажилчдын хурал дээр мэдэгдсэн зэрэг болно. Мөн ТУЗ-ийн дарга Б.Ариунболд АҮЭХороонд албан тоотоор хариу ирүүлсэн болно.
Хамтын гэрээний хэрэгжилт
1.Цалинг 15% иар нэмэгдүүлснээр ажилчдын дундаж цалин 1200,000 төгрөгт хүрлээ.
 2 .2015 оны 12 дугаар сард 50 уурхайчин шинэ байранд орлоо. Тухайн байрны метр квадратын хэмжээнээс шалтгаалан ажилтнууддаа 3,0-5,0 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
 3. ХАБЭА-н удирдлагын тогтолцооны МNS OSHAS 18001 стандартыг хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний “ОШМИ”ХХК-тай 5 сарын хугацаатай гэрээбайгуулан ажиллаж байна.
4. Цалин хөлс олгох тухай журмын илүү цагийн хөлс тооцох хэмжээг нэмэгдүүлэх талаар СЭЗХ судалгаа тооцоо гарган, Захирлын зөвлөлд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Гишүүдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах ажлын хүрээнд
1.ШОХК-ийн ТУЗ-ийн баталсан журмыг үндэслэн компанийн Ёс зүйн хороонд ажилчдын төлөөллийг оруулах тухай асуудлыг Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн ҮЭХорооны дарга Д.Одгэрэл, Уулын нэгдсэн хэсгийн ерөнхий инженер Б.Эрдэнэбаяр нар Ёс зүйн хорооны гишүүнээр сонгогдов.
/2015 оны 1 дүгээр сард /
2.Бүх ажилчдын хурлаас “Хөдөлмөрийн маргаан таслах комисс”-ын ажилчдын төлөөллийг шинэчлэн сонгов.
/2015 оны 5 дугаар сард /
3.Уурхайчдын дунд “Мэдээллийн цаг” арга хэмжээг 2 удаа зохион байгуулж, сар бүрийн 15нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж хэвшээд байна.
/ 2015 оны 3 дугаар сард/
4.ҮЭХороог хуулийн дагуу Улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлж, 2016оны 1 сараас “Шивээ-ОвооТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хороо” гэсэн нэрээр улсын бүртгэлийн гэрчилгээ аваад байна.
/2015 оны 12 дугаар сард /
Гишүүдээ дэмжин туслах чиглэлээр
1.2015 онд тус хорооноос 22 ажилтанд 3,3 сая төгрөгийн буцалтгүй тусламж, 12 ажилтанд 1,2 сая төгрөгийн сувиллын зардлын хөнгөлөлт,мөн зээлийн сангаас91 ажилтанд зээл олгосон байна.
 2. Монгол даатгал компанийн ГСА-ийн салбартай гэрээ байгуулан 300 ажилтныг Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалд хамруулан, өрх толгойлсон 19 ажилтныг АҮЭХорооноос үнэ төлбөргүй хамрууллаа.
3.Шивээговь сумын ЗДТГазартай хамтран бичиг баримт бүрдүүлэх ажлыг зохион байгуулснаар 16 уурхайчны грашийн газрын гэрчилгээг15 жилийн хугацаатай олгуулав.
 4.ҮЭХорооноос гишүүдэд олгох тусламж, шагнал урамшууллын журмыг шинэчлэн батлав.
Чөлөөт цагийн арга хэмжээ
1.”Шивээ-Овоо”ХК-ийн 25 жилийн ойг тохиолдуулан “Шивээ-Овоо-25”эссе бичлэгийн уралдаан зарлаж, амжилттай оролцсон 13 ажилтныг шагнаж урамшууллаа.
       /2015оны 2 дугаар сар,шагналын сан 1,2 сая төгрөг/
2.Уурхайчдын дунд биллъяард, бөх, шагайн харвааны тэмцээн зохион байгуулав.
 / 2015 оны 3 дугаар сар, шагналын сан – 1,3 сая төгрөг /
3.Спортын бага наадам зохион байгуулж, 5төрлөөр 250 уурхайчин хамрагдав.  /2015 оны 10 дугаар сар, шагналын сан -5,7 сая төгрөг/
4.Компанийн захиргаатай хамтран Цас мөсний баяр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
 /2015 оны 2,3 дугаар сар, төсөв нь 800,000 төгрөг/
Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хороо 2016.01.20
]]>
Shiveeovoo Tue, 21 Jun 2016 15:45:01 +0900
"Шивээ-Овоо"ХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааны 1-р улирлын тайлан https://shivee-ovoo.mn/news/8/12-shivee-ovoohk-iyn-azhilchdyn-yldverchniy-evleliyn-horoony-yl-azhillagaany-1-r-ulirlyn-taylan.html https://shivee-ovoo.mn/news/8/12-shivee-ovoohk-iyn-azhilchdyn-yldverchniy-evleliyn-horoony-yl-azhillagaany-1-r-ulirlyn-taylan.html ]]> Shiveeovoo Tue, 10 May 2016 15:48:31 +0900 “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо Эмэгтэй ажилтануудаа шагнаж, урамшууллаа https://shivee-ovoo.mn/news/8/11-shivee-ovoo-thk-iyn-azhilchdyn-yldverchniy-evleliyn-horoo-emegtey-azhiltanuudaa-shagnazh-uramshuullaa.html https://shivee-ovoo.mn/news/8/11-shivee-ovoo-thk-iyn-azhilchdyn-yldverchniy-evleliyn-horoo-emegtey-azhiltanuudaa-shagnazh-uramshuullaa.html “Шивээ-Овоо” ТӨХК-ийн хэмжээнд /”Шивээ Сервис” ХХК-ийг оролцуулан/ нийт 130 гаруй эмэгтэй ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажилтануудын 25%-ийг эзлэж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус хорооноос 2016 оны 3дугаар сарын 4-ний өдөр баярын хурал зохион байгуулж , эмэгтэйчүүдээ шагнаж, урамшууллаа. 
Н.Оюунбилэг, С.Ганчимэг, Б.Цолмон нарын 3 ажилтанд тус бүр 300,000 төгрөгийн үнэ бүхий “Сургалтын эрхийн бичиг”, 
·О.Онон, Н.Соёлмаа, Б.Цолмон, Г.Сарантуяа, В.Саранчимэг, М.Өлзийбүрэн, Н.Эрдэнэчулуун, Т.Батчимэг нарын 8 ажилтанд“Өргөмжлөл”, 150,000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус гардууллаа.
 Компанийн хэмжээнд ажиллаж буй өрх толгойлсон 22 эмэгтэйд тус бүр 50,000 төгрөгийн тусламж олгов.
 Тус хуралд оролцсон 60 гаруй эмэгтэйгээс 5 азтан тодорч , тус бүр 35,000 төгрөг хожлоо. Энэ өдөр 38 эмэгтэй буюу эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь шагнал урамшил, тусламжинд хамрагдав


              Тус үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхитэй оролцсон нийт эмэгтэйчүүд болон Тэргүүлэгч нартаа талархал илэрхийльe.
“Шивээ-Овоо”ТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо
]]>
Shiveeovoo Mon, 07 Mar 2016 15:47:22 +0800
“Шивээ-Овоо” ТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо салбарын “Шилдэг хороо”-гоор шалгарлаа https://shivee-ovoo.mn/news/8/10-shivee-ovoo-thk-iyn-azhilchdyn-yldverchniy-evleliyn-horoo-salbaryn-shildeg-horoo-goor-shalgarlaa.html https://shivee-ovoo.mn/news/8/10-shivee-ovoo-thk-iyn-azhilchdyn-yldverchniy-evleliyn-horoo-salbaryn-shildeg-horoo-goor-shalgarlaa.html

Уг шагналыг МЭХГУУАҮЭХ-ны дарга С.Ганболд 2 дугаар сарын 29-ний өдөр “Шивээ-Овоо” ХК-ийн байранд хүрэлцэн ирж гардууллаа.]]>
Shiveeovoo Tue, 01 Mar 2016 15:45:31 +0800
“Шивээ-Овоо”ХК-ийн ҮЭХорооны товч танилцуулга https://shivee-ovoo.mn/news/8/8-shivee-ovoohk-iyn-ehoroony-tovch-tanilcuulga.html https://shivee-ovoo.mn/news/8/8-shivee-ovoohk-iyn-ehoroony-tovch-tanilcuulga.html Уурхайчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор 1994 оны 12дугаар сарын 25-нд “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн хэсэг ажилчдын санаачлагаар үйлдвэрчний эвлэлийн хороог үүсгэн байгуулж, улмаар Хууль зүйн яамныулсын бүртгэлд 1995 оны 4дүгээр сарын 19ны өдөр бүртгүүлэн 1069 тоот гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.
Үйлдвэрчний Эвлэлийн Хороог анх байгуулж,Хууль зүйн яамны улсын бүртгэлд бүртгүүлэн ажлыг нь эхлүүлсэн хүн бол тухайн үедээ уурхайн ерөнхий маркшейдерээр ажиллаж байсан Равдангийн Гомбосүрэн юм.
Энэ цагаас хойш уурхайн маркшейдер Р.Гомбосүрэн /1995-2006он/, хөдөлмөр хамгааллын инженерТ.Наранцэцэг /2006-2008 он/,тоо бүртгэгчЖ.Уламбаатар/2008-2011он/ээлжийн дарга Д.Бадамцэцэг /2011-2013он/ нартус компанийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар сонгогдон ажиллаж байлаа.
Тэргүүлэгч гишүүдээр Г.Ганбат, Я.Оюун, Г.Эрдэнэбат,Г.Наранчимэг, Б.Отгонбаяр, Ж.Эрдэнэбилэг,Д.Хишигтогтох, Ө.Наранчимэг, Б.Гэрэлтуяа,Т,Баярмаа, С.Хадхүү, Л.Мөнхтөр,П.Баярмаа, Ч.Уранбайгаль, П.Төмөрчулуун, О.Алтанхүү,Ш.Баясгалан, Б.Лазат, Х.Нацагнямзэрэг хүмүүс үе үеийн уурхайчдын төлөөлөл болон сонгогдож байв.
Бүх гишүүдийн 2013 оны 9дүгээр сарын 13-ны өдрийн хурлаас Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар ТДХ-ийн хяналтын оператор Д.Одгэрэл, тэргүүлэгч гишүүдээр Х.Нацагням, С.Лхагвадорж, Ч.Одгэрэл, Б.Лазат, Л.Лхагважав, Т.Баярхүү, Ю.Дэлгэртөгс,ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр АБХ-ийн ерөнхий инженер Ц.Эрдэнэсоёлнар сонгогдсонбөгөөд нягтлан бодогчоор Л.Ундармаа ажиллаж байна.
Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах,Хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулах, Компанийн Дотоод журам болон бусад хууль тогтоомжийн заалтыг сурталчлан таниулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлд тавих хяналтыг сайжруулах зэрэг асуудлаар компанийн захиргаатай хамтран ажиллаж байна.
]]>
Shiveeovoo Mon, 28 Dec 2015 15:44:27 +0800