Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/shive19b/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Мэдээ мэдээлэл - "Шивээ-Овоо" ХК https://shivee-ovoo.mn/ ru Мэдээ мэдээлэл - "Шивээ-Овоо" ХК DataLife Engine Шивээ Овоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо https://shivee-ovoo.mn/news/483-shivee-ovoo-hk-iyn-huvcaa-ezemshigchdiyn-eelzhit-hural-bolloo.html https://shivee-ovoo.mn/news/483-shivee-ovoo-hk-iyn-huvcaa-ezemshigchdiyn-eelzhit-hural-bolloo.html Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын нэг болох Шивээ Овоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 4-р сарын 22-нд тус компанийн төлөөлөгчийн газарт зохион байгуулагдлаа.

Хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболд, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр нар оролцов.

Хурлаар Шивээ Овоо ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонголоо. Тодруулбал, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, хараат бус 3 гишүүн улиран сонгогдсон байна.



]]>
Shiveeovoo Tue, 23 Apr 2024 14:22:30 +0800
Дотоод сургалтыг зохион байгууллаа. https://shivee-ovoo.mn/news/470-dotood-surgaltyg-zohion-bayguullaa.html https://shivee-ovoo.mn/news/470-dotood-surgaltyg-zohion-bayguullaa.html Компанийн цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг 124 ажилтанд аюулгүй ажиллагааны группийн эрх олгох шалгалтын өмнөх сургалтыг явуулж, Гүйцэтгэх захирлын 2024.03.20-ны өдрийн А/26 дугаар тушаалын дагуу 2024.04.01-2024.04.05-ны өдрийг дуустал эрх олгох шалгалтыг авлаа.

]]>
Shiveeovoo Tue, 09 Apr 2024 11:00:32 +0800
ЖИЛ БҮР ТЭНГЭР ГАЗАР, УУЛ УСНЫ ЭЗЭД, ЛУС САВДАГ, ГАЗАР ОРНЫ ЭНЕРГИЙГ ШҮТЭН ТАХИДАГ УЛАМЖЛАЛТАЙ. https://shivee-ovoo.mn/news/469-zhil-br-tenger-gazar-uul-usny-ezed-lus-savdag-gazar-orny-energiyg-shten-tahidag-ulamzhlaltay.html https://shivee-ovoo.mn/news/469-zhil-br-tenger-gazar-uul-usny-ezed-lus-savdag-gazar-orny-energiyg-shten-tahidag-ulamzhlaltay.html Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавж хөдөлдөг учиртай бөгөөд буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн, эрүүл саруул, эд баялгаар арвин, дэлгэрч дээшилнэ гэж бэлгэшээдэг билээ. Энэхүү өдөр тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг зан үйлийг жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд Шивээ Овоо ХК нь уурхайн бүсэд байрлах уул овоогоо тахиж байгаль дэлхий, газар шороогоо аргадах ёслол үйлдэж ном хуруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

]]>
Shiveeovoo Mon, 08 Apr 2024 10:05:22 +0800
ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИО. https://shivee-ovoo.mn/news/458-zarlan-medeeleh-duut-dohio.html https://shivee-ovoo.mn/news/458-zarlan-medeeleh-duut-dohio.html Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт явагдаж тус компанийн төв оффисын 19 ажилтан цахим бүртгэлд хамрагдан оролцсон байна.

]]>
Shiveeovoo Thu, 28 Mar 2024 17:58:02 +0800
“ШИВЭЭ ОВОО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД https://shivee-ovoo.mn/news/442-shivee-ovoo-hk-iyn-huvcaa-ezemshigchdiyn-anhaarald.html https://shivee-ovoo.mn/news/442-shivee-ovoo-hk-iyn-huvcaa-ezemshigchdiyn-anhaarald.html “ШИВЭЭ ОВОО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                                          Улаанбаатар хот

“Шивээ Овоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байр, “А1” тоотод хуралдана.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  2. Компанийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  3. Ногдол ашгийн талаар гаргасан шийдвэрийн танилцуулга;
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнийг сонгох тухай;
  6. Норматив хугацаа дууссан, ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг актлах тухай;

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгоно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “Шивээ Овоо” ХК-ийн төлөөлөгчийн газар болон харъяалагдах брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхтэй оролцоно уу.

Хурал хуралдуулах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байр, “А1” тоот

Лавлах утас: “Шивээ Овоо” ХК 70546571

]]>
Shiveeovoo Mon, 18 Mar 2024 15:06:31 +0800
“ШИВЭЭ ОВОО” ХК ТУЗ-ийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулна. https://shivee-ovoo.mn/news/347-shivee-ovoo-hk-iyn-tlln-udirdah-zvlliyn-nariyn-bichgiyn-dargyn-songon-shalgaruulalt.html https://shivee-ovoo.mn/news/347-shivee-ovoo-hk-iyn-tlln-udirdah-zvlliyn-nariyn-bichgiyn-dargyn-songon-shalgaruulalt.html
Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 75 дугаар зүйлийн 75.8. 82 дугаар зүйл, Шивээ овоо ХК-ийн дүрэм, Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөллийг охин болон хараат компанид хэрэгжүүлэх тухай журам, холбогдох бусад хууль тогтоомж, Шивээ овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Эрдэнэс монгол ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн дагуу Шивээ овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын хугацааг сунган, шинэчлэн зарлаж байна.
Нэг. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тухай.
1.Нарийн бичгийн даргад нэр дэвшигч Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан шалгуураас гадна дараах тусгай шалгуурыг хангасан байна.
Сонгон шалгаруулалтын тусгай шаардлага:
1.1. Эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, эрх зүйч мэргэжлээр дээд боловсролтой, магистр зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
1.2. Компани, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, бизнес төслийн удирдлага, эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан туршлагатай байх;
1.3. Уул уурхайн болон томоохон бизнесийн байгууллагад хууль эрх зүй, компанийн засаглалын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан;
1.4. Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
1.5. Компанийн засаглалын ахисан түвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Хоёр. Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын лавлагаа;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд
8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд
Гурав. Анхаарах зүйлс.
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар.
“Эрдэнэс Монгол” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 14:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, Хүний нөөцийн удирдлагын хэлтэст хүлээн авна.


]]>
Shiveeovoo Thu, 20 Apr 2023 13:43:21 +0800
Шивээ Овоо ХК жил бүр тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг уламжлалтай. https://shivee-ovoo.mn/news/339-shivee-ovoo-hk-zhil-br-tenger-gazar-uul-usny-ezed-lus-savdag-gazar-orny-energiyg-shten-tahidag-ulamzhlaltay.html https://shivee-ovoo.mn/news/339-shivee-ovoo-hk-zhil-br-tenger-gazar-uul-usny-ezed-lus-savdag-gazar-orny-energiyg-shten-tahidag-ulamzhlaltay.html Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавж хөдөлдөг учиртай бөгөөд буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн, эрүүл саруул, эд баялгаар арвин, дэлгэрч дээшилнэ гэж бэлгэшээдэг билээ.

Энэхүү өдөр тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг зан үйлийг жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд Шивээ Овоо ХК нь уурхайн бүсэд байрлах уул овоогоо тахиж байгаль дэлхий, газар шороогоо аргадах ёслол үйлдэж ном хуруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

]]>
Shiveeovoo Fri, 07 Apr 2023 11:48:44 +0800
Цэргийн баярын мэнд хүргэе! https://shivee-ovoo.mn/news/338-cergiyn-bayaryn-mend-hrgee.html https://shivee-ovoo.mn/news/338-cergiyn-bayaryn-mend-hrgee.html ]]> Shiveeovoo Sat, 18 Mar 2023 12:31:05 +0800 УУЛ УУРХАЙН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА https://shivee-ovoo.mn/news/337-uul-uurhayn-100-zhiliyn-oyn-medal-garduullaa.html https://shivee-ovoo.mn/news/337-uul-uurhayn-100-zhiliyn-oyn-medal-garduullaa.html Монгол Улсад Орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан /тус уурхайд 16-аас дээш жил ажилласан/ хөдөлмөрийн сайчууд, энэ цагийн бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлж, манлайлж яваа баялаг бүтээгч уурхайчдын төлөөлөл болсон 92 ажилтан Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн дурсгалын медалиар энгэрээ гоёлоо.
]]>
Shiveeovoo Thu, 16 Mar 2023 16:56:52 +0800
ТАЛАРХАЛ https://shivee-ovoo.mn/news/336-talarhal.html https://shivee-ovoo.mn/news/336-talarhal.html “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ЭШ-25/90 алхагч экскаваторын II туслах машинч ГАНСҮХ овогтой НЯМЖАРГАЛ нь Монголын усанд сэлэгчдийн “МОНГОЛЫН МАСТЕРСЫНУЛСЫН АВАРГА” шалгаруулах нээлттэй тэмцээнд 3 төрлөөр оролцож “УЛСЫН АВАРГА” боллоо.

Тус тэмцээнд нийт 197 усанд сэлэгчдийн мастерсийн тамирчид оролцсон байна.

Г.НЯМЖАРГАЛ-ын үзүүлсэн амжилт:

1. 50м Араар даллах төрөлд ТЭРГҮҮН байр АЛТАН медаль

2. 100м Өврөөр даллах төрөлд ТЭРГҮҮН байр АЛТАН медаль

3. 50м Өврөөр даллах төрөлд ДЭД байр МӨНГӨН медаль тус тус хүртжээ.

Монголын усанд сэлэгчдийн улсын аварга Г.НЯМЖАРГАЛ-даа нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлэн ажил хөдөлмөрийн, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.


]]>
Shiveeovoo Thu, 09 Feb 2023 11:05:38 +0800