Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/shive19b/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Нийгмийн харилцаа ба хөгжил - "Шивээ-Овоо" ХК https://shivee-ovoo.mn/ ru Нийгмийн харилцаа ба хөгжил - "Шивээ-Овоо" ХК DataLife Engine "Ур чадвар"-ын уралдаан зохион байгууллаа https://shivee-ovoo.mn/nh/nhbh/203-ur-chadvar-yn-uraldaan-zohion-bayguullaa.html https://shivee-ovoo.mn/nh/nhbh/203-ur-chadvar-yn-uraldaan-zohion-bayguullaa.html
ШОХК-ийн ажилтнуудын идэвхи санаачлагыг сайжруулах, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний ажилдаа хандах хандлагыг нэмэгдүүлэн, харилцан туршлага солилцох баг хамт олонч уур амьсгал бий болгох зорилгоор 2016 оны 06 сарын 08-ны өдөр ШОХК-ийн ЭШ-25/90 алхагч экскаватор, ЭШ-11/70 алхагч экскаватор, ЭКГ-5А экскаваторуудын машинч, туслах машинч нарын дунд “УР ЧАДВАР”-ын уралдаан зохион байгууллаа.

Уралдааныг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэв.
1. ХАБЭА-н хэрэгслэлийн ашиглаж буй байдал
2. Үүрэг даалгаврын биелэлт, гүйцэтгэл
3. Үндсэн ур чадвар, ажлын даалгаварын гүйцэтгэл
4. Онолын мэдлэг
Уралдаанд:
 1-р байр: УНХ-ийн ЭКГ-5А №02 экскаваторын машинч-Х.ОЙДОВ
2-р байр: УНХ-ийн ЭКГ-5А №02 экскаваторын машинч-Ю.ХАТАНБААТАР
 3-р байр: УНХ-ийн ЭКГ-5А №05 экскаваторын машинч-Д.БАЯРМӨНХ
 Тусгай байр: УНХ-ийн ЭШ-25/90 алхагч экскаваторын машинч-О.ОТГОНБААТАР нар тус тус эзлэв.



]]>
Shiveeovoo Wed, 26 Jun 2019 14:00:20 +0800
“Шивээ-Овоо” Хувьцаат Компанийн тамирчид модон бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ https://shivee-ovoo.mn/nh/nhbh/202-shivee-ovoo-huvcaat-kompaniyn-tamirchid-modon-bmbgiyn-delhiyn-avarga-shalgaruulah-temceend-amzhilttay-orolcood-irlee.html https://shivee-ovoo.mn/nh/nhbh/202-shivee-ovoo-huvcaat-kompaniyn-tamirchid-modon-bmbgiyn-delhiyn-avarga-shalgaruulah-temceend-amzhilttay-orolcood-irlee.html
“Шивээ-Овоо” Хувьцаат Компанийн тамирчид модон бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн 7 дахь удаагийн тэмцээн, Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээн Солонгос улсын Жэжү аралд 2016 оны 05 сарын 25-31 нд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд монгол улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч амжилттай оролцоод ирлээ.
 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр болсон талбайн цохилтын эмэгтэй багийн төрөлд “Шивээ-Овоо” ХК-ийн тамирчин, спортын мастер Б.Хишигжаргал, спортын дэд мастер Н.Долгорсүрэн мөн спортын мастер Б.Оюунтуяа, спортын дэд мастер М.Сугарсүрэн, спортын дэд мастер Ж.Загас нарын бүрэлдэхүүнтэй баг дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 
Дараагийн өдрүүдэд болсон Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээнд манай баг тамирчид шилдэг гэдгээ дахин баталж холимог хосын төрөлд “Шивээ-Овоо” ХК-ийн тамирчин Б.Мөнхзаяа, Б.Оюунтуяа нар хүрэл медаль, эмэгтэй хосын төрөлд “Шивээ-Овоо” ХК-ийн тамирчид болох Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн нар хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Б.Мөнхзаяа, Д.Отгонпүрэв, Х.Пүрэвжаргал, Э.Энх-Алдар нар багаараа хүрэл медаль хүртсэн юм. 



Баг тамирчиддаа компанийнхаа нийт ажилчдын өмнөөс баяр хүргэе.  “ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ
]]>
Shiveeovoo Wed, 26 Jun 2019 13:57:20 +0800
Эрдэнэ-зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Хайрлаарай лекц” https://shivee-ovoo.mn/nh/nhbh/201-erdene-zuu-hiydiyn-hamba-lam-hbaasansrengiyn-hayrlaaray-lekc.html https://shivee-ovoo.mn/nh/nhbh/201-erdene-zuu-hiydiyn-hamba-lam-hbaasansrengiyn-hayrlaaray-lekc.html “Шивээ-Овоо”ХК нь  ажилчдынхаа нийгмийн хамгааллын хүрээнд уурхайчид , тэдний гэр бүлийхэн болон  сумынхаа ард иргэд, залуусдаа зориулан Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Хайрлаарай”лекцийг  2016 оны 05-р сарын 26,27-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү лекц нь нийгэмд ухаарал түгээж, зөв зүйтэй амьдрах, уур бухимдлаа яаж хянах, хэрхэн аз жаргалтай байх, яаж асуудлаа шийдэх, шуналаасаа хэрхэн салах зэрэг сэдвүүдийг хөндөж,эдгээр асуудлуудыг шийдэх гарцыг түгээх зорилготой сайхан лекц болсон юм. 


Тус лекцэнд уурхайн ажилчид болоод сумын ард иргэд бүхий 300 гаруй хүн хамрагдлаа.
]]>
Shiveeovoo Wed, 26 Jun 2019 13:56:13 +0800
"Ахмадын баяр"-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ https://shivee-ovoo.mn/nh/nhbh/200-ahmadyn-bayar-yg-tohiolduulan-ahmaduuddaa-hndetgel-zllee.html https://shivee-ovoo.mn/nh/nhbh/200-ahmadyn-bayar-yg-tohiolduulan-ahmaduuddaa-hndetgel-zllee.html “Шивээ-Овоо” ХК нь жил бүр ахмадын баярыг тохиолдуулан компанийн харьяалалд байдаг нийт ахмад уурхайчидаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсээр ирсэн уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд 2015 оны 09 сарын 25-ны өдөр нийт 37 ахмад уурхайчидаа Говийн догшин ноён хутагтын нутгаар 2 хоногийн турш аялуулж, Шамбалын орон, Хүслийн уул, Бясалгалын зуун найман агуй, Мээм хад, Ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг олон гайхамшигтай зүйлсийг үзүүлж, сонирхууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд компанийн удирдлагуудыг төлөөлөн Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэсийн дарга Ж.Батмөнх, Худалдаа, хангамжийн хэлтэсийн дарга Д.Эрдэнэбат, Хяналтын хэлтэсийн дарга Ц.Эрдэнэбат нар оролцлоо. Уг үйл ажиллагааг нээж Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэсийн дарга Ж.Батмөнх ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлууддаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.
Олон жил уулзаагүй ахмадууд маань уулзаж, залуу насныхаа дурсамжийг эргэн сөхөж, дуу, бүжиг, шүлгээр өөр хоорондоо өрсөлдөн инээд хөөр, аз жаргал, эрч хүчээр дүүрэн 2 өдрийг өнгөрүүллээ.
Нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байсанүе үеийн ахмад буурлууд маань компанийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүсэж, ерөөлөө хайрласан юм.
Эх орон, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ахмад буурлууддаа урт удаан насалж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

]]>
Shiveeovoo Wed, 26 Jun 2019 13:55:10 +0800