Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/shive19b/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Хөрөнгө оруулалт, зээл, тусламж - "Шивээ-Овоо" ХК https://shivee-ovoo.mn/ ru Хөрөнгө оруулалт, зээл, тусламж - "Шивээ-Овоо" ХК DataLife Engine “Шивээ-Овоо”–гийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн “Шивээ энержи” цогцолбор төсөл хэрэгжинэ https://shivee-ovoo.mn/ua/hozt/224-shivee-ovoogiyn-hren-nrsniy-ordyg-tshiglen-shivee-enerzhi-cogcolbor-tsl-heregzhine.html https://shivee-ovoo.mn/ua/hozt/224-shivee-ovoogiyn-hren-nrsniy-ordyg-tshiglen-shivee-enerzhi-cogcolbor-tsl-heregzhine.html

“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 9240 Мвт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 Кв-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолборыг барьж байгуулах төсөлт хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 10-р сарын 22-ны өдөр БНХАУ-ын Grid StateКорпорацийн Дэд захирал Ду Жи Ган тэргүүтэй төлөөлөгчид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын алба, Захирал Г.Цогоо, ТДЗ-ын ажлын алба, Захирал Т.Батбаяр, Гүйцэтгэх захирлын ажлын алба, Хуулийн зөвлөх Б.Гэрлээ, ТДЗ-ын баг, Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Н.Хуягбаатар, ШОХК-ийн ТУЗ-ийн нарийн бичиг О.Чинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтын үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд “Шивээ-Овоо”-гийн уурхай болоод компанийн өнөөгийн байдлыг танилцуулж, ажлын хэсгийн сонирхсон асуултанд хариулахын зэрэгцээ “Шивээ-Овоо” ХК-ийн цаашдын үйл ажиллагаа болон Монгол улсын эдийн засаг, хөгжил дэвшилд онцгой ач холбогдол бүхий энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

БНХАУ-ын Grid State Корпорацийн төлөөлөгчид “Шивээ Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлсэнээр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайгаас жилд 34 сая.тн нүүрс худалдан авна гэсэн урьдчилсан тооцоо байгааг онцлоод үүнтэй холбоотойгоор, орд геологийн нарийвчилсан тооцоо, техник эдийн засгийн үндэслэл хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дурьдаж, уг техник, эдийн засгийн үндэслэлийн ажил удахгүй эхлэх ба тухай бүрт нь ирж хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэнээр Монгол улс болон БНХАУ цаашилбал дэлхийд томоохонд тооцогдох цахилгаан станц баригдах бөгөөд Монгол улс нь эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болж хөгжих боломж бололцоо бүрдэх юм.
]]>
Shiveeovoo Wed, 26 Jun 2019 14:23:40 +0800
Говьсүмбэр aймгийн Шивээговь cумын нутагт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /жилийн Хүчин Чадал-7500 Тн/ https://shivee-ovoo.mn/ua/hozt/223-govsmber-aymgiyn-shiveegov-cumyn-nutagt-bayrlah-yldverleliyn-zoriulalttay-engiyn-nayrlagat-tesreh-bodisyn-yldveriyn-tehnik-ediyn-zasgiyn-ndeslel-zhiliyn-hchin-chadal-7500-tn-.html https://shivee-ovoo.mn/ua/hozt/223-govsmber-aymgiyn-shiveegov-cumyn-nutagt-bayrlah-yldverleliyn-zoriulalttay-engiyn-nayrlagat-tesreh-bodisyn-yldveriyn-tehnik-ediyn-zasgiyn-ndeslel-zhiliyn-hchin-chadal-7500-tn-.html Шивээ-Овоогийн уурхайн тэсэлгээний ажлыг “Бласт” ХХК-аар гэрээлэн гүйцэтгүүлж, өрөмдлөгийн ажлыг өөрийн техник тоног төхөөрөмж, боловсон хүчнээр гүйцэтгэдэг.
Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үед шаардагдах тэсрэх бодисын хэрэглээг хангах, тэсэлгээний ажил болон уулын үйлдвэрлэлийн үеийн зардлыг бууруулахад “Шивээ-Овоо” ХК өөрийн хөрөнгөөр, өөрийн эзэмшлийн энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах чухал ач холбогдолтой юм.
Цаашид уурхайн ашиглалтын II үе шатнаас буюу 2014 оны II улирлаас эхлэн уурхайн тэсэлгээний ажлыг бие даан гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тэсэлгээний ажлыг гэрээт гүйцэтгэгчээр хийлгэхэд 1 м3 уулын цулыг 2014 оны 1 сарын байдлаар 1711.5 төгрөгөөр тэсэлдэг.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтанд орсноор дараах ач холбогдолтой. Үүнд:
  • Үйлдвэрийг даган гадаадын шинэ техник, дэвшилтэт техологи нэвтэрч, уул уурхай, зам барилгын салбаруудад тэсрэх бодисын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хамгийн аюулгүй нөхцөлөөр, дотоодын чанар сайтай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ.
  • Шинээр ажлын байр бий болгоно.
  • Нэгж тонн нүүрсний зардлыг бууруулснаар улсын төсөвт зохих орлогыг оруулна.




]]>
Shiveeovoo Wed, 26 Jun 2019 14:22:55 +0800