Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

    Шивээ Овоогийн хүрэн нүүрсний бүлэг орд газрыг түшиглэн, Монгол инженерүүдийн гараар бүтээгдсэн анхны уурхай болох манай компани нь Монгол улсын эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан 36 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

   Бид байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмжийг хослуулсан, уул уурхайн салбарын шилдэг менежментийн амжилтаа бататган дээшлүүлсэн, уул уурхайн шилдэг компани болохыг зорьж байна.

   Манай хамт олон төвийн эрчим хүчний системийн нүүрсний хэрэглээ, ДЦС-4” ТӨХК, Амгалан дулааны цахилгаан станцын нүүрсний хэрэглээг хангахад томоохон үүрэг гүйцэтгэгч гол компаниудын нэг юм.

   Баялаг бүтээгч уурхайчид бид “Эрдэнэс Монгол” нэгдлийн стратеги төлөвлөгөөний Эрхэм зорилгыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс бодлогын түвшинд “Шивээ Овоо”- гийн хүрэн нүүрсний ордын нөөцийг Олон Улсын Стандартад нийцүүлэх гурван үе шат бүхий хайгуулын ажлыг эхлүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаад талархаж байна.
Улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын тулгуур болсон уурхайчин хамт олон, Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, хамтран ажиллагч аж ахуйн нэгж, нийт харилцагч та бүхэндээ ажлын амжилт бүтээлийн дээдийг хүсье!

“Илч дулааныг зуунаас зуунд түгээгч уурхайчдын яруу алдар бадартугай”

ШИВЭЭ ОВОО ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.БАТСУУРЬ
фильмы бесплатно