Технологи дамжлагын хэсгийн танилцуулга

Түүхэн замнал /Анхны нүүрс борлуулах цэг/

1989 оны намар Хамгаалалт ашиглалтын түр захиргаа гэсэн хаяг бүхий хоёр давхар тоосгонбайшингийн баруун хойд талд /одоогийн компанийнтөв контор/22-р зөрлөгөөссалаа төмөр замын уулзварт жижигхэнногоон вагончиктой анхны нүүрс борлуулах цэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Таван толгой болон Багануураас вагоноор тээвэрлэж ирсэн нүүрсийг буулган авч Дундговь, Дорноговь аймгийн зарим сумдын иргэд, байгууллагын хэрэгцээнд өгч байсан байна. Анхны дарга Очирбат гэж Төмөр замын ахлах мастер хийж байсан 50 гаруй насны дунд зэргийн нуруутай, буурал толгойтой, махлаг шар хүнээр удирдуулсан 7-10 хүн ажиллажүйл ажиллагаагаа явуулж байжээ. Тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийг нэрлэвэл: Борлуулалтын байцаагч Д.Цэгмид, талон олгогч Б.Оюунбат, Замчин Х.Ганбаатар, Д.Энхцэцэг, Даваасамбуу, Вагон буулгагч Батсүх, С.Дорж, Н.Борхүү, Довчиндорж нарын хүмүүс ажиллаж байлаа.

Уг борлуулах цэг нь 1989 оны намраас 1991 оны 12-р сар хүртэл үйл ажиллагаагаа явуулжбайгаад 1991 оны 12-р сард 21-р зөрлөгөөс салаа төмөрзам тавих ажил дуусч, 1991 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрс олборлож, борлуулах шинэ агуулахад буулгаснаар нүүрс борлуулах хэсэг болон өргөжсөн байна. Борлуулах хэсгийн контор нь дан бүрээстэй 5 ханатай гэр, дотроо зуух,ганц төмөр саарал өнгөтэй сейфтэй, гаднаа гинжээр ороогдон цоожлогдсон улаан өнгө бүхий 4 ширхэг төмөр ивүүрээс өөр эд хогшилгүй байлаа.Тэр үед ахлах тогоочоос өдрийн хүнсээ авч өөрсдөөхоолоо хийдэг байсан. Нүүрс борлуулах хэсгийнанхныдарга Насанжаргал гэдэг 45 орчим насны хүн “Говьгео” компанид бутлах цехийн дарга хийж байгаад ирж ажилласан юм билээ. Хэсгийн дарга Насанжаргал нь анхны хэсэгтмөрдөгдөж байсан бүхий л бичигбаримтыг санаачилж, төмөр замын байгууллагатай ажлын уялдаа холбоо сайтай, олон хоногоор гэртээ харилгүй ажилладаг хүн байжээ. Тухайн үед 18-40 насны 10-аад хүнтэй, ДТ-130 трактор 1, Э0-41/11, ЭКГО-51/11 экскаватортайгаар ажиллаж эхлэв.

Тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийг нэрлэвэл:

Борлуулалтын байцаагчаар Д.Цэгмид, Б.Оюунбат, Н.Ичинхорлоо, ТД-130 тракторчин Гэрэлцогт, Ө.Мягмардорж,ЭКГО-51/11 Болдбаатар, ЭКГ- 41/11 Д.Алтанбат, Ө.Алтанхундага, Т.Бээжинбат, Овор цэвэрлэгч Д.Доржнамжил, Г.Наранбаатар, Д.Борхүү, погрушкийн жолооч Ш.Чулуунбаатар, Манаач Ц.Төмөр нар ажиллаж, 10-15 вагоныг36 цагт ачдаг байлаа. Борлуулалт маань улам өргөжин гэрээ сольж, жижигхэн цагаан байшинд конторлох болж, даарахын зовлонгүй тав тухтай байж, анхны ЭКГ-5А экскаватораа угсран хэсэг маань томорч ажил маань нэмэгдлээ. Хэсгийн даргаНасанжаргал 1993 оны 7-р сард шилжиж, хэсгийн даргын ажлыг Т.Наранцэцэг 1993-1995 онуудад хийжээ. Тэр үед ажиллаж байсан хүмүүсийг нэрлэвэл:

ЭКГ-5А экскаваторын машинчЭнхжаргал, Д.Пүрэвжав, Батсүх,Жаргалсайхан, Энхбаатар, Д.Ганбаатар, Д.Энхрийхүү, Д.Арцхүү, Г.Даваасүрэн, Ү.Хашгамбай, Одбаатар, борлуулахын байцаагчаар Х.Энхтуяа, Б.Энхтуяа, Б. Оюунбат,Д.Мандах, Д.Бадамцэцэг, Оворцэвэрлэгч П.Амартүвшин,Төмөрчулуун,Д.Батбаяр, Ё.Ганболд, ТД-130 тракторчин Амартүвшин, Мөнхжаргал, Ганхуяг, Б.Насанжаргал зэрэг хүмүүс ажиллаж байв. 1992-1995 онуудад жилдээ 140.0-259.0 мянган тонн нүүрс ачиж борлуулж байжээ.1995 оны 8-р сараас Уурхайнзахиргаанаас бүтцийн өөрчлөлт хийж борлуулахыг уулын нэгдсэн хэсгийн харьяанд шилжүүлсэнээр уулын хэсгийн харьяанд2001 он хүртэл явж иржээ.

Түүхэн замнал

1999-2001 онд Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр технологи дамжлагын барилга байгууламжийг барьж 2001 оны 9-р сарын 8-ны өдөр анхны нүүрсээ вагонд ачсанаар Технологи дамжлагын хэсэг гэдэг хамт олон бийболсон юм. Шинээр хэсэг болон зохион байгуулагдахад нүүрс борлуулалтын складад ажиллажбайсан ЭКГ-5А №03 экскаваторын машинбригадын хамт олон шилжин ирсэн.

Технологи дамжлагын хэсэг байгуулагдсан цагаас эхлэн шинэ хамт олны мэдэлд, шинэ тоног төхөөрөмжтэй, шинэ техникийг эзэмших, шинэ залуу ажилтнуудтай шийдвэрлэвэл зохих олон асуудалтай тулгарч байсан хэдий ч уурхайн удирдлагуудын халамж анхаарал, дэмжлэг, ахмад уурхайчдын нөмөр нөөлөг хамт олны хичээл зүтгэлээр уурхайчдынхаа дунд хөл нийлсэн хамт олон болон төлөвшсөн билээ.

Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон ажилтнуудынхаа ая тухтай ажиллах нөхцлийг сайжруулахад анхаарч, ажлын байрны болон орчны тохижилт, орчноо зүлэгжүүлэх, мод, цэцэг тарих, уурын зуух, нарядын өрөө, ажилтнуудын хувцас солих өрөө, засварын вагончик, халуун ус зэргийг засварлан тохижуулах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Хэсгийн ажилтнуудыг ажил мэргэжилд нь дадлагажуулж, ажлын байрны эмх цэгц, сахилга батыг дээшлүүлж, тэднийтав тухтай ажиллахнөхцөл, осол аваараас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Технологи дамжлагын байгууламжид цагт 750 тонн нүүрсийг 0-200 мм хүртэл бутлан ачих хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүд суурилагдсан.


  • 220 м3 багтаамжтай хүлээн авах бункер
  • 120 м3 багтаамжтай ачилтын бункер
  • 1800 мм-ийн өргөн 26 м урт 01-р конвейер
  • 1200 мм-ийн өргөн 115м урт 02-р конвейер
  • 1200 мм-ийн өргөн 25м урт 03-р конвейер
  • АНУ-ын SVEDALA фирмийн (AFS-60FS-235-30HP-VS) тэжээгч
  • АНУ-ын МchLanaahan фирмийн 24*60 super ovadroll crusher (2 булт бутлагч)
  • АНУ-ын SVEDALA фирмийн 219001/SVE/001 маркийн вагон түлхэгч

Тус хэсэгт 2004 оноос ХБНГУ-ын “ТIР ТОР” фирмийн конвейерийн лент наах, засварлах, техник технологи нэвтрүүлэн уг технологиор ремень наах засвар, үйлчилгээг хийж байна.

Технологи дамжлага ашиглалтад орсноор жилээс жилд нүүрс борлуулалт өсөж 2004 оны 9-р сард 1 сая тонн нүүрс борлуулж, 2014 оны 12-р сард төслийнбүрэн хүчин чадлаар буюу анх удаа 2 сая тонн нүүрс ачин борлуулж, ДЦС-4 станцын жилийн нүүрснийхэрэгцээний 51 хувийгдангаараа хангаж, улсдаа эрчим хүчний нүүрс олборлолтоор Багануурын уурхайн дараа орох 2 дахь том уурхайн хүчин чадлыг эзэмшээд байна.


Технологи дамжлагын хэсгийн 2011-2019 оны

ажлын гүйцэтгэл

2001-2019 он хүртэлх 19 жилийн хугацаанд манай хамт олон нийтдээ 438,096 вагон, 28,702,191 тн нүүрс ачиж борлуулсан байна.

Технологи дамжлага ашиглалтад орсноос хойш 2017 онд борлуулалтын дээд амжилт тогтоож 2,020 сая.тн нүүрс борлуулсан.

Авто пүү

2013 онд 100 тн-ын даацтай авто пүү ашиглалтад оруулж орон нутгийн хэрэглэгч нарт түргэн шуурхай чанартай үйлчилж байна.

Бидний амжилт

Тус хэсэг байгууллагаас болон салбараас зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд компаниас жил бүр уламжлал болон зохиогддог цомын төлөөх хаврын спартиакадын аваргын цомыг 2002- 2007 онуудад 6 жил дараалан хүртэж, ҮЭ-ийн хорооны нэрэмжит тэмцээний цомыг 2003-2007 онуудад 5 жил дараалан авч, компаниас жил бүр зохион байгуулдаг урлагийн наадамд 3удаа 1-р байр, 3 удаа 2-р байрыг тус, тус эзлээд байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олны дундаас ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан:

Алтан гадас одон -2

Хөдөлмөрийн хүндэт медаль-4

Монгол улсын тэргүүний уурхайчин – 11

Эрчим хүчний тэргүүний ажилтан-1

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичиг-10

Эрчим хүч, уул уурхайн яамны ҮЭХ-ны тэргүүний мастер-3

Аймгийн тэргүүний ажилтан - 2

Сумын тэргүүний ажилтан – 3

Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал-3

Байгууллагын хөдөлмөрийн аварга -4

Байгууллагын ажил мэргэжлийн аварга -13 төрөн гарлаа.


Үе үеийн удирдах албан тушаалтнууд


ДД
Ажилтны овог нэр
Албан тушаал
Ажилласан хугацаа
Хэсгийн дарга
1
Л.Амгалан
Хэсгийн дарга
2001-2009
2
Н.Баярсайхан
Хэсгийн дарга
2009-2018
3
И.Жамъянхорлоо
Хэсгийн дарга
2018-2020 2-р сар
4
Д.Ганбат
Хэсгийн дарга
2020 оноос
Хэсгийн инженер
1
Д.Ганбат
Хэсгийн ерөнхий инженер
2010-2017
2
Х.Нацагням
Хэсгийн инженер
2020 оноос
Хатаах үйлдвэрийн инженер
1
Т. Амгалан-Энх
ХҮ-ийн инженер
2010-2013
2
Х.Нацагням
ХҮ-ийн инженер
2013 оноос
Хэсгийн цахилгааны инженер
1
Б.Амгаланбаатар
Цахилгааны инженер
2010-2013 он
2
Ц.Түмэндэмбэрэл
Цахилгааны инженер
2013 оноос
Хэсгийн механик
1
А.Амармэнд
Хэсгийн механик
2001-2003 он
2
Э.Болорхүү
Хэсгийн механик
2003-2007 он
3
Д.Ганбат
Хэсгийн механик
2007-2010 он
4
А.Мөнх-Эрдэнэ
Хэсгийн механик
2011-2013 он
5
Б.Баттөгс
Хэсгийн механик
2012-2018 он
6
Д.Нямсүрэн
Хэсгийн механик
2018 оноос
Ээлжийн мастер
1
Ж.Давааням
Ээлжийн мастер
2001-2009 он
2
н.Баярмагнай
Ээлжийн мастер
2001-2002 он
3
Т.Цолмон
Ээлжийн мастер
2001-2003 он
4
Э.Болорхүү
Ээлжийн мастер
2001-2003 он
5
Ө.Наранчимэг
Ээлжийн мастер
2001-2008 он
6
Б.Бөхбаяр
Ээлжийн мастер
2003-2007 он
7
Н.Баярсайхан
Ээлжийн мастер
2002-2009 он
8
Д.Ганбат
Ээлжийн мастер
2006-2007 он
9
Д.Баяржаргал
Ээлжийн мастер
2007-2014 он
10
Х.Нацагдорж
Ээлжийн мастер
2008 оноос
11
Ц.Энхбат
Ээлжийн мастер
2009 он
12
А.Мөнх-Эрдэнэ
Ээлжийн мастер
2010 он
13
Д. Эрдэнэбат
Ээлжийн мастер
2011 он
14
Ц.Мөнхгэрэл
Ээлжийн мастер
2011 он
15
Л.Ганболд
Ээлжийн мастер
2011 он
16
С.Ганчимэг
Ээлжийн мастер
2013 оноос
17
Ц.Ууганцэцэг
Ээлжийн мастер
2013 оноос
18
Г.Даваажаргал
Ээлжийн мастер
2014 он
19
Б.Тэгшбаяр
Ээлжийн мастер
2017 оноос
20
Г.Сарантуяа
Ээлжийн мастер
2018 оноос
21
Б.Батсуурь
Ээлжийн мастер
2019 оноос