Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого:
“Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгаль орчинд ээлтэй аюулгүй, дэвшилтэт технологид тулгуурлан хабэа-н удирдлагын тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрдүүлж, хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана”
Хэлтсийн уриа:
“АЮУЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА”
ХАБЭА-н хэлтсийн үндсэн ажил үүрэг: ХАБЭА-н хэлтэс нь байгууллагын хэмжээнд ХАБЭА-н менежментийг хэрэгжүүлэх урт болон богино хугацааны бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах ба аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажилладаг юм.
Уурхайн үйл ажиллагаанд нэн түрүүнд тавигддаг гол зорилт бол аюулгүй ажиллагаа тул 2016 оноос ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлэн ажиллан уурхайн технологийн бүхий л процесст гарч болох аюул түүнээс үүдэн гарах эрсдэл, хохирлыг тооцож урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлууд хийгдэж байна.
Үүнд:
Уурхай үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэж буй өнөө цагт манай хэлтсийн ажилтнуудаас Уул уурхайн яамны жуух бичигтэй 2, Эрүүл мэндийн яамны жуух бичигтэй 4, Эрүүлийг хамгаалахын тэгүүний ажилтан 1, Тэргүүний уурхайчин 2 ажиллаж байна.
ХАБЭА-н хэлтэст урьд нь ажиллаж байсан ажилтнууд:
Анх 1995 онд Хөдөлмөр хамгааллын инженер гэсэн албан тушаал дээр Равдангийн Гомбосүрэн гуай хавсран гүйцэтгэж байгаад, 2002 оноос Тавхайн Наранцэцэг анхны орон тооны инженерээр ажиллаж эхэлсэнээр уурхайд ХАБЭА-н анхны суурь тавигдсан гэж хэлж болно.
2009 оны 12 дугаар сарын 4-нд ХАБЭА-н алба байгуулагдан анхны даргаар нь Монгол улсын зөвлөх инженер Гэлэгсэнгээгийн Гэрэлхүү ажиллаж байгаад 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хяналтын хэлтэс болж ХАБЭА-н чиг үүргийг хэрэгжүүлж байгаад 2016 онд оны 6 дугаар сараас Хяналтын хэлтсийн бүтцийг өөрчилж, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Хэлтэс болон өргөжсөн.
ДД | Ажилтны овог нэр | Албан тушаал | Ажилласан хугацаа |
ХАБЭА-н албаны даргаар | |||
1 | Г.Гэрэлхүү | ХАБЭА-н албаны анхны дарга | 2009.12-2013.05 |
Хэлтсийн даргаар | |||
1 | Ц.Амарсайхан | ХАБЭА-н Хэлтсийн дарга | 2018.07-р сараас |
2 | П.Баярмаа | ХАБЭА-н Хэлтсийн дарга | 2016.11- 2017.09 |
3 | Ц.Эрдэнэбат | ХАБЭА-н Хэлтсийн дарга, | 2013.09-2016.11 |
4 | Пүрэвдорж | ХАБЭА-н Хэлтсийн дарга | 2013.06-2013.09 |
ХАБЭА-н хэлтсийн ахлах инженер | |||
1 | Г.Даваажаргал | ХАБЭА-н Ахлах инженер | 2018.09 сараас одоо |
2 | П.Баярмаа | ХАБЭА-н Ахлах инженер | 2018.07-2018.10 |
3 | Г.Гэрэлхүү | ХАБЭА-н Ахлах инженер | 2016.05-2017.06 |
Технологи хариуцсан ХАБЭА-н инженер | |||
1 | Б.Ууганбаатар | Технологи хариуцсан ХАБЭА-н инженер | 2019.02 сараас одоо |
2 | С.Анхбаяр | Технологи хариуцсан ХАБЭА-н инженер | 2018.07-2019.12 |
3 | Ц.Нямдаваа | Технологи хариуцсан ХАБЭА-н инженер | 2016.05-2017.08 |
4 | Г.Гэрэлхүү | Технологийн хяналтын инженер | 2013.05-2016.05 |
Техник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер | |||
1 | С.Лхагвадорж | Техник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер | 2018.10 сараас одоог хүртэл |
2 | Б.Батгантиг | Техник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер | 2018.05-2018.10 |
3 | Д.Ганзул | Техник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер | 2017.07-2018.05 |
4 | Г.Наранбаатар | Техник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер | 2013.09-2017.08 |
5 | З.Базар | Сургалт хариуцсан ХАБЭА-н инженер | 2019.04-с одоо |
6 | О.Онон | Сургалт хариуцсан ХАБЭА-н инженер | 2019.01-с одоо |
7 | Б.Энх-Амгалан | Сургалт хариуцсан ХАБЭА-н инженер | 2018.10-2019.01 |
8 | Г.Даваажаргал | АнхныСургалт хариуцсан ХАБЭА-н инженер | 2016.02-2018.09 |
ХАБ-н ээлжийн инженерээр | |||
1 | Б.Ариунаа | ХАБ-н ээлжийн инженерээр | 2018.10-с одоо |
2 | Б.Энх-Амгалан | ХАБ-н ээлжийн инженерээр | 2019.01-с одоо |
3 | А.Тулга | ХАБ-н ээлжийн инженерээр | 2019.06-с одоо |
4 | У.Одхүү | ХАБ-н ээлжийн инженерээр | 2018.10-2020.04 |
5 | Г.Ариунсанаа | ХАБ-н ээлжийн инженерээр | 2018.10-2019.06 |
6 | Б.Батгантиг | ХАБ-н ээлжийн инженерээр | 2018.10-2019.01 |
ХАБЭА-н инженерээр | |||
1 | Т.Наранцэцэг | Хөдөлмөр хамгааллын анхны инженер | 2005.10 сар хүртэл |
2 | Ц.Хаш-Эрдэнэ | Хөдөлмөр хамгааллын инженер | 2005.10-2009.12 |
3 | В.Бат-Эрдэнэ | Хөдөлмөр хамгааллын инженер | 2009.12-2013.03 |
4 | С.Ганчимэг | ХАБ-ын хяналтын инженер | 2013.08-2014.06 |
5 | Б.Мөчирөө | Техникийн хяналтын инженер | 2014.06-2014.09 |
6 | Ц.Нямдаваа | ХАБ-ын хяналтын инженер | 2014.09-2016.05 |
7 | Б.Ариунаа | ХАБ-ын хяналтын инженер, Хэлтэс хэсэг алба хариуцсан ХАБЭА-н инженер | 2016.05-2018.10 |
Мэргэжилтэн | |||
1 | С.Булганзаяа | Эрүүл ахуйн мэргэжилтэн | 2018.10-2020.01 |
2 | М.Мягмарсүрэн | Санхүүгийн хяналтын мэргэжилтэн | 2014-2016 |
Эмч нар | |||
1 | Б.Цогтбаатар | Уурхайн анхны эмч | 1994-1997 |
2 | Я.Оюун | анхны Их эмч | 1998-2007 |
3 | Л.Байгалмаа | Ээлжийн эмч, аваарын бага эмч | 2001.05-аас одоо |
4 | Шархүү | Аваарын эмч | |
5 | Ж.Цэрэннадмид | Аваарын эмч | 2005.07 |
6 | Д.Чулуунцэцэг | Аваарын эмч | 2010.05 |
7 | Ц.Нандинцэцэг | Аваарын эмч | 2011.06-2012.01 |
8 | Д.Батжаргал | Аваарын эмч | 2012.03 |
9 | М.Гантогоо | Бага эмч | 2012-2016.02 |
10 | Г.Энхцэцэг | Ээлжийн эмч, аваарын бага эмч | 2012.04-аас одоо |
11 | О.Уянга | Ээлжийн эмч, аваарын бага эмч | 2016.04-аас одоо |
12 | Р.Даваадолгор | Аваарын бага эмч | 2016.04-2018.04 |
13 | Ө.Өнөрцэцэг | Их эмч | 2016.08 |
14 | С.Ганчимэг | Их эмч | 2019.10 сараас |
15 | Т.Энх-Саруул | Ээлжийн эмч | 2019.09 сараас |
16 | П.Энхжаргал | Ээлжийн эмч | 2017.07-2018.06 |
17 | Ц.Даваасүрэн | Ээлжийн эмч | 2017.10.2018.11 |
Бид 30 жилийн түүхэндээ анх удаа 2019 онд нэг ч үйлдвэрлэлийн осолгүй, галын зөрчилгүй, осол авааргүй ажилласан юм. Энэ нь манай хамт олны болон байгууллагын удирдлагын багийн зөв бодлого, нийт ажилтнуудын хичээл зүтгэл юм. Миний хэлэх дуртай нэг үг байдаг “Муу удирдагч гэж байхаас муу ажилтан гэж байдаггүй” гэж. Би хэлтсийн ажилтнуудаа аль болох чөлөөтэй сэтгэж, өөрийгөө хөгжүүлж, шинэ санал санаачлага гарган ажиллаасай гэдэг үүднээс бие дааж ажиллах нөхцөл боломжоор хангахыг зорьдог. Ийм учраас бид олон шинэ ажлыг төлөвлөн ажилласнаар “Үйлдвэрлэлийн осолгүй 556 хоног, 1,240,992 хүн/цаг” ажиллан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, “Гамшгаас хамгаалах улсын үзлэгээр “ХАНГАЛТТАЙ-САЙН” үнэлгээ авсан юм.
Ингээд “Шивээ Овоо” ХК үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн мэндийг ХАБЭА, аюулгүй ажиллагааны анхны үндэс суурийг тавилцсан ахмад уурхайчид, үе үеийн уурхайчид, удирдлагууд, эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан эмч нар, одоо хамтран нэгэн зорилгын зүг тэмүүлж буй хамт олондоо хүргэж амьдралд нь хамгийн сайн сайхан, ажил үйлсэд нь өндөр их бүтээлийг хүсэн ерөөе.
ХАБЭА-н сургалт, Олон нийтийн арга хэмжээ:
2016 оноос ХАБЭА-н сургалтыг тогтмол зохион байгуулдаг болж хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулж эхэлсэн. Ингэснээр нийт ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйл сайжирч, үйлдвэр дээр гардаг осол, зөрчлийн тоо буурч нэгэн томоохон шинэ хуудсыг нээсэн юм.
2017 оноос нийт ажилтнуудыг урамшуулах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ, шагнал урамшууллын арга хэмжээнүүдийг төлөвлөн ажилласан. Үүнд: ХАБЭА-н зөрчил гаргаагүй ажилтныг сарын цалин дээр үндсэн цалингийн 10%-иар урамшуулдаг болсон, аюулыг илрүүлсэн, мэдээлсэн, арилгасан ажилтныг шагнаж урамшуулдаг болсон, 1990 оноос хойш үйлдвэрлэлийн осолд өртөн амь насаа алдсан ажилтны гэр бүлд жил бүрийн 4-р сарын 28-ны өдөр мөнгөн тэтгэмж өгдөг болсон, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт гарсан ажилтнуудад жил бүр нэг удаа тэтгэмж олгодог болсон, ХАБЭА-н сарын аяныг жил бүрийн 4, 10-р саруудад 2 удаа зохион байгуулж эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч хэсэг, нэгж, бригад хамт олныг шагнадаг болсон, ХАБЭА-н хяналтын үзлэгээр сайн үнэлгээ үзүүлсэн хэсэг, нэгжийг урамшуулдаг болсонгэх мэт ажилтнуудад чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Уурхайд гарч болзошгүй гэмтэл, өвчлөлийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн, шуурхай үзүүлэх зорилгоор “Яаралтай тусламжийн нэгж”-ийг байгуулан ажиллаж байна.
Анх аваарын эмч гэсэн нэршилтэйгээр анхны эмчээр н.Цогтбаатар ажиллаж байсан ба 2009 оноос өргөжин тэлсээр өнөө цагт Их эмч 1, ээлжийн эмч 4 нийт 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Яаралтай тусламжийн нэгж нь эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангахаас гадна үйлдвэрийн ажлын байруудын эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, ундны усны эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шалтгаан, өвчлөлийг бууруулах ажил, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх өдөр тутмын болон хугацаат үзлэгүүд, эмчийн хяналтанд байх ажилтнуудын хяналт гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор 2 их эмч, 3 бага эмч уурхайн яаралтай тусламжийн нэгжид ажиллаж байна.