Уулын нэгдсэн хэсгийн танилцуулга

Эрхэм зорилго

“Технологийн горимын дагуу, эдийн засгийн хэмнэлттэй уулын үйлдвэрлэл явуулж, аюулгүй ажиллагааг хангасан чадварлаг хамт олонг бүрдүүлэх”


Хэсгийн уриа

“Мөрөөдөхөд бус хийхэд чухал нь оршино”


“Уулын хэсэг”-ийг 1990 оны 06-р сарын 01-ний өдөр 10 гаруй ажилтантайгаар шинээр зохион байгуулж, анхны хэсгийн даргаар Ц.Өлзийсайхан томилогдон ажиллажээ. Улмаар 1990 оны 7 дугаар сарын 31-ний цагаан морин жилийн билэгт сайн өдөр уурхайн ам нээх ёслолын ажиллагаа болж, Т-130 бульдозер, ЭШО-51/11 экскаватор, Краз автосамосвалуудаар оператор Д.Нямсолжид, Т.Бээжинбат, Д.Борхүү, Ө.Мягмардорж нар энэхүү нөр их ажлын гарааг эхлүүлсэнтүүхтэй.

1990 оны 10-р сараас 1994 оны хооронд ОХУ-ын Уралмаш заводод үйлдвэрлэгдсэн ЭКГ-5А маркийн экскаваторыг Баяндалай овогтой Дашзэвгэ ахлагчтай машин бригад угсарч, ажилд оруулсан нь бидний ажилд томоохон дэвшил болж жилээс жилд нэмэгдэжбуй хөрс хуулах,нүүрс олборлох төлөвлөгөөт даалгавраа биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

1991 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрс олборлолтыг ЭКГ-5А №01 экскаватораар машинч Д.Энхрийхүүгийн ачилтаар С.Доржийн жолоодсон Белаз-540 автосамосвалд 27 тн нүүрс ачиж борлуулалтын агуулахад буулгаснаар энд ажиллаж байсан хамт олны хүсэл зорилго биелэлээ олсон байна. 1990-1999 онуудад СБР-160 маркийн өрмийн машин 2 ш, ЭКГ-5А экскаватор 4 ш ажиллаж байсан бол Засгийн газраас уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Японыулсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1-р үе шатныхөрөнгө оруулалт 1999-2001 онуудад хийгдэж, 2001-2003 онуудад 2-р үе шат хэрэгжсэн.

ЭШ-25/90 алхагч экскаваторыг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран манай залуусбогино хугацаанд угсарч ашиглалтад оруулснаар, 2.0 сая.тн нүүрс олборлон, борлуулах төслийн хүчин чадал бүхий уурхай болж, тээвэргүй ашиглалтаар тээвэртэй хөрс хуулалтын зардлыг 40 орчим хувиар бууруулж, жилийн нийт хөрс хуулалтын17.6%-ийг гүйцэтгэсэн амжилттай байна.


ЭШ-25/90 алхагч экскаваторыг ашиглалтад ороход анхны машинчаар ОХУ- ын мэргэжилтэн Штейфелод.Э.Ф. Заржинский.В.А. Игумнов.Н.А. Бутырский.А.Л. Дуб.А.Н уулын хэсгийн Ц.Болд механикчаар, Г.Бямба, Д.Цогт нар 1-р туслах машинчаар, Д.Батмөрөн, В.Бат-Эрдэнэ, М.Отгонбаатар, Г.Тулгасүрэн, Ш.Үнэнбат, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар 2-р туслах машинчаар ажиллаж эхэлсэн байна. Манай хэсгийн хамт олны анхдагчид он цагийн түүхэнд дурсагдах олон сайхан амжилтыг бүтээсэн байна. Уурхайн хүчин чадлын өсөлт, хөрс хуулалт, нүүрс гаргалт нэмэгдсэнтэй уялдуулан тээвэргүй ашиглалтын системээр хөрс хуулах ЭШ- 25/90 алхагч экскаватортай хосолж ажиллах Украйн улсад үйлдвэрлэгдсэн ЭШ- 11/70 алхагч экскаваторыг угсарч 2014 онд ашиглалтад оруулж, тус экскаваторын машинч, туслах машинч нарыг дотроосоо сургаж, дадлагажуулсан нь ач холбогдлоо өгч байгаа бөгөөд бүтээлч чадварлаг машинч, боловсон хүчин төрөн гарч байна.

Мөн 2016 оны 07-р сарын 03-ны өдрөөсУНХ-ийн ахлах механикД.Батмөрөн, механик Г.Ганзул,ОХУ-н мэргэжилтэн Виталий Демаков,Андрей, Максим Сергей, Андрей Иванович, Василий Иванович, машин бригадын ахлагч Г.Даваасүрэн, машинч Д.Баярмөнх, Т.Баярхүү, Э.Мөнхсайхан, туслах машинч М.Жаргалбаяр, О.Мөнхзул, А.Батжаргал, Г.Чингиснарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ЭКГ-10И экскаваторын угсралт монтажийн ажлыг гүйцэтгэж, 2016 оны 09-р сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн.

2018 оны 04-р сарын 05-нд DM30 II маркийн өрмийн машиныг хүлээн авчашиглалтад оруулснаар өрөмдлөг тэсэлгээний ажлыг технологийн дагуу түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл бололцоо бүрдсэн.


Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 2004 оны 09-р сарын 11-ний өдөр 1 сая.тн нүүрс олборлон борлуулахад мастер Ж. Ганбаатар, ЭКГ-5А экскаваторын машинч Ү.Хашганбай, Я.Хайдав, туслах машинч Х.Ойдов, Д.Алтанхуяг нар байсан бол 2 сая тн нүүрс олборлосон 2014 оны 12-р сарын 28-ны II-р ээлжинд DM45E-№02 өрмийн машины операторМ.Шинэбаяр, Б.Батэрдэнэ нарын өрөмдөж тэсэлсэн1-р пластын нүүрсийг ЭКГ-5А№01 экскаваторын машинчГ.Гансэлэм, туслахмашинч Ч.Ган-Эрдэнэ нар HD405 маркийн №13 нүүрсний автосамосвалд, ЭКГ-5А №05 экскаваторын машинч Ш.Зоригтбаатар, туслах машинч Э.Саранхүү нар HD405 маркийн №15 нүүрсний автосамосвалд тус, тус ачилтхийж вагонд ачуулснаар анх удаагаа төслийн хүчин чадалдаа хүрсэн байна.


“Уулын Нэгдсэн Хэсэг” нь Шивээ Овоо ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэнхэсэг бөгөөд өрөмдлөг тэсэлгээний ажил, тээвэргүй болон тээвэртэй ашиглалтын системээр хөрс хуулалтын ажлыг зохион байгуулж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах, нүүрс гаргалтын ажлыг зохион байгуулах, уулын тоног төхөөрөмжийг үр бүтээлтэй ашиглаж өртөг зардлыг бууруулан, хэрэглэгчдийг чанарын стандарт шаардлагад нийцсэн нүүрсээр хангах, компанийнтөлөвлөгөөт зорилтыг биелүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэсгийн бүтэц бүрэлдэхүүнд Хэсгийн дарга 1, Хэсгийн ерөнхий инженер 1, Хэсгийн ахлах механик 1, хэсгийн механик 1, ээлжийн мастер 5, Тэсэлгээний мастер 1, ахлах тэсэлгээчин 1, тэсэлгээчин, тэсэлгээний ажилтан, Өрмийн машинч, туслах машинч6, ЭШ25/90 алхагчэкскаваторын машинч, туслахмашинч 16, ЭШ11/70 алхагч экскаваторын машинч, туслах машинч 12, ЭКГ-10И машинч, туслах 8, ЭКГ-5А экскаваторын машинч 16, туслах машинч 16 гэсэн нийт 93 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэсгийн ИТА-уудУТТ-ийн ашиглалт болон уул, геологийн ач холбогдол бүхий судалгаа бүртгэлийг тогтмол хөтөлж хэвшсэн бөгөөд техникийн зогсолт саатлыг бууруулах, бүтээл нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, жил бүр ажлын үр дүнг өсгөсөн үзүүлэлттэй ажиллаж байна.

Манай хамт олон компанийнхэмжээнд мөрдөгдөж буй ХАБЭА-ндүрэм журмыг чанд мөрдөж, аюулгүй ажиллагааны зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн зөв хэрэглэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өрөмдлөгийн ажилд DM30 II 1ш, Inger-Soll Rand DM45E өрмийн машин 1 ш, СБР-160 өрмийн машин 1ш, тээвэргүй ашиглалтад ЭШ-25/90, ЭШ-11/70 алхагч экскаватор, тээвэртэй хөрс хуулалтад ЭКГ5А-№01,03,04,05,ЭКГ-10И шууд утгуурт экскаватор болон гидро экскаваторуудыг ашиглаж, өнгөрсөн хугацаанд нүүрс гаргалт 32.6 сая.тн, тээвэртэй хөрс 80.4сая.м3, тээвэргүй хөрс 31.4сая.м3, дахин шидэлт 11,8 сая.м3, инженер ажил 8.7 сая.м3 нийтдээ 157,1 сая.м3уулын цулын ажил хийж хөрс хуулалтын дундаж коэффициент 3.4 м3/тнбайна.

ЭШ-25/90 алхагч экскаваторын ТББК-0,91, ТАК-0,90 хүрч, улмаар ЭШ-25/90 алхагч экскаваторын машинчбэлтгэх сургалтыг өөрсдөөбие даан явуулж, 2 машинч бэлтгэн гаргасан бөгөөд цаашид машинч нарыг сургах туршлагыг сайжруулан, хөтөлбөр гарган дараагийн машинч нарыг үе шаттайгаар сургаж байна.

2014 онд ОХУ-ын туршлагатай мэргэжилтэн Дуб.А.Н-ын заавар, зөвлөгөөний дагуу манай залуучууд ЭШ-11/70 алхагч экскаваторын де-монтаж, монтажийн ажлыг 2013-2014 онд хугацаанднь гүйцэтгэж ашиглалтад оруулснаар тээвэргүй хөрс хуулалтын ажлыг 9,6% буюу 0,78 сая.м3-ээр нэмэгдүүлэх боломжтой болсон төдийгүй ашиглалтад орсон тухайн ондоо ТББК- 0.81, ТАК-0.75-тай ажилласан.

ЭКГ-5А экскаваторын машинч, туслахууд экскаваторын бүрэн задаргаа, угсралтын ажлыг 25-30 хоногт хийх чадвар эзэмшсэн. ЭКГ-5А экскаваторууд ашиглалтын явцад хуучирч элэгдэл үүсч байгаа ч ТББК-92%, ТАК-78%-аас бууруулахгүйажиллуулж байгаань ажилтнуудын ажилдаахандах хандлага, мэдлэг чадвар, багаар ажиллах чадвар дээшилсний нэг илрэл юм.



Үе үеийн удирдах албан тушаалтнууд


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
Хэсгийн дарга нар:
1Ц.ӨлзийсайханАнхны дарга1991.03.13-07.20
2Ч.ЖамъяндоржУулын хэсгийн дарга1991.07.20-1992.02.20
3Ц.ӨлзийсайханУулын хэсгийн дарга1992.02.20-1993.05.20
4М.ХишигдэлгэрУулын хэсгийн дарга1993.05.20-1994.02.21
5Н.БатсуурьУулын хэсгийн дарга / Ерөнхий инженер / хавсран1994.02.21-1994.10.20
6Д.ЦолмонУулын хэсгийн дарга1994.10.20-1995.12.15
7Э.Энх-ОчирУулын хэсгийн дарга1995.12.15-1996.12.01
8Б.ЖавдалУулын хэсгийн дарга1996.12.01-1997.09.01
9П.ЦэндпүрэвУулын хэсгийн дарга1997.09.01-1998.02.01
10С.СугиржавУулын хэсгийн дарга1998.02.01-2000.01.03
11О.ОдбаярУулын хэсгийн дарга2001.01.03-2001.08.01
12Г.ГанбатУулын хэсгийн дарга2001.08-2007.06
13Д.ТөмөрбаатарУулын хэсгийн дарга2007.06-2009.11
14Л.АмгаланУулын нэгдсэн хэсгийн дарга.2009.12.09-2019.10
15Д.БаяржаргалУулын нэгдсэн хэсгийн даргаар ажиллаж байна2019.10-р сараас
Хэсгийн ерөнхий инженер:
1Ч.Номин-ЭрдэнэАнхны УНХ-ийн инженер2010.01-2012.08
2Б.ЭрдэнэбаярУНХ-ийн инженер2012.09-2019.11
3Б.ЭнхбатУНХ-ийн инженер2019.11-р сараас
Хэсгийн механикууд:
1Б.ЖахаанАнхны механик1990.01-1990.12
2Б.ДашзэвгэХэсгийн механик инженер1990.12-1996
3Б.ЦогтсайханХэсгийн механик инженер1996-1998
4Ш.ДавгажаргалХэсгийн механик инженер1998-2001
5Ц.БолдХэсгийн механик инженер2001-2004
6Г.БадарчХэсгийн механик инженер2002-2007
7Д.ГанбатХэсгийн механик инженер2004-2005
8Д.БатмөрөнУНХ-ийн ахлах механик2005-2019
9Б.БатгантигУНХ-ийн механик2009.12-2016
10Д.ГанзулУНХ-ийн механик2016-2017
11Г.ДаваажаргалУНХ-ийн механик2015-2016
12М.ОтгонбаатарУНХ-ийн ахлах механик2019.10-р сараас
13М.ЖаргалбаярУНХ-ийн механик2017.08-р сараас
Хэсгийн мастерууд:
1МэндсайханАнхны уулын мастер1991-1992
2СүрэнчулуунАнхны уулын мастер1991-1992
3ДанзанАнхны уулын мастер1991-1992
4Г.ГянтболдЭэлжийн мастер1997-2003
5Ц.ӨлзийсайханЭэлжийн мастер1991.07-1992.02
6Ш.БалдоржЭэлжийн мастер1997-1998
7Б.ГансүхЭэлжийн мастер1992-1995
8Д.БадамцэцэгЭэлжийн мастер1992-2009
9Д.АмаржаргалЭэлжийн мастер1992-1996
10Ц.ТөмөрзоригЭэлжийн мастер1997-1998
11Г.ЭрдэнэбаатарЭэлжийн мастер1995-1997
12П.ЦэндпүрэвЭэлжийн мастер1998.02-2004.10
13Н.МөнхбаярЭэлжийн мастер2002-2004
14Б.БаттогтохЭэлжийн мастер1997-1998
15ЖинлэнЭэлжийн мастер1998-2000
16С.СодбаатарЭэлжийн мастер2003-2004
17Т.ЦолмонЭэлжийн мастер2001-2003
18Ж.ГанбаатарЭэлжийн мастер2003-2006
19Ц.ХашэрдэнэЭэлжийн мастер1999-2005
20Б.НасанжаргалЭэлжийн мастер2006.06-2006.10
21Д.ТөмөрбаатарЭэлжийн мастер2004-2007
22Д.ГэрэлмягмарЭэлжийн мастер2004.10-2009.12
23П.БаярмааЭэлжийн мастер2008.01-2008.11
24Ц.ЭрдэнэбатЭэлжийн мастер2008-2009
25Б.СүрэнтогтохЭэлжийн мастер2009.01-2009.07
26П.ГанбаярЭэлжийн мастер2008-2010
27Ч.НоминэрдэнэЭэлжийн мастер2009-2011
28Б.АлтангэрэлЭэлжийн мастер2009-2011
29В.Бат-ЭрдэнэЭэлжийн мастер2009.12-2010.02
30Д.ЗоригтбаатарЭэлжийн мастер2009.12-2011.05
31Б.ЭрдэнэбаярЭэлжийн мастер2009.12-2012.09
32Х.НацагдоржЭэлжийн мастер2010-2012
33С.АнхбаярУНХ-ийн ээлжийн мастер2012-2017
34Э.БатэрдэнэУНХ-ийн ээлжийн мастер2013-2018
35М.АлтансүхУНХ-ийн ээлжийн мастер2013-2017
36Б.ЭнхбатУНХ-ийн ээлжийн мастер2010-2019
37С.АнхбаярУНХ-ийн ээлжийн мастер2012-2017
38М.АлтансүхУНХ-ийн ээлжийн мастер2013-2017
39Б.БалжиннямУНХ-ийн ээлжийн мастер2018-2019
40Г.ДашдавааУНХ-ийн ээлжийн мастер2018-2020
41Ю.АлтаноргилУНХ-ийн ээлжийн мастер2012 оноос
42П.ГанбаярУНХ-ийн ээлжийн мастер2017.08-р сараас
43Т.БаасанжавУНХ-ийн ээлжийн мастер2018.03-р сараас
44Н.АмарсайханУНХ-ийн ээлжийн мастер2018.11-р сараас
45Ч.ЗагдсүрэнУНХ-ийн ээлжийн мастер2020.02-р сараас