“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ ТАНИЛЦУУЛГА

Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 265 километрт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, далайн түвшинээс дээш 1,200 метрт оршдог.

1990 онд Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харъяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ. 

1986-1988 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ-Овоогийн нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн Улсын нөөцийн комиссын 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон байдаг. 

Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тн нүүрсний нөөцтэй, 3 үндсэн хэсгээс бүрдэж байна.

Үүнд

Ордын болон хэсгийн нэрТалбайн хэмжээ, гаНөөцийн хэмжээ, сая тнХайгуулын ажлын зэрэглэл
1.Шинэ Усны хэсэг4290.0564.1нарийвчилсан
2.Өехийн цагааны хэсэг17210.01147.9урьдчилсан
3.Ногоон тойромын хэсэг8000.0996.7урьдчилсан
4.Шивээ Овоогийн орд29500.02708.7


Шивээ-Овоогийн ордын нүүрс нь Б-2 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарагдана. Орд нь нүүрсний нийт 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар I ба II давхаргаас олборлолт явагдаж байна. Нүүрсний I давхаргын зузаан 10.0 м, II давхаргын зузаан нь 7.0 м, нийт 17.0 м бөгөөд давхарга хоорондын үндсэн завсрын хөрсний зузаан 6.0 м-т хүрдэг боловч давхаргууд нь дотроо 0.2-4.0 м-ийн зузаан хөрсний үеүдтэй. 

1986-1988 оны хооронд явуулсан хайгуулын ажлын үед шинжилсэн нүүрсний шинжилгээний дүн, чанарын үзүүлэлтүүдийг дараах хүснэгтэд харуулав.

Чанарын үзүүлэлтүүдЧийглэг, %Үнслэг, %Дэгдэмхий, %Хүхэр, %Дулаан гаргах чадвар, ккал
Харгалзах утга40.58.543.00.533030


1990 онд ЭХУУҮ-ийн Зураг төслийн институт Шивээ-Овоогийн ордыг түшиглэн жилд 500.0 мян.тн нүүрс олборлох уурхайн зураг төслийг боловсруулсан байна.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг барьж байгуулах бэлтгэл ажил үндсэндээ дуусч, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны нүүрсээ борлуулж эхэлсэн. 

1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 3300 гаруй хувьцаа эзэмшигчдэд хувьчлагдсан байна.

Нүүрсний салбарыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн ба 2001 оны 9 дүгээр сар гэхэд тус уурхай жилдээ 4.6 сая.м3 хөрс хуулж, 2.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна. энэ төслийн хүрээнд нийт 67.6 сая ам.долларын зээлийг авч ашиглажээ.

Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын/нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна. Тус компани 2012 оны статистикийн мэдээгээр Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 30.0%, “ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50.9%-ийг хангасан байна.

Компанийн сүүлийн 5 жилийн уулын ажлын үндсэн үзүүлэлтүүд

Уулын ажлын үндсэн үзүүлэлт20112012 он2013 он2014 он2015 он2016
1.Нүүрс борлуулалт /мян.тн/1,578.001,726.701,917.002,012.101,879.801,880.9
2.Нүүрс олборлолт /мян.тн/1,726.701,751.801,964.401,939.101,773.501,961,4
3.Нийт хөрс хуулалт /мян.м3/6,864.306,799.807,061.506,774.804,810.507,214.5
4.Нийт уулын цул /мян.м3/8,175.3010,911.1011,297.6012,108.8011,137.211,532.6
5.Хөрс хуулалтын коэфф /м3/тн/4.333.883.593.493.983,7


Компанийн сүүлийн 5 жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт:

ҮзүүлэлтХэмжих нэгж2012 он2013 он2014 он2015 он2016 он
1.Борлуулалтын орлогомян.төг27,640.632480.740620,441762,946084,4
2.Нийт зардалмян.төг31,875.035745.136472,341112,843761,9
3.Ашиг, зардалмян.төг-4,234.4-3264.32048,4650,12322,5
4.Төсөвт төлөх тат.төлбөрмян.төг4,593.73494.36379,06383,47208,4
5.1 тн нүүрсний өртөгтөг18,057.517985.519533,321551,020190,7
6.3 уулын цулын өртөгтөг2,563.52,852.22945.03128,13194,0
7.1 тн нүүрсний дундаж үнэтөг15,294.815,777.016488.117959,122730,0
8.Борлуулалтын 1 төг-т ноогдох зардалтөг1.101.141.091,120,89


Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төвлөрсөн төсвийн орлогын 83.7 % буюу 3618,7 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн орлогын 61.0 хувь буюу 3589,7 сая төгрөг, аймгийн нийт төсвийн орлогын 75.5.%-ийг “Шивээ-Овоо” ХК дангаараа бүрдүүлж байна.

Одоо тус компани нь ТУЗ-ийн 9 гишүүн, 3 захирал, 5 хэлтэс, 5 алба, 1 охин компани, 7 хэсгийн бүтэц зохион байгууллалттай, 553 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Үнэт зүйл 

Мэргэжлийн өндөр ур чадвар, хат суусан уурхайчид тэргүүний техниз технологи бүхий уулын үйлдвэрлэл хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн.

Эрхэм зорилго

Байаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байна.
фильмы бесплатно