ТӨЛӨВЛӨЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Албаны зорилго:

  • Компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал санаачилга гаргах, зардлын бүртгэлийг хянах, бүтээгдэхүүний өртгийг тооцоолох
  • Компанийн санхүү эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлтүүдийг боловсруулах, үр өгөөж, эрсдэлийг нь тооцох, хэрэгжилтэд нь хяналт тавих
  • Компанийнхэмжээндмөрдөгдөх хөдөлмөрийн болон сэлбэг материалын норм үнэлгээг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Толгой компани, салбарын яам болон бусад байгууллагуудад шаардлагатай мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж хүргүүлдэг.

Тус алба нь 2017 онд Санхүү эдийн засгийн хэлтсээс салбарлан үйл ажиллагаагаа явуулж байна.


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
Албаны дарга
1С.ОдбаярАлбаны дарга2016-2017
2Ч.ЭнхтөрАлбаны дарга2018 оноос
Эдийн засагчид
1Л.ОдончимэгХөдөлмөрийн эдийн засагч2017-2018
2О.АриунболдҮйлдвэрийн эдийн засагч2015-2020
3Н.БаярцэцэгТөсөл хөтөлбөрийн эдийн засагч2017-2018
4Ц.ЗаяаТөлөвлөлтийн эдийн засагч2017-2019
5Ц.УрантөгсХөдөлмөрийн эдийн засагч2020 оноос
6Д.Номин-ЭрдэнэҮйлдвэрийн эдийн засагч2020 оноос


Тэртээ 1984 оноос геологи хайгуулын ажил эхэлсэнээс хойш 1990 оны ардчилал зах зээлийн нийгмийн шилжилтийн цагаан морин жил Шивээ Овоогийн уурхай үүсгэн байгуулагдах үед нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байсан үе үеийн ахмад санхүүчиддээ, хамт ажиллаж байсан залуу, дунд үеийнхэндээ уурхайн 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Уурхайн хөгжлийн түвшин 3 үе шаттай явж ирсэн бөгөөд 1999 онд анх удаа 500.0 мянган тонн нүүрс олборлон борлуулж байсан бол 2004 онд 1.0 сая тонн, 2014 онд 2.0 сая тонн нүүрс олборлон борлуулж төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшсэн. 1990-ээд оны эхээр Шивээ-Овоогийн уурхай хэрэглэгчдэд борлуулах нүүрсний үнээ өөрсдөө тогтоож борлуулж байсан нь маш сонирхолтой бөгөөд зах зээлийн харилцаанд эрт шилжсэн байсныг харуулдаг юм.

Уурхайн санхүү бүртгэл, эдийн засгийн бодлогын хувьд 1990-1995 оны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүртгэлээс зах зээлийн харилцаанд шилжүүлэх үеийн ажил, санхүү бүртгэлийн программчлал 1995-2017 онуудад компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад шилжүүлэх, уурхайн өөрийн санхүүгийн программ хангамжид нэвтрүүлэх Finance Money-1,2,3 программын үе шатууд, олон улсын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт баримт мөрдөх үе 2017 оноос эхлэн санхүү бүртгэлийн Silicon ACC программ хангамжид нэвтрүүлсэн үе байсан.

2014-2015 онуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнест Янг Монгол Аудит” компаниар уурхайн санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд аудит хийлгэсэн нь олон улсын түвшинд компанийн нягтлан бодох бүртгэлийг хүлээн зөвшөөрөх чухал ач холбогдолтой ажил болсон.

Манай уурхайн 1990-2020 оны 30 жилийн хугацаанд орлого 21.2 сая төгрөгөөс 60.0 тэрбум төгрөг болтлоо өсч өндийлөө. Ирэх 30 жилд Шивээ Овоогийн уурхайг түшиглэсэн дулааны цахилгаан станц, нүүрс-химийн аж үйлдвэрийн цогцолборууд, жилийн дөрвөн улирлын хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйнууд, загас үржүүлэг, аялал жуулчлалын бүс зэргийг барьж байгуулсан үсрэнгүй хөгжлийн он жилүүд үргэлжилнэ гэдэгт найдаж байна.