Технологийн бодлогын хэлтсийн танилцуулга

“Эрхэм зорилго”

  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй аюулгүй технологийг ашиглан, хямд өртөгтэй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж, ур чадвар, өндөр бүтээмжтэй мэргэшсэн хамт олныг бүрдүүлэх.

“Хэлтсийн уриа”

  • “Оюунлаг Монгол Инженерүүдийг Олон улсад”

1990 онд Эрчимхүч, уул уурхай үйлдвэр, геологийн яамны шийдвэрээр Налайх дахь уурхайн барилга трестийн харьяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхай байгуулагдаж, уурхайн анхны даргаар Ч.Оросоо,Ерөнхий инженерээр Н.Батсуурь нартомилогдсон байна. 1990оны 07-р сарын31-ний өдөр уул уурхайнхүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу уурхайн анхны ам нээж, хөрсийг хөндсөнөөр түүхийн үе эхэлж 1990 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрсээ олборлосон байдаг. Уурхайн ашиглалт явагдахын хэрээр мэргэжлийн инженерүүдийн шаардлага урган гарч, 1991 оноос маркшейдер инженер 1, маркшейдерийн зурагчин 1 хүн нэмж авснаар тус хэлтэс байгуулагдах үндэс суурь нь болсон.

Уурхайн анхны төслийн хүчин чадал 500000 тн/жил нүүрс олборлон борлуулах хэмжээнд хүргэх, техник тоног төхөөрөмж нэмэгдсэн тул дахин маркшейдер инженер авч, технологи инженерийн ажлыг хавсран ажиллуулсан байна. Энэ хугацаанд 1997 оноос эхлэн тус уурхай нь орон нутгийн хэмжээнээс хальж, улсын чанартай уурхай болох ирээдүйн хөгжлийн сайхан боломжнээгдсэн бөгөөд Нүүрсний салбарыгхөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЖАЙКА” төслийн хүрээнд уурхайн техник технологийн шинэчлэл хоёр үе шаттайгаар хийгдэж, улмаар Технологийн бодлогын хэлтэс болон өргөжиж, анхны хэлтсийн даргаар Т.Батбаяр, технологи инженерээр Ш.Балдорж, Г.Ганбат ерөнхий маркшейдер, маркшейдер инженер, маркшейдерийн туслах, геологи инженер, чанарын инженер гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна.

Төсөл хэрэгжүүлж эхэлсэн 1998 оноос 2001 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд жилдээ 4.6 сая.м3 хөрс хуулах, 2.0 сая.тн нүүрс олборлонборлуулах төслийн хүчин чадлыг эзэмшиж чадсан болно.

Хэлтсийн техникийн шинэчлэлийн хүрээнд маркшейдерийн хэмжилт тооцооны иж бүрэн багаж хэрэгсэл, хөдөлгөөнт ба суурин холбооны төхөөрөмж, байгаль орчны болон уурхайн хяналтын лабораторийн иж бүрэн техник хүлээн авснаар үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, компанийн дотоод хяналт сайжирч, нүүрсний илчлэг, чанарыг бүрэн тодорхойлох мөн технологийн дамжлагын нүүрс бутлах, ачих системийг ашиглалтад оруулснаар борлуулалт нэмэгдэх боломж нээгдсэн юм.


1-р үе шат 1998-2002, 2-р үе шат 2002-2004 онуудад хэрэгжсэн төслийн хүрээнд тус хэлтэс нь Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК-д нүүрс нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд 2006 онд Уул уурхайн хүрээлэнтэй хамтран 2.0 сая.тн нүүрс олборлон борлуулах ТЭЗҮ-ийгболовсруулсан. Улмаар2014 онд анх удаагаа 2012.1 мян.тн нүүрсийг төвийн эрчим хүч, дулааны системд нийлүүлж төслийн хүчин чадлыг бүрэн ашигласан байна. Нүүрсний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа үед “Шивээ Овоо” ХК нь зөвхөн нүүрс олборлогч бус, ордынхоо нүүрс ба дагалдах эрдсүүдийг иж бүрэн, хаягдалгүй байгаль орчинд ээлтэй технологиор ашиглах, ДЦС-ийн шинэ эх үүсвэрийг хангах зорилгоор Технологийн бодлогын хэлтэс нь 2011-2019 онд жилд 4.5 сая.тн нүүрс олборлон борлуулах ТЭЗҮ-ийг Уул уурхайн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭБМЗ-ийнхурлаар хэлэлцүүлэн 2019 оны 05-р сарын 13-нд УУХҮЯ-иар батлуулж уурхайг 2019 оны 12-р сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн билээ.

Технологийн бодлогын хэлтэс нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн найдвартай хангах, үйлдвэрлэлийн горимынзохион байгуулалтыг оновчтой болгох, компанийн хэлтэс, алба, хэсэг нэгжүүдийн ажлын уялдаа холбоо болон цаг ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, уурхайн хэмжээнд осол авааргүй ажиллах, ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, мэдээллийн шуурхай байдлыг хангах, төлөвлөгөөт зорилтыг жигд биелүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Технологи Бодлогын Хэлтэснь: Хэлтсийн дарга-Ерөнхий технологич, Ерөнхий маркшейдер, ашиглалтын технологич инженер, геологи, гидрогеологи инженер, ээлжийн дарга-4, УШХ-ийн дарга, УНХ-ийн дарга, ТДХ-ийн дарга, өрөмдлөг тэсэлгээний инженер, маркшейдер инженер, маркшейдерийн техникч, чанарын инженер, замын инженер, байгаль орчны мэргэжилтэн, гидрогеологич техникч, уулын диспетчер-4, Чанар шалгагч- дээж авагч-4 гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Орчин үеийн шаардлага хангасан багаж төхөөрөмж, төлөвлөлтийн программ ашиглан уулын ажлын урт, дунд, богино хугацааны үндсэн үйлдвэрлэл болох /ус шүүрүүлэлт, өрөмдлөг тэсэлгээний ажил, тээвэртэй ба тээвэргүй хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалт/, туслан гүйцэтгэх үйлдвэрлэл /нөхөн сэргээлт, хөрс нүүрсний шидэлт, ачилт, ажлын талбай засах, зам гүүр хоолой байгуулах, бусад инженерийн ажлууд/-ийн төлөвлөлт, төсөл, зураглалыг хийж, удирдлага, мэдээллээр ханган ажиллаж байна.

Тус хэлтэс нь (1990 – 2019 он) түүхэн 30 жилийн хугацаанд 111.88 сая.м3 хөрс хуулж, 32.65 сая.тн нүүрс олборлон, 32.33 сая.тн нүүрс борлуулалт хийж, 3.4 м3/тн хөрс хуулалтын дундаж коэффициенттой ажилласан байна.

Мөн 75.8 сая.м3 усыг Олон улсын төмөр замын баруун талд буюу уурхайгаас баруун зүгт 4 км зайд шавхан зайлуулж усан сан буюу хаялгын нуурт ус шүүрлийг 184.5 га талбайд хамгийн их гүндээ 14.39 метр хүргэж мөн 240 га талбайд ашиглалт явуулж 185 га талбайд гадаад овоолго байгуулж 770 м урт, 3300м өргөнтэй 113 м гүнтэй уурхайг удирдан зохион байгуулж138 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 56.9 га талбайд биологийн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт 1.44 га талбайд тус тус гүйцэтгэсэн байна.


Өнөөгийн Хэлтсийн бүрэлдэхүүний ажилтнуудаас “Тэргүүний уурхайчин”-аар8, “Тэргүүний геологич”-оор 1, “Яамны жуух бичиг”-ээр 4, Байгууллагын шагналуудаар тус, тус шагнагдсан байна.

Технологийн бодлогын хэлтсийн 30-н жилийн хугацаанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилтнуудыг хүснэгтээр харуулав.


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
Хэлтсийн дарга нар
1Т.БатбаярҮйлдвэр технологи бодлогын хэлтсийн анхны дарга1997-1999
2Б.ЦэдэнбалҮйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга2000-2002
3Ш.БалдоржАнхны технологи инженер, Ерөнхий технологич1998-2005
4Ц.НоровсүрэнҮйлдвэр технологи бодлогын хэлтсийн дарга2005-2006
5С.ОдбаярЕрөнхий маркшейдер, Ерөнхий технологич2004.09-2008.01
6П.ЦэндпүрэвТехнологийн бодлогын хэлтсийн дарга2007.09-2019.06
7Б.ЭрдэнэбаярТехнологийн бодлогын хэлтсийн дарга, Ерөнхий технологич2019.08-р сараас
Хэлтсийн ерөнхий мэргэжилтэн:
1Р.ГомбосүрэнАнхны ерөнхий маркшейдер1995.09-2002.04
2Г.ГанбатМаркшейдер инженер, Ерөнхий маркшейдер1997.01-2002.10
3Б.СодбаатарЕрөнхий маркшейдер2002.10-2004.06
4Б.ОтгонбаярМаркшейдер инженер, Ерөнхий маркшейдер2003.09-р сараас
5Ш.БалдоржАнхны технологи инженер1998.09-2006.04
6Б.НасанжаргалМаркшейдер инженер, Технологи инженер, Ээлжийн дарга2006.10-р сараас
7Р.МөнхсайханТехнологи инженер2019.09-р сараас
8Д.БадамцэцэгҮйлдвэрлэлийн албаны дарга2011-2013 он
9Ж.ДаваанямҮйлдвэрлэлийн албаны дарга, ээлжийн дарга2013-2015 он
10М.АлтансүхЭэлжийн дарга2017.07-р сараас
11Б.БатгантигЭэлжийн дарга2019.01-р сараас
12И.ЖамьянхорлооЭэлжийн дарга2020.02-р сараас
13Д.ГэрэлмягмарАнхны ээлжийн дарга2011-2019 он
14П.ГанбаярЭэлжийн дарга2013-2017 он
15Д.БаяржаргалЭэлжийн дарга2015-2018 он
16Ү.ДаваасүрэнЭэлжийн дарга2012-2014 он
17Д.ЭрдэнэбатЭэлжийн дарга2015-2016 он
18О.ОнонЭэлжийн дарга2015-2019 он
19Ц.Хаш-ЭрдэнэАнхны ээлжийн дарга2011-2013 он
Хэлтсийн инженерүүд:
1Ө.ОюунчимэгАнхны маркшейдер инженер1991.04-1995.01
2С.БуянтогтохМаркшейдер инженер1995.01-1997.01
3Н.ӨлзийбаярАнхны геологи инженер2002.10-2007.10
4Ж.БаатарсайханГеологи, гидрогеологи инженер2008.03-р сараас
5Б.СүрэнтогтохӨрөмдлөг тэсэлгээний инженер, технологи инженер2009.07-2018.10
6Н.ОюунбилэгЧанарын инженер2000-2019.05
7Ж.БаярцэнгэлЛаборант, Чанарын инженер2019.05-р сараас
8Ж.БилгүүнМаркшейдер инженер2012.06-2015.06
9А.ЗоригтбаатарМаркшейдер инженер2015.06-2018.05
10Г.Алтан-ОргилМаркшейдерийн техникч, маркшейдер инженер2015.07-2017.02
11Д.Анх-ЭрдэнэМаркшейдерийн техникч, Маркшейдер инженер2017.03-р сараас
12С.АнхбаярӨрөмдлөг тэсэлгээний инженер2019.05-р сараас
13Г.ТогтохЗамын инженер2019.10-р сараас
Хэлтсийн мэргэжилтэн, техникчид:
1О.БайгальмааАнхны лаборант2000-2001 он
2Д.БадамцэцэгАнхны маркшейдер зурагчин1992.02-1993.09
3Т.ТаванцэцэгХуулбар зурагчин, бичиг хэргийн эрхлэгч1993.09-2003.09
4О.БямбадоржБайгаль орчны мэргэжилтэн2017-оноос
5Д.ЗолзаяаУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
6Ц.УуганцэцэгУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
7Б.ЛазатУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
8С.ГанчимэгУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
9Б.АнхзаяаУурхайн анхны диспетчер2002 – 2003 он
10Д.ХишигтогтохАнхны уулын диспетчер2011.01-р сараас
11Б.ЭнхтуяаУулын диспетчер2011-2019 он
12Ч.УранчимэгУулын диспетчер2011-2019 он
13З.БаасандалайУулын диспетчер2011-2013 он
14Т.ОтгонжаргалУулын диспетчер2017.09-р сараас
15П.БаярмааУулын диспетчер2013-2016 он
16Г.Ган-ӨлзийУулын диспетчер2013-2014 он
17С.СүрэнжаргалУулын диспетчер2018.10-р сараас
18С.БанзрагчУулын диспетчер2019.02-р сараас
19Б.АриунзаяаУулын диспетчер2019.05-р сараас
20Ш.ОнонбаярМаркшейдерийн туслах2009.10-2010.09
21Ш.ЭрдэнэбатМаркшейдерийн туслах2009.11-2012.03
22Б.ОдончимэгМаркшейдерийн туслах2012.03-2015.07
23Г.ЮраМаркшейдерийн техникч2018-2020.03
24Б.БаасансүрэнМаркшейдерийн техникч2020.03-р сараас
25А.БилгүүнГидрогеологи техникч2012.05-2017
26Б.БасбүрнээбаатарГидрогеологи техникч2017-оноос
27Ч.ОдончимэгЛаборант2002-2003 он
28Б.ОюунчимэгЛаборант2004 он
29А.ПүрэвжавЛаборант2004-2005 он
30С.БаяржаргалЛаборант2005 он
31Ц.ОюундалайЛаборант2005-2006 он
32Х.МөнхтөрЛаборант2006-2008 он
33Б.ЭнхбатЛаборант2008-2009 он
34Н.АмарсайханЛаборант2009-2017 он
35Т.АриунааЧанар шалгагч-Дээж авагч2012-оноос
36Б.НаранчимэгЧанар шалгагч-Дээж авагч2013 оноос
37Г.ЦасансувдЛаборант2013-2016 он
38Б.ХишигжаргалЛаборант2014он
39Д.ЭнхтунгалагЛаборант2018-2019
40Б.МянганбаярЧанар шалгагч-Дээж авагч2019 оноос
41Н.ТунгалагтуяаЧанар шалгагч-Дээж авагч2019 оноос
42Ч.ОюунчимэгЧанар шалгагч-Дээж авагч2019 оноос