Ус шүүрүүлэх хэсгийн танилцуулага

“Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайн усыг шүүрүүлэх зорилгоор1991 оноос хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн Д320 насосыг ашиглаж эхэлжээ.

Тухайн үед уурхайн олборлолт хийж байсан гүнээс ус дамжуулах шугам хоолой татаж одоогийн уурхайн овоолгынхойд хонхорт усаа зайлуулж байв. Энэ үед ажиллажбайсан ажилчдын ахлагчаар Политехникийн дээд сургуулийн өрмийн инженерийн ангийг төгссөн Д.Алтанцэцэг /хожим нь уулын мастер, колонкийн эрхлэгч байсан/ ажиллаж байв.

Ус шүүрүүлэхийн анхны ажилтнаар Хадбаатар, Банзрагч,Жаргалсайхан, Дашдондог, Борхүү, Хашгамбай нарын хүмүүс ажиллаж байжээ.“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай ба Дорноговь аймгийн УААК-ын хооронд 1991 оны 02-р сарын 08-ны өдөр хийсэн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ус шүүрүүлэлтийн 10-н цооног өрөмдөх аж ахуйн гэрээний дагуу цооног өрөмдлөгийн ажлыг конторынД.Сандаг-Очир ахлагчтай өрөмдлөгийн бригад 1991 оны 04-р сараас 09-р сар хүртэлххугацаанд дуусгасан байна. Худгийн барилга, шугам хоолой болон тоног төхөөрөмжийг угсрах ажил 1991оны 11-р сарын 29- ний өдрийн Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Дорноговь аймгийн “Усжуулагч” компанийнхооронд хийсэн “Барилга барих аж ахуйн гэрээ”-ний дагуу 1992 оны 8-р сар хүртлэх хугацаанд 10-н худгийн угсралтын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. Эдгээр худгуудад ЭЦВ-8-40-20, ЭЦВ-6-10-80, ЭЦВ-8-25-100, ЭЦВ- 8-40-120, ЭЦВ-10-50-100 маркийн гүний насосуудыг угсарч, ус зайлуулах үндсэн шугам хоолойг одоогийн уурхайн ус зайлуулах нууранд анх зайлуулж эхэлсэн байна.

Усшүүрүүлэх хэсэг нь “Уулын нэгдсэнхэсэг”-ийн харьяанаас гарч, бие даасан хэсэг болж бүрэлдэхүүн орон тоо нэмэгдэж, бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжиж ирсэн. 1992 онд анхны хэсгийн мастераар өрмийн инженер О.Баяраа болон Хадбаатар, Бээжин, Ү.Хашгамбай, Г.Амараа Б.Борхүү, Жаргалсайхан, Майхант, Дашдондог, Банзрагч, Б.Дамдин нарын хүмүүс ажиллаж байжээ.

1994 оны 12-р сараас 1995 оны 11 сар хүртэлх хугацаанд хэсгийн мастераар өрмийн инженер С.Гөлгөө ажиллаж байв.

Уулын нэгдсэн хэсгийн дарга, геологич инженер Д. Цолмон 1995 оноос 1996 оны 07-р сар хүртэлх хугацаанд шүүрүүлэх хэсгийн мастерын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.

1996 оны 01 сараас 1997 оны 9 сар хүртэлх хугацаанд хэсгийн мастераар уулын ашиглалтын инженер П.Цэндпүрэв ажиллаж байв.

Энэ үед Жаргалсайхан, Б.Дамдин, Л.Амгалан/ТДХ-ийн дарга/, Ч.Нэргүй, Хатанбаатар, Ч.Түвшинбаяр, Г.Наранбаатар, Б.Борхүү, Ганбаатар, Банзрагч, Б.Мөнхбаатар, Г.Амараа, С.Надмид, Дашдондог, Майхант, Б.Батсайхан, Б.Энхтайван, Насандэлгэр нарын хүмүүс ажиллаж байжээ.


1998 оноос уурхайнжилд олборлох хөрс нүүрсний хэмжээнэмэгдэж, уурхайн ашиглах талбай уналын дагуу тэлж ус шүүрүүлэх худгууд уулын ахилтад орж эхэлсэн юм. Энэ үеэс Монгол-Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар төслийн ус шүүрүүлэх А шугамын 14 цооног, хяналтын 2 цооногийн өрөмдлөгийн ажлыг Төв аймгийн “Төв-Ус” ХХК, Өвөрхангай аймгийн “Өв-Ус” ХХК, Монгол-Оросын хамтарсан “Буровойстройвод”ХХК-ийн өрөмдлөгийн бригадууд 1998 оны хавар өрөмдөж дуусгав. Худаг болон тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Япон улсын “Конойке” компани гүйцэтгэж, 1998 оны 12-р сард ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Урьд онуудад ажиллаж байсан худгууд ашиглалтаас гарч Герман улсын GRUNDFOS фирмд үйлдвэрлэсэн SP-46- 14, SP-30-20, SP-46-18 маркийн 11 кВт - 30 кВт хүртэл хүчин чадлын насостой худгууд ажиллан нэгэн шинэ үе эхэлсэн юм.

Төслийн эхний шатанд 17 цооногоос гүний ус сорон зайлуулах 2.7 км урт коллекторын шугам, ус төмөргүйжүүлэгч байгууламж, цахилгаан хангамжийн шугамын хамт ашиглалтад орсон юм. Дунджаар 200 м гүнээс ус соруулж, цэвэршүүлэн зайлуулах 17 цооногийг ашиглалтад оруулснаар хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон нүүрс олборлон нийлүүлэх боломж бүрдсэн. Төслийн хоёрдугаар шатанд ус зайлуулах Б шугамын 13 цооногийн өрөмдлөгийн ажил 2001 оны 08 дугаар сард дууссан байна.

Гүний ус шахах цооногуудад Герман улсад үйлдвэрлэсэн “GRUNDFOS” фермийн өндөр хүчин чадалтай техник технологийн өндөр түвшинд хийгдсэн насосуудыг Япон улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийн хамт суурилуулан ашигласнаар нүүрсний чийглэгийг зохих түвшинд хүртэл бууруулж, хэрэглэгчдийг чанартай нүүрсээр хангах болсон. Энэ үеэс бие даасан хэсгийн зохион байгуулалтад орж, хэсгийн удирдлагаар УЦМ инженер Л.Амгалан томилогдож, Г.Зоригт, Г.Наранбаатар, Т.Отгонжаргал, Б.Батбаатар, Т.Энхбаатар, Ч.Нэргүй, Н.Түвшинбаяр, Ч.Түвшинбаяр,Ө.Баатар, Б.Ганбаатар, Д.Энхтөр,Х.Баясгаланбаатар, Хатанбаатар, С.Гөлгөө, Жаргалсайхан, Нямдорж нарын зэрэг ажилчид худгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүрэн хариуцаж хийдэг болсон байна.

1998-2003 онд хэсгийнмастераар Л.Амгалан, 2003-2008 онд хэсгийн мастераар өрмийн инженер С.Гөлгөө ажиллаж байжээ.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нүүрс олборлох хэмжээ жилээсжилд нэмэгдэж тэр хэрээр уурхайн ашиглах талбай унал болон суналын дагуу өргөсөж А шугамын зүүн жигүүрийн худгууд 2007-2009 оны хооронд үндсэндээ уулын ажлын ахилтад өртөж, шинээр С шугамын худгуудын цооног өрөмдлөгийн ажил болон худгуудын тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж эхэлсэн.

С шугамын 10 худгийн цооног өрөмдлөгийн болон худгийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “Байдраг Консалтинг” ХХК-ийн Л.Шар захиралтай өрмийн бригад 2008 - 2009 онуудад хийж гүйцэтгэн 2009 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн байна. Шивээ-Овоогийннүүрсний уурхайд усшүүрүүлэхА,Б,С гэсэн үндсэн шугамын 30 худаг ажиллаж жилд дундажаар 4 – 4,5 сая м3 ус зайлуулж байна. Хэсгийн мастераар 2008 оны 06 дугаар сараас Л.Шинэжил ажиллаж Г.Зоригт, Т.Отгонжаргал, Г.Наранбаатар, Л.Цастцацрал, Г.Мөнхжаргал, Г.Содбаяр, Х.Дэлгэрмөрөн, Б.Идэржавхлан, Х.Алтанцацрал, Д.Алдар-Од, Ц.Цогтбаатар, С.Базаргүр нарын хүмүүс худгуудын хэвийн найдвартай ажиллагаа ба тоног төхөөрөмжийн засврын ажлуудыг хариуцан хийдэг болтлоо өргөжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

2014 оноос С.Нэргүй ахлах мастертай өрмийн бригадыг шинээр зохион байгуулснаар анх удаа гүний тэсэлгээний 9, хяналтын 3, ашиглалтын 1 нийт 1533 уртааш метр өрөмдлөгийн ажил өөрийн хүчээр гүйцэтгэж, тоног төхөөрөмж угсралтын ажлыг хийсэн байна.


2016 оноос ус шүүрүүлэлтийн 16-р шугамын өргөтгөлийн ажлын хүрээнд 8 ширхэг худгийнөрөмдлөг,тоногтөхөөрөмжугсралтынажлыг800метрийнурттайүндсэншугамын хамтаар ашиглалтад оруулсанбайна.

2015-2016 онд ашиглалтын 12 цооног, хяналтын 6 цооногийн нийт 2949 т/м өрөмдлөгийн ажил, 800 м урт үндсэн шугам, коллектор угсралтын болон далан шорооны ажил гүйцэтгэсэн.

2017-2019 онуудад D шугамын өргөтгөлийн ажлын хүрээнд 6.3 км үндсэн шугам, 5,8 км туслах салбар шугамын далан шороо коллектор угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Мөн шинээр ашиглалтын 30 цооногийн өрөмдлөг тоног төхөөрөмж угсралтын ажлыг хийж жилд дунджаар 40-45 худаг ажиллуулан 4,5-6,0 сая м3 ус шүүрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөгийн байдлаар УШХ-ийн дарга Ш.Ялалт, хэсгийн мастер Д.Адъяа, тооцооны оператор Г.Ялалт, Цахилгаанчин Г.Гаадан, Компрессорчин засварчин Ш.Батбаатар, Засварчин Л.Цастцацрал, Б.Эрдэнэбаяр, Өрмийн мастер Б.Өсөхбаяр, Б.Алтанбаяр,Өрмийн туслах гагнуурчин Б.Ганбаатар, Б.Мөнхбаатар, Б.Нэмэхбаяр, Өрмийн туслах ажилтан О.Даваажав, М.Мөнхтэмүүжин, Д.Багжийбуу, Г.Нямжаргал,Насосчид Ч.Нэргүй, Б.Мөнгөнсүх, Б.Гэмажав, З.Пүрэвтогтох, Ц.Цогтбаатар, Ц.Батсүрэн, Г.Наранбаатар, Г.Батдэлгэр нарын нийт 24 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.