“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ ТАНИЛЦУУЛГА

Үнэт зүйл 
Мэргэжлийн өндөр ур чадвар, хат суусан уурхайчид тэргүүний техниз технологи бүхий уулын үйлдвэрлэл хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн чанартай бүтээгдэхүүн.

Эрхэм зорилго
Байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байна.

Алсын хараа
Эрчим хүчний нүүрсний олборлолтоор Монгол улсын Тэргүүний компани болно.

Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд газар нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 260 км-т Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт Улаанбаатар-Бээжингийн олон улсын төмөр замын дэргэд далайн түвшинөөс 1180-1230 метрт оршино.
Орд нь зүүн хойноосоо баруун урагшаа сунаж тогтсон уртаараа 35 км өргөнөөрөө 15 км хэмжээтэй.
Шивээ Овоогийн нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,708.7 сая тонн нүүрсний нөөцтэй буюу Шинэ-Ус, Өехийн цагаан, Ногоон тойрмын гэсэн 3 хэсгүүдээс бүрдэнэ.

1986 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс Шивээ Овоогийн хүрэн нүүрсний ордын геологи-хайгуулын ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхээр шийдвэрлэж уг шийдвэрийн дагуу тухайн үеийн ГУУҮЯ-наас Төвийн Геологийн Экспедицид нь 1986-1988 онуудад Шивээ Овоогийн нүүрсний орд газрын геологи хайгуулын нарийвчилсан судалгааг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Улсын нөөцийн комисс”-ын 33 дугаар тогтоолоор ордын геологийн нөөцийг тогтоосноор “Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхай нээх эхлэлийг тавьсан ю


ШивээОвоогийнордньХ-3бүлгийнхүрэннүүрснийангилалдхамаарагдана. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй “Шинэ Усны” хэсэг ньнүүрсний 8 давхаргатай бөгөөд одоогийнбайдлаарнүүрсний I, II давхаргаас нийт 20 м зузаан олборлодог ба давхарга хоорондын завсрын хөрс дунджаар 6 м, давхаргуудад агуулагч 0.2–4.0 м-ийн зузаантай хөрсний үеүдийг ангилан авдаг.


1990 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны сайдын 11-р тушаалаар Хамгаалалт ашиглалтын түр захиргааг татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга Трестийн харьяалалд “Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргасан.

1990 онд ЭХУУҮ-ийнЗурагтөслийнинститутШивээ-Овоогийнордыгтүшиглэн жилд 500 мянган тонн нүүрс олборлох зураг төслийн дагуу ажлаа эхэлж байсан энэ уурхай эдүгээ жилд 2.0 сая тонн нүүрс олборлон, борлуулдаг цаашид 4.5 сая.тн нүүрс олборлон борлуулахаар ТЭЗҮ-ийг батлуулсан томоохон уурхайн нэг болтлоо өргөжжээ.

“Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 1989 оноос эхлэн хөгжиж өнөөгийн байдлаар 3500 хүнтэй дэд бүтэц хөгжсөн, соёл, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ бүхий суурин бий болсон байна


Шивээ-Овоогийн ордын нүүрс нь Б-2 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарагдана. Орд нь нүүрсний нийт 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар I ба II давхаргаас олборлолт явагдаж байна. Нүүрсний I давхаргын зузаан 10.0 м, II давхаргын зузаан нь 7.0 м, нийт 17.0 м бөгөөд давхарга хоорондын үндсэн завсрын хөрсний зузаан 6.0 м-т хүрдэг боловч давхаргууд нь дотроо 0.2-4.0 м-ийн зузаан хөрсний үеүдтэй. 


1990 онд ЭХУУҮ-ийн Зураг төслийн институт Шивээ-Овоогийн ордыг түшиглэн жилд 500.0 мян.тн нүүрс олборлох уурхайн зураг төслийг боловсруулсан байна.

Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг барьж байгуулах бэлтгэл ажил үндсэндээ дуусч, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны нүүрсээ борлуулж эхэлсэн. 

1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 3300 гаруй хувьцаа эзэмшигчдэд хувьчлагдсан байна.

Нүүрсний салбарыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн ба 2001 оны 9 дүгээр сар гэхэд тус уурхай жилдээ 4.6 сая.м3 хөрс хуулж, 2.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна. энэ төслийн хүрээнд нийт 67.6 сая ам.долларын зээлийг авч ашиглажээ.

Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын/нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна. Тус компани 2021 оны статистикийн мэдээгээр Монгол Улсын эрчим хүчний нүүрсний х 28.3%-ийг хангадаг, Монголын эрчим хүчний 70%-ийг үйлдвэрлэдэг “ДЦС-4”, ТӨХК-ийн хэрэгцээний 50%-ийг хангасан байна.

Компанийн сүүлийн 2 жилийн уулын ажлын үндсэн үзүүлэлтүүд

ҮзүүлэлтүүдХэм нэгж2021 оны гүйцэтгэл2022 оны төлөвлөгөө батлагдсан2022 оны төлөвлөгөөний тодотгол2022 оны гүйцэтгэлБиелэлт, %2023 оны төлөвлөгөө
1Нүүрс олборлолтм.тн2040.22000.02170.02169.11082295.0
2Нүүрс борлуулалт м.тн2049.82000.02169.82182.31092295.0
3Тээвэртэй хөрс хуулалт м.м³6934.36365.06695.06651.81057530.0
4Тээвэргүй хөрс хуулалт м.м³2439.72100.02300.02521.21202000.0
5Нийт хөрс хуулалтм.м³9374.08465.08995.09173.01089530.0
Уулын цулм.м³11060.110117.910788.410965.610811426.7
6Дахин шидэлтм.м³2489.72850.02850.02776.5973257.0
7Инженер ажилм.м³855.8765.0865.01115.81461606.4
Нийт уулын ажилм.м³14405.613732.914503.414857.910816290.1
Хөрс хуулалтын коэф-т /Кх/м³/тн4.594.234.154.23
4.15

фильмы бесплатно