Цахилгаан хангамжийн хэсгийн хамт олон нь Шивээ Овоогийн нүүрсний уурхайн цахилгаан экскаваторууд болон уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хянан, цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах зорилго тавин ажиллаж байна.
Цахилгаан хангамжийн хэсэг нь нийт 33 ажилтантай бөгөөд үүнээс дээд боловсролтой 17, тусгай дунд боловсролтой 16 хүн байна. Нийт ажиллагсдын 96% -ийг 30 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Шивээ Овоо 110/6 кВ-ын дэд станцын диспетчеринженер, ээлжийн монтёр,цахилгаан машин засварынбригад, реле засварын бригад, тохируулгын бригад, өндөр хүчдэлийн шугамын бригад гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Реле засварын бригад нь реле хамгаалалтын найдвартай ажиллагаа, өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж, трансформаторуудад графикийндагуу үзлэг, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэдэг болно.
Тохируулгын бригад цахилгаан экскаваторуудын хөдөлгүүр, генераторуудын ажиллагаанд хяналт тавин графикийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлууд, хэмжилт туршилт тохируулгын ажлуудыг чанарын өндөр түвшиндхийж гүйцэтгэж байна.
Уурхайн цахилгаан дамжуулах агаарын шугамыг хариуцан уулын ажлын өрнөлтийн дагуу цахилгаан экскаваторуудын зөөвөр нүүдлийн ажил болон аваарын тасралтын үед гарсан гэмтэл саатлыг цаг алдалгүй арилгаж цахилгаан тоноглолын найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Цахилгаан хангамжийн хэсгийн товч түүх
1990-2000 онуудад хэсгийн дарга ерөнхий цахилгаанчинаар Ш.Батбаяр /1991 он/, Ж.Хаянхярваа /1993/ нар ажиллаж байв. 1990 онд Шивээ-Овоогийн уурхай байгуулагдаж уулын олборлолт явуулах техникийн зураг төслийн дагуу цахилгаан тоног төхөөрөмжүүдийг /экскаватор, өрмийн машин, лебёдка/ ашиглахаар төлөвлөгдсөн байна. Ийнхүү уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор цахилгаанчны орон тоог бий болгох өндөр хүчдэлийн монтёр бэлтгэж сургалтад хамруулахаар шийдвэрлэгджээ. Анхны цахилгаанчин Гомбын Ганбаярыг өндөр хүчдэлийн монтёроор 4-р сард, Шагдаржавын Батбаярыг цахилгааны инженерээр 10-р сард сонгон авч ажиллуулснаар уурхайн цахилгааны чиглэлийн буюу өндөр болон нам хүчдэлийн гэмтэл саатлыг засварлаж эхэлсэн түүхтэй.
Өндөр хүчдэлийн 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 1991 оны эхээр хүлээн авч ашиглалтад оруулсан байна. Чойр 35/6 кВ-ын 1600 кВА-ийн хүчин чадалтай дэд станц нь Уурхай №1 /карьер/, уурхай №2 /Борлуулах/, Уурхай №3/Ус шүүрүүлэх/, Уурхай №4 /Тэсрэх материалын агуулах/ гэсэн 4 фидертэй ажиллаж байжээ. Энэ дэд станцын тасралтгүй ажиллагааг хариуцан тухайн үеийн эрчим хүчээр хангах байгууллагын төлөөлөл болж уурхайн талбай дээр суурин монтёроор Д.Цогтбаатар ажиллаж байсан бөгөөд сэлгэн залгалтын шийдвэрийг уурхайн ээлжийн мастеруудаас авч гүйцэтгэдэг байжээ.
Уурхайн уулынтехникийн анхдагч ЭО 61-23 экскаваторын цахилгааны монтаж тохируулгыг 1991 оны 4-р сард Шарын голын уурхайн инженер Д.Баасандалай гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Энэхүү экскаватор нь 380 В-ын хүчдэлээр ажилладаг ЭКГ-5А цахилгаан экскаваторууд ашиглалтад нэмж орсноор түүний нүүдэлзөөврийг Д.Сүхчулуун ахлан Д.Цогтбаатар, З.Цэнд,Г.Даваасүрэн, Л.Гэрэл, Б.Отгонбаатар, Н.Болдбаатар, Ө.Баяржаргал Ч.Одгэрэл, Л.Шинэжил нар гүйцэтгэж байсан байна. 1993 оноос Экскаватор ЭКГ-5А төрлийн цахилгаан экскаваторууд ашиглаж эхэлсэнтэй холбогдож нарийн мэргэжлийн тохируулгын инженер нэн шаардлагатай болоход Шарын голын уурхайгаас энэ чиглэлийн туршлагатай инженер Ж.Борыг урьж ажиллуулсан нь нүдээ олсон шийдвэр байв.Ж.Бор нь мэргэжлийн ур чадвар, туршлагаараа тус уурхайд төдийгүй тухайн үед улсын нүүрсний салбарын хэмжээнд өндрөөр үнэлэгддэг чадварлаг мэргэжилтэн байлаа. 1995 онд Ерөнхий цахилгаанчин Ж.Хаянхярваа, тохируулгын инженер Ж.Бор нарын санаачилга оролцоотойгоор хувьсах гүйдлийн асинхрон хөдөлгүүр ороох цех байгуулан ажилд оруулсан байна. Анхны ороомогчноор Ц.Ганхуяг, С.Ариунгэрэл, Л.Шинэжил нар ажиллаж байсан.
2003 онд Уурхайдхөрөнгө оруулалтаар шинэтоног төхөөрөмжүүд ашиглалтад хүлээн авч байсан үе билээ. Энэ зорилгоор байгуулагдсан 110/6 кВ-ындэд станцыг 2003 оны 10 сард бүрэн хүлээн авч ашиглалтад оруулсан нь цахилгааны хэсгийн үйл ажиллагааг хүн хүч болон техник зохион байгуулалтын хувьд харьцангуй өргөтгөсөн үйл явдал болов. Анхны диспетчер инженерээр 4 хүн сонгож дагалдуулан бэлтгэхийн тулд тус дэд станцад 220кВ-ын Чойрын дэд станцаас туршлагатай инженерүүдийг түр хугацаагаар авч ажиллуулан үйл ажиллагааг эхлүүлэв.
ЭШ-25/90 алхагч экскаватор 1 ширхэг, ЭКГ-5А цахилгаан экскаватор 1 ширхэгийг шинээр угсарч ашиглалтад оруулах ажлыг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн.
Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, техникийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр тэдгээрийг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах ажлын хүрээнд ЭШ-25/90 алхагч экскаватор болон ус шүүрүүлэлтийн өргөтгөл болох А, В салаа байнгын ЦДАШ, агаарын дэд станцуудыг шинээр ашиглалтад оруулсан.
2010-2020 онуудад П.Батсуурь, Ө.Баяржаргал, Ш.Ялалт нар хэсгийн даргаар ажиллаж байсан. 110/6 кВ-ын дэд станц болон цахилгаан экскаваторууд тэдгээрийн реле хамгаалалт сайжруулах ажлын хүрээнд ОХУ-ын цахилгаан механик реленүүдийг халж орчин үеийн дэвшилтэд техниктехнологи болох микропроцессор /SEl751A/- ыг сонгон авч угсралт суурилуулалт, хэмжилт тохируулгын ажлыг гүйцэтгэж ажилд оруулснаар реле хамгаалалтын найдвартай ажиллагаа дээшилсэн.
Хатаах үйлдвэр шулуун конвейерийн системийн ЦДАШ-ыг төлөвлөлтийн дагуу хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн.
2014 онд ЭШ-11/70 алхагч экскаватор, 2016 онд ЭКГ-10И экскаваторын угсарч ажилд оруулахад хуучин удирдлагын системийг орчин үеийн дэвшилтэд тоон систем буюу НКУ удирдлагын системээр сольж ажилд оруулсан.
Мөн ЭШ-25/90 алхагч экскаваторын хуучин удирдлагын систем дээр гэмтэл гарах нь ихсэж сэлбэг материал үйлдвэрлэхээ больсноос хэвийн найдвартай ажиллагаа алдагдаж байсныг ОХУ-ын Санкт-Петербург хотын Ижорийн үйлдвэрийнхарьяа Москва хотын «Объединенная Энергия» компанийн зохион бүтээгчидтэй хамтран сүүлийн үеийн дэвшилтэд тоон системийн удирдлагыг2018 оны 5-р сард бүрэн шинэчилж ашиглатад оруулснаар өмнөх удирдлага дээр гардаг эвдрэл бага болж найдвартай ажиллагаа дээшилж, төлөвлөгөөт засварын хугацаа богино, оношлогоо тохируулга үйлчилгээ хийхэд хялбар, ашиглалтын явцад өөрийн ажиллагааг хянах системтэй, эрчим хүчний зарцуулалт 30% бага болсон эдийн засгийн хувьд хэмнэлттэй ажил болсон. Уг ажлыгерөнхий цахилгаанчин Ө.Баяржаргал, тохируулгын ахлахинженер Д.Баярсайхан, тохируулгын инженер Б.Пүрэвсайхан, тохируулгын засварчин Э.Энх-Амгалан, Ц.Батжаргал нар ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай хийж гүйцэтгэсэн.
Цахилгаан хангамжийн хэсгийн шагналтнууд.