Тэртээх Төмөрхонин жил буюу 1990онд ЭХУУҮГЯ-ны сайдын 11 дүгээр тушаалаар Хамгаалалт, ашиглалтын түр захиргааг татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга трестийн харьяалалд “Шивээ Овоо”-гийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гарчээ.
Уурхай байгуулагдсантай холбогдуулан бүтэц зохион байгуулалтад зарим өөрчлөлт орж 4 хэсэгтэй болсон байна. Үүнд:
Энэ үеэс л Авто бульдозерын хэсгийн түүхэн замнал эхэлжээ. Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж олж бэлтгэх, татан авах, мэргэжилтэй боловсон хүчин элсүүлэх, сургаж бэлтгэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж эхэлсэн байна. Налайх, Багануур, Шарын гол зэрэг уурхайнуудад дадлага курст сургахаар экскаватор, өрмийн машинч, белазын жолооч мэргэжлээр хүмүүс илгээсэн байна.
Дундговь аймгийн Цагаан-Овоогоос 1990 онд ирж засварчнаар ажиллажбайсан Шармаадайн Батсайхан, Оросоогийн Энхбаатар, Цээлээхүүгийн Төмөрбаатар (Одоо Эрдэнэтийн уулын үйлдвэрийн белазын жолооч, Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэнгийн бригадад ажиллажбайгаа) н.Цогбат нарынзалуусыг 1990 оны 12 дугаар сард Шарын голын уурхайн дэргэдэх сургууль, курсийн комбинатад белазын жолооч мэргэжлээр анх илгээж байжээ.жолооч мэргэжлээр анх илгээж байжээ.
Уулын ажил эхлэх хугацаа ойртсонтой уялдан 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс уулын хэсгийг шинээр зохион байгуулж, нийт 70 орчим ажилтнуудтай болжээ. Хамгийн анхны техник нь 38,8 тн жинтэй дунд хүчин чадлын (ЭО 61-23) экскаватор байсан бөгөөд 1990 оны 4 дүгээр сард хүлээн авч, угсралтын ажлыг Эрдэнэцогтоо ахлагчтай бригад 11 дүгээр сард дуусгаж ашиглалтад оруулж байв. 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны нүүрс олборлолт эхэлсэн байна. ЭКГ-5А экскаватороор машинч Д.Энхрийхүү, жолооч С.Доржийн жолоодсон Белаз-540 автосамосволд ачиж нүүрс борлуулалтын агуулахад буулгаснаар уурхайчин хамт олны хүсэл зорилго ийнхүү биеллээ олж эхэлжээ. 1992 онд 720,0 мянган м3 хөрс тээвэрлэж, 140,0мянган тн нүүрс олборлож борлуулсан байна.
1993 онд буцалтгүй тусламжийн хүрээндАНУ-ын Катерфиллер фирмийнD8N маркийн 2 ширхэг бульдозерыг дагалдах багаж хэрэгслийн хамт хүлээн авч, А.Мадет механикийн удирдлагаар угсралтын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авсан. Энэхүү D8N бульдозер нь Монгол улсад оруулж ирсэн Катерфиллерийн хамгийн анхдагч техникээр тооцогддог.
1993 оны 6 дугаар сард гурав дахьЭКГ-5А экскаваторыг угсран хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан 7 дугаар сард Белаз-548 маркийн10 ширхэг автосомасвалыг уурхайндарга Ч.Оросоо гараашийн жолооч нарын хамтаар Дорнод аймгийн Эрээнцаваас очиж авав. Ингэснээр 19 ширхэг технологийн автомашинтай болж уурхайн хүчин чадал бараг 2 дахин нэмэгдэв. Шарын голын сургууль курсийн комбинатад 1992 онд явуулсан белазын жолооч, засварчид төгсөж ирснээр мэргэшсэнжолоочоор хангагдсан байна.Мөн 1992 онд 1042900 м3 хөрс 603,1 мянган тонн нүүрс тус тус тээвэрлэж, 464,9 мянган тонн нүүрс борлуулжээ.1994 оны 3 дугаар сард дөрөв дэх ЭКГ-5А экскааторыг ашиглалтад хүлээж авсантай холбогдуулж 8 дугаар сарын эхээр 5 ширхэг Белаз технологийн автомашин шинээр авсан. Эхний 4 ширхэг Белаз-548 автосамасволыг Улаанбаатар хот дахь Нүүрсний агентлагаас механик н.Сэргэлэнцогт, жолооч Г.Нямдорж, Я.Гансүх, Ц.Цэрэн-Очир, н.Чинбат, цахилгаанчин н.Бат-Эрдэнэ нар авч иржээ. Машины тоог нэмсээр нийт хөрс, нүүрсний 24 ширхэг Белаз, өндөр хүчин чадлын 4 ширхэг бульдозертой болж төслийн хүчин чадлаар ажиллах бололцоо бүрджээ. Энэ үед тус хэсэг нь “Авто граж, засвар механикийн хэсэг” нэртэй бай сан бөгөөд Ц.Шагдар механикаар ажиллажээ. 1994 онд 1639200 м3 хөрс, 259000 тн нүүрс тус, тус тээвэрлэжээ. 1995 оны намар гражийн барилгыг ашиглалтад хүлээн авч гүүрэн кран бүхий граж, дарга, механикийн контор, аккумуляторын өрөө, токарь засварын цехийн өрөө зэрэг газруудтай болж тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьдбэхжиж чадлаа. 1995 оны 9 дүгээр сард Белаз-540 маркийн 3 ширхэг автосамосвалаар нэмж парк шинэчлэлт хийгдсэн байна. Эдгээрээс №25, 26 дугаартай 2 машиныг хөрс тээвэрлэлтэд, №27-гзам усалгаанд явуулж эхэлжээ.Уурхайн дарга С.Пүрэвдоржийн 143-р тушаалаар №26-г Элдэвийн Пүрэв, Мөнхнасангийн Амгалан нарт, №27-г Бумбаагийн Чинбат, Даваажавын Нямсүрэн нарт хүлээлгэн өгч байжээ. Үүнээс хойш дээрх машинууд дээр Н.Ганбаатар, Д.Төмөртогоо, Ш.Чулуунбаатар, Ц.Цэрэн-Очир, Ж.Энх-Амар нарын жолооч нар ажиллаж байжээ.
1995 оны 10-р сард жолооч Т.Ганболд, тракторч Ц.Пүрэвдорж, П.Жүгдэрнамжил, автогрейдерч М.Батбаяр нар ажилд оржээ.10-р сард механикЦ.Шагдар жолооч болж оронд нь Ц.Цэрэн-Очир 12-р сараас механикаар 1996 оны 12-р сар хүртэл ажилласан. 1996 оны 12-р сарын 02-оос Ц.Шагдар дахин механикаар ажиллах болжээ. Энэ үед Арс. Ганболд, Ш.Сэргэлэнцогт зэрэг хүмүүс АГЗМХ-ийн даргаар ажиллаж байв. 1997 онд АГЗМХэсэг нь 60-аад ажилчинтай, хэсгийн дарга Ц.Шагдар, жолооч, бульдозерчин, тоо бүртгэгч, моторчин, кробка засварчин, агрегат засварчин, подвеска засварчин, гагнуурчин, автын цахилгаанчин, аккумляторчин гэсэн орон тоо, бүтэц бүрэлдэхүүнтэй болон бэхжиж, төлөвшсөн хамт олон бүрдсэн байна. 1997 онд АГМЗХ-ийн даргаар Ц.Шагдараас гаднан.Амарбаясгалан. н.Ахмед зэрэг хүмүүс дарга, механикийн ажлыг ээлжлэн хашиж байв. 1997 оны 3-р сараас О.Шагдаржав дарга уурхайгудирдах болсонюм. АГЗМХ-ийн хамт олноос 1997онд Э.Пүрэв аймгийн хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтнаар шалгарч Хадхүүгийн Амаржаргал ажил мэргэжлийн аварга, жолооч Ц.Цэрэн-Очир хөдөлмөрийн хүндэт медалиар, бульдозерчин Б.Насанжаргал ''Тэргүүний уурхайчин'' цол, тэмдгээр тус, тус шагнуулж байсан.
1998 оноос төслийн анхан шатны тоног төхөөрөмжийг авах болж, шинэ төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зэрэг техник зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэлсэн юм. Хуучин орос белазуудыг бүгдийг нь консервацилж тавьсан. №26-д усны ёмкость бүхий тэвш тавьж түүнээс бусдыг нь Шарын гол, Могойн гол, Хөтөл болон алтны уурхайнуудад өгсөн.
Коматцу техник ирэхтэй холбогдуулан мөн шинээр 10 орчим жолоочийгажилд авч 2 сарын хугацаагаар дадлагажуулан бэлтгэсэн. Одоо эдгээр жолоочнараас Борхүүгийн Батсайхан ажиллаж байна. 1998 оны 12-р сарын 07-ны өдөр Багануурын уурхайн CAT-ын гражид монтажлан угсарсан машинуудыг авахаар АГМЗХэсгээс Х.Амаржаргал,Т.Энхтөр, Э.Пүрэв, Я.Гансүх, Ж.Хадбаатар, Т.Ганболд, Ч.Чинзориг,Ц.Цэрэн-Очир, П.Самданцоодол, Г.Нямдорж, А.Алтандүү, С.Отгонбаяр, Л.Гэрэл, Б.Насанжаргал, механик М.Баяржаргал, ерөнхий механик Х.Хүдэрчулуун нар явсан. Багануурт 2 өдөр HD405 самосвал машины сургалтад хамрагдаад дараагаар нь карьерийн жолоодлого хийж дадлагажаад энэ явалтаар хөрсний 11 ширхэг машин ирсэн. №01, Х.Амаржаргал, №02 Т.Энхтөр, №03 Э.Пүрэв, №04 Я.Гансүх, №05 Ж.Хадбаатар, №06 Т.Ганболд, №07 Ч.Чинзориг, №08 Ц.Цэрэн-Очир, №09 П.Самданцоодол, №10 Г.Нямдорж, №11 А.Алтандүү нар жолоодож иржээ. 1998 онд Ш.Чулуунбаатар ажил мэргэжлийн аварга болов.Эдгээр техникүүдийн дараагаар 1999 оны хавар 4-р сард нүүрсний 5ш машин орж ирсэн. Мөн авто ачигч WA-600, дугуйт түрэгч WD-600, автогрейдер GD-825, гидроэкскаватор PC-200 , PC-400 2 ширхэг,бульдозер D155A-2зэрэг техникүүдээр парк шинэчлэлт хийгдсэн.
Техникийн шинэчлэлт хийгдсэнээр ажлын цар хүрээ нэмэгдэж, 1999 оны үйлдвэрлэлийн ажлын нийт хэмжээ 1998 оныхоос 3,5 дахин, үүний дотор нүүрс гаргалт 1,6 дахин, нүүрс борлуулалт 2,1 дахин тус тус өссөн байна. 2013 оны 11 дүгээр сард D155A-2 №02 бульдозер, HD405 №10 технологийн автомашин актлагдаж, 2013 оны 12 дугаар сарын 25-нд БНХАУ-д үйлдвэрлэсэн SHACMAN F-2000 40 тоннын даацтай автосамасвол 5 ширхэг, Беларус улсад үйлдвэрлэсэн PK-65 дугуйт ачигч 1 ширхэг ирж парк шинэчлэлт хийгдсэн. 2014 оны 10 дугаар сард Белаз-7555 маркийн 55 тоннын даацтай 2 ширхэгавтосамасвол ирэхэд Белаз-7555 №01 технологийн автомашиныг П.Самданцоодол ахлагчтаймашин бригад Б.Мөнхдорж, Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нар Белаз-7555 №02Авто бульдозерын хэсэг нь “Шивээ Овоо” ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн нэгж бөгөөд тээвэртэй ашиглалтын системээр хөрс болон нүүрс тээвэрлэх компанийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, технологийн автомашин болон хүнд машин механизмын төхөөрөмжийг үр бүтээлтэй ашиглаж, өртөг зардлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Автобульдозерын хэсэг нь хэсгийн дарга-1 хэсгийн инженер-1 хэсгийнмеханик-4, техникийн тоо бүртгэгч-1, автынцахилгаанчин-2, автын гагнуурчин-1, автын засварчин-4, Технологийн автомашины жолооч-оператор-64, Бульдозерын оператор-15, Дугуйт ачигчийн оператор-12, зам усалгааны автомашины жолооч-оператор-4, автогрейдрийн оператор-4, гидроэкскаваторын машинч-14 гэсэн нийт 127 ажиллах хүчний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Техник тоног төхөөрөмжийн хувьд манай хэсэг хамт олон Комацу HD405 маркийн 40 тоннын даацтай технологийн автомашин 3 ширхэг, CAT-773 маркийн 60 тоннын даацтай технологийн автомашин 8 ширхэг, Белаз-7555 маркийн 55 тоннын даацтай технологийн автомашин 6 ширхэг, Белаз-75137 маркийн 130 тоннын технологийн автомашин 3 ширхэг, D8R бульдозер 1 ширхэг, TD-25 dressta бульдозер 3 ширхэг, DX500 гидроэкскаватор-1 ширхэг, PC-200 гидроэкскаватор-1ш, CAT-345D гидро экскаватор 2 ширхэг, DL550 дугуйт ачигч-1ш, SEM653D дугуйт ачигч-1 ширхэг, ZL50 дугуйт ачигч-1 ширхэг, TEREX-1 ширхэг, Dongfeng-1ширхэг зам усалгааны авто машин,SEM922 – 2 ширхэг, GD825A – 1 ширхэг автогрейдер гэсэн Технологийн автомашин болонхүнд машин механизмуудтайгаар амжилттай сайн ажиллаж байна.
Машин тоног төхөөрөмжүүдийн үзлэгүйлчилгээг цаг тухайд нь хийж эвдрэлийг багасгаж, ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх талаар үе шаттай олон арга хэмжээ авч ажиллаж байна.
Манай хамт олон байгууллагаас болон салбараас зохион байгуулдаг урлаг соёл, спортын арга хэмжээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд компаниас жил бүр уламжлал болгон зохиогддог цомын төлөөх хаврын спартакиадын аваргын цомыг удаа дараалан хүртсэн бөгөөд “Шивээ Овоо” ХК-ийн 2019 оны ''ШИЛДЭГ ХАМТ ОЛОН'' болсон байна.
Компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй ХАБЭА-н дүрэм журмыг чанд мөрдөх, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ажлынтусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвших, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй ажиллах, ахмадуудаа хүндэтгэн залуучууддаа үлгэрлэн бүх цаг үеийн уурхайчдын шилдгүүд байхын төлөө манай хамт олон чармайн ажиллаж байна.