Уурхайн уул тээврийн машин, тоног төхөөрөмжийн механик эд ангийн засварын ажлыг чанарын өндөр түвшинд, богино хугацаанд хийж гүйцэтгэн техникүүдийн сул зогсолт, саатлыг багасгах, найдвартай ажиллагааг хангахад оршино.
Түүхэн замнал
1990 онд ЭХУУҮГЯамны сайдын 11 тоот тушаал гарч Хамгаалалашиглалтын түр хороог татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга, трестийн харьяалалд Шивээ-Овоогийн нүүрснийуурхай байгуулах шийдвэргарч, үүнтэй уялданбүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлт хийж 4-н хэсэгтэй болсон байна. Үүнд:
Тухайн үед механик Д.Жахаан, подвескчин С.Отгонбаяр, гагнуурчин Д.Саруул, токарьчин Б.Лхагвасүрэн, засварчин Д.Сугирзав нарын бүрэлдэхүүнтэй анхны засварын бригад бий болсон бөгөөд энэ үеэс өнөөгийн засварын хэсгийн үндэс тавигдсан гэж үздэг.
1992 оноос ажлын гараагаа эхэлж 1996 онд бие даасан хэсэг болж, Монгол улсын тэргүүний уурхайчин Б.Дашзэвгэдаргаар нь томилогдсон байдаг. Токарьчин Б.Батзориг, Гагнуурчин Б.Отгонбаяр, Кранчин Б.Мөнхдорж, гүүрэн кранчин Ж.Одончимэг, аккумуляторчин-дугуй засварчин Чимэддолгор, үйлчлэгч Шүрэнцэцэг нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй бага оврын токарийн суурь машин, босоо өрөм, автокран зэрэг тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
2001 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар нэгдсэн засварын газрын барилга баригдаж Америк, Япон, ОХУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий автомат болон хагас автомат суурь машин, тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон засварын иж бүрэн бааз бүрэлдэн бий болсон байдаг. 2011 онд ОХУ-д үйлдвэрлэсэн 6300 кН даралттай хэвтээ пресс, РТ117-3 маркийн токарийн суурь машин, металл эд анги хатаах зуух зэрэг тоног төхөөрөмжөөр засварын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Ингэснээр гадагшаа засварлуулдаг зарим эд ангиудыг өөрсдөөбүрэн засварлах боломжтой болсон.
Үе үеийн удирдах албан тушаалтнууд
ДД | Ажилтны овог нэр | Албан тушаал | Ажилласан хугацаа | |
Хэсгийн дарга | ||||
1 | Г.Дашзэвгэ | Хэсгийн дарга | 1997-2003 | |
2 | Г.Ганзориг | Хэсгийн дарга | 2003-2005 | |
3 | Г.Гэрэлхүү | Хэсгийн дарга | 2005-2007 | |
4 | Ү.Даваасүрэн | Хэсгийн дарга | 2007-2009 | |
5 | Г.Бадарч | Хэсгийн дарга | 2009-2010 | |
6 | Б.Энх-Амгалан | Хэсгийн дарга | 2010-2011 | |
7 | Ж.Хаянхярваа | Хэсгийн дарга | 2011-2018 |
Уурхайн уул-тээврийн машин механизм, тоног төхөөрөмжүүдийн механик эд ангиудын засварын ажлыг технологийн дагуу багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилтнуудын хүчээр хийж гүйцэтгэх, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлж ажиллаж байна.
Хэсгийн ажилтнуудыг аюулгүй ажиллагаанд сургах, дадлагажуулах ажлыг үе шаттай зохион байгуулж ХАБЭА-н талаар хүлээсэн үүргээ чандлан биелүүлж холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байна.Засварын баг бүрэлдэхүүнд Япон улсад туршлага судалсан токарьчин Б.Батзориг, ХБНГУ-д дугуй засварын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн дугуй засварчин Ц.Энхтөр, Түлш, эрчим хүчний яамны харьяа сургалтын төвийн гагнуурын дээд шатлалд хийн ба цахилгаан гагнуурчин Л.Төмөрчөдөр, Л.Болдбаатар мэргэжил дээшлүүлсэн зэрэг нь өндөр ур чадвартай ажилтнуудын баг бүрдэж ажиллаж байна.
Бидний бахархал
Овог нэр | Албан тушаал | Ажиллаж байсан хугацаа | Гавьяа шагнал |
Ж.Хаянхярваа | Засварынхэсгийн дарга | 2011-2019 он хүртэл | Төрийн дээд шагнал /Алтан гадас одон/ |
Б.Батзориг | Токарьчин-Фрезерьчин | 1997 оноос одоог хүртэл | Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль/ |
Ц.Энхтөр | Дугуйзасварчин- аккумлчтярчин | 2001 оноос одоог хүртэл | Төрийн дээд шагнал /Х өдөлмөрийн хүндэт медаль/ |
Т.Цэдэнбалжир | Цахилгаан гагнуурчин | 2005-2017 онд хүртэл | УУХҮЯ-ны Тэргүүний уурхайчин |
Ч.Батцэнгэл | Тоног төхөөрөмжийн засварчин | 2002-2017 оны хооронд | УУХҮЯ-ны Тэргүүний уурхайчин |
Г.В Шербаков | Цахилгаан ба хийн гагнуурчин | 2005 оноос одоог хүртэл | УУХҮЯ-ны Тэргүүний уурхайчин |
Б.Бат-Эрдэнэ | Цахилгаан ба хийн гагнуурчин | 2006 оноос одоог хүртэл | Эрчим хүчний яамны /тэргүүний ажилтан/ |
Б.Бариашир | Тоног төхөөрөмжийн засварчин | 2011-2018 оны хооронд | УУХҮЯ-ны Тэргүүний уурхайчин |
Х.Базаррагчаа | Токарьчин-фрезерьчин | 2011 оноос одоог хүртэл | УУХҮЯ-ны Тэргүүний уурхайчин |
Л.Төмөрчөдөр | Цахилгаан ба хийн гагнуурчин | 2006 оноос одоог хүртэл | УУХҮЯ-ны/ Хүндэт жуух бичиг/ |
Д.Мөнх-Эрдэнэ | Хэсгийн механик | 2012 оноос одоог хүртэл | УУХҮЯ-ны /Хүндэт жуух бичиг/ |