Техникийн бодлогын хэлтсийн танилцуулга

Бид компанийнмашин техник, тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар ашиглалтад хяналт тавих, хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах, техник ашиглалтад судалгаа хийж, бүртгэл хөтлөх, дүгнэлт гаргах, техникийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж компанийнтехникийн удирдлагыг ханган хэрэгжүүлдэг Техникийн бодлогын хэлтэс юм.

Одоогоос 30 жилийнөмнө 1990 онд тэрүеийнЭрчим хүч,Уулуурхай, Геологийн Яамны сайдын тушаалаар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гарчээ. Үүнтэй уялдан цоо шинэ Уурхайн бүтэц, зохион байгуулалт хийгдэн Нүүрс борлуулах, Засвармеханикийн цех-граж, Аж ахуйн алба, Хаягдал ашиглах, Нөөцийн бригад гэсэн 4 хэсэгтэй байв. Засвар механикийн цех, гражаас техникийн бодлогын хэлтсийн үндсэн суурь тавигдсан юм.

Шивээ-Овоогийн уурхайн амыг хамгийн анх Уулын техникийн анхдагч ЭО-61-23 маркийн дунд чадлын гидроэкскаватор, ЭКГ-5А зэрэг техникүүдээр нээсэн байна.

Тер үед Белаз маркийн тээврийн 5 машинтай байлаа. 1992 онд ДЭТ-250 бульдозер 2ш-тэй болж, 1993-1995 он хүртэл үе шаттайгаар техникийн өргөтгөл хийхийн зэрэгцээ уурхайн захиргаа болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан билээ.

Шинэ эхлэлийн энэ он жилүүдэд уурхайн техник, тоног төхөөмжүүдийн ажиллагаа хүндхэн хүрэлцээтааруу, уул уурхайнтехникийн жолооч,мэргэжилтэн, боловсон хүчний хомсдолтой хэцүүхэн байсан.

1996 оноос Япон улсын засгийн газрын зээлээр тус уурхайг, өргөжүүлж техник, технологийн шинэчлэлхийх судалгааны ажлын эхний хэсгийн ажил эхлэв.

1998 оноос төсөл хөтөлбөр хэрэгжиж ЦДАШ, HD405-6 маркийн автосамосвалууд, дугуйт болон гинжит бульдозеруудыг хүлээн авлаа.

Мөн 35/6кВ-ын дэд станцын трансформаторыг 3600КВА-ын чадалтай трансформатораар сольж найдвартай эрчим хүчээр үйлдвэрийн цахилгаан хангамжийг сайжруулсан.

1999 оноос техникийн шинэчлэлийн 2 дугаар үе эхэлж ЭШ-25/90, ЭКГ-5А, экскаваторуудын угсралт, монтажны ажил хийгдсэний зэрэгцээ холбооны тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэж дотоод холбоо, богино долгионы станцуудаар тоноглогдсон.

Энэ төсөлхэрэгжиж эхлэх үедкомпанийнгүйцэтгэх захирлаар О.Шагдаржав томилогдон ирснээр санхүү, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Шинэ техник, технологи үйлдвэртнэвтэрснээр ажиллах жолооч-операторуудыгсургаж бэлтгэх,зарим инженер техникийн ажилтнуудыг гадаадад сургахажлуудыг зэрэгцүүлэн хийсэн. Энэ үед Ерөнхий механикаар Х.Хүдэрчулуун, ерөнхий цахилгаанчнаар Ж.Хаянхярваа, туслах механикаар н.Батбаяр, ашиглалтын инженерээр Д.Амгалан, Р.Бүдээ, РХА-ын инженерээр Ш.Батбаяр АБХ-ийн даргаар н.Амарбаясгалан, Т.Ахмед, Ц.Шагдар, механикаар н.Баяржаргал, уулын хэсгийн механикаар н.Цогтсайхан, тохируулгын инженерээр Ж.Бор, Н.Түвшинбаяр, Б.Ганзориг, ТҮХ-ийн механикаар С.Гөлгөө нар ажиллаж уул техникийн болоод нийгэм ахуйд чиглэсэн олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2000 оноос техникийн бодлогын хэлтэс болж техник тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй найдвартай ажиллагаа, тэдгээрийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан тухайн тоног төхөөрөмжүүдийг хариуцсан механикуудтай болсноор ажлын үзүүлэлт, чанар эрс дээшилсэн.

Япон улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн төслийн хүрээнд “KOMATSU” үйлдвэрийн технологийн HD405-6 маркийн 40тн-ын авто самосвал 16, PC-200, PC400 гидроэкскаватор 1, GD825A маркийн автогрейдер2, WA-600 авто ачигч 1, WD-600 дугуйт түрэгч 1, D155A-2 маркийн бульдозер 4ш гэх зэргээр уурхайн техникүүдийн парк шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн.

2002 онд техникүүдийнхээ засвар үйлчилгээгчанартай сайн хийж, уурхайн тасралтгүй байнгын бэлэн байдлыг хангаж байх үүднээс бүрэн тоног төхөөрөмжлөгдсөн засварынгазар, 16 автосамосвалын граж, 110/6 кВ-ындэд станц, 2 сая тонны хүчин чадалтай нүүрс бутлан борлуулах технологи дамжлага зэргийг бүтээн байгуулсан нь Шивээ-Овоогийн уурхайн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг болсон.

Мөн энэ онд Техникийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, ОХУ-ын “Урал Маш” үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран алхагч ЭШ-25/90 экскаваторын монтажийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нь тухайн үеийн боловсон хүчнийсургууль, дадлага, сайн туршлага эзэмшүүлсэн том ажил байсан.

2013 оноос төслийнтоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа норм дуусаж, ашиглалтын зардалөсөж, уурхайн хөрс хуулалтөсөн нэмэгдэж уул тээврийн тоног төхөөрөмжийн дутагдалд орох зэрэг хүндрэлүүд үүсэж тээвэртэй хөрс хуулалтад Хятад улсын 40тн-ын даацтай SHAСMAN маркийн автосамосвал 5, ОХУ-ын 5м3-ын шанагатай ПК-65 авто ачигч, ЭШ-11/70алхагч экскаватор зэргийг худалданавч үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан.

2014 оноос техникийн бодлогын хүрээнд уул геологийн нөхцөлд тохируулан өндөр үр бүтээлтэй уул уурхайн зориулалттай техникүүдээр парк бүрдүүлэлтийг тохируулж нүүрсний пластын зузаан, завсрын хөрсний үеүдийн зузаанд тохируулан 5м3 экскаватор, 50-60тн автосамосвал ажиллуулах, мөн үндсэн хөрс хуулалтад 136 тн-оос дээш даацтай автосамосвал түүнтэй хосолж ажиллах ЭКГ-10И экскаваторт шилжүүлэх бодлогыг баримталж техникийн шинэчлэлийг үе шаттайгаар амжилттай хийсэн нь БелАЗ-7555В маркийн 55тн автосамосвал 6, БелАЗ-75137 маркийн 130тн автосамосвал 3, ЭКГ-10И экскаватор 1 тус нэвтрүүлж хүчин чадлаа нэмсэн.

2017 оноос CAT773E маркийн 55тн автосамосвал 6, SEM922 автогрейдер 2, SEM653 авто ачигч 1, TD25 гинжит бульдозер 3, DM30 III маркийн 45м өрмийн машин 1, ус шүүрүүлэхийн худгийн V-1200 маркийнөрмийнмашинзэрэгтоног төхөөрөмж, техникүүдийн шинэчлэлийг хийснээр өнөөдрийн байдлаар суурилуулсан хүчин чадлаа бүрэн ханган ажиллаж байна.

2017 оноос CAT773E маркийн 55тн автосамосвал 6, SEM922 автогрейдер 2, SEM653 авто ачигч 1, TD25 гинжит бульдозер 3, DM30 III маркийн 45м өрмийн машин 1, ус шүүрүүлэхийн худгийн V-1200 маркийнөрмийнмашинзэрэгтоног төхөөрөмж, техникүүдийн шинэчлэлийг хийснээр өнөөдрийн байдлаар суурилуулсан хүчин чадлаа бүрэн ханган ажиллаж байна.

2020 онд HD465-7 маркийн 55тн автосамосвал 5, РС1250-8 маркийн 2 ширхэг гидроэкскаватор, TEREX зам усалгааны машин худалдан авч техникийн шинэчлэл хийсэн.


Уурхайн шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар манай хэлтэс нь эдүгээ автобульдозер, засвар, тээвэр үйлчилгээ гэсэн 3 хэсэг, 1 ашиглалтын албатайгаар үйл ажиллагааг явуулж байна.

Уурхайн шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар манай хэлтэс нь эдүгээ автобульдозер, засвар, тээвэр үйлчилгээ гэсэн 3 хэсэг, 1 ашиглалтын албатайгаар үйл ажиллагааг явуулж байна.

Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий механик Л. Гэрэл

Тээврийн тоног төхөөрөмж хариуцсан механик Н.Түвшинжаргал

Уулын тоног төхөөрөмж хариуцсан механик Б. Энх-Амгалан

Техник ашиглалтын инженер Б. Цогт-Эрдэнэ, Г.Нарантунгалаг

Техникийн ашиглалтын тоо бүртгэгч Ө. Урнаа нар ажиллаж байна.


Үе үеийн удирдах албан тушаалтнууд

Ерөнхий механикууд:
1Д.ЖахаанМеханик1990-1993
2Ч.МөнхбаатарЕрөнхий механик1993-1994
3Ч.БадарчинЕрөнхий механик1994-1997
4Н.БатсүхЕрөнхий механик1997-1998
5Х. Хүдэрчулуун Ерөнхий механик1998-2000
6А.ГанболдЕрөнхий механик2000-2000
7Ж.ХаянхярвааЕрөнхий механик2000-2011
8Б.ГансүхЕрөнхий механикэлтсийн дарга2011-2012
9Л.ГэрэлЕрөнхий механикэлтсийн дарга2012 оноос
Ерөнхий цахилгаанчин:
1Ш.БатбаярЕрөнхий цахилгаанчин2002-2004
2Ж.ХаянхярвааЕрөнхий цахилгаанчин2004-2007
3Н.ТүвшинбаярЕрөнхий цахилгаанчин2007-2013
4Ө.БаяржаргалЕрөнхий цахилгаанчин2013-2019


Мөн үе үеийн механикаар Т.Батбаяр, А.Ганболд, Л.Гэрэл, Ц.Шагдар, Ү.Даваасүрэн, П.Энхтүвшин, Г.Бадарч, Б.Отгонжаргал, Н.Түвшинжаргал, Б.Энх-Амгалан, ашиглалтын инженер Д.Амгалан, Р.Бүдээ, Д.Гонгор, П.Баярмаа, Х.Нацагням, Р.Отгонбаатар, Ц.Эрдэнэбат, Н.Мөнх-Эрдэнэ, тоо бүртгэгчээр Б.Эрдэнэцэцэг, Ж.Уламбаатар, Ц.Баярцэцэг нар нь ажиллаж байсан байна.