УУЛЫН НЭГДСЭН ХЭСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго

Технологийн горимын дагуу, эдийн засгийн хэмнэлттэй уулын үйлдвэрлэл явуулж, аюулгүй ажиллагааг хангасан чадварлаг хамт олонг бүрдүүлэх.


Хэсгийн уриа

Мөрөөдөхөд бус хийхэд чухал нь оршино.


Уулын хэсгийг 1990 оны 06-р сарын 01-ний өдөр 10 гаруй ажилтантайгаар шинээр зохион байгуулж, анхны хэсгийн даргаар Ц.Өлзийсайхан томилогдон ажиллажээ. Улмаар 1990 оны 7 дугаар сарын 31-ний цагаан морин жилийн билэгт сайн өдөр уурхайн ам нээх ёслолын ажиллагаа болж, Т-130 бульдозер, ЭШО-51/11 экскаватор, Краз автосамосвалуудаар оператор Д.Нямсолжид, Т.Бээжинбат, Д.Борхүү, Ө.Мягмардорж нар энэхүү нөр их ажлын гарааг эхлүүлсэнтүүхтэй.

1990 оны 10-р сараас 1994 оны хооронд ОХУ-ын Уралмаш заводод үйлдвэрлэгдсэн ЭКГ-5А маркийн экскаваторыг Баяндалай овогтой Дашзэвгэ ахлагчтай машин бригад угсарч, ажилд оруулсан нь бидний ажилд томоохон дэвшил болж жилээс жилд нэмэгдэжбуй хөрс хуулах,нүүрс олборлох төлөвлөгөөт даалгавраа биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

1991 оны 12-р сарын 23-ны өдөр анхны нүүрс олборлолтыг ЭКГ-5А №01 экскаватораар машинч Д.Энхрийхүүгийн ачилтаар С.Доржийн жолоодсон Белаз-540 автосамосвалд 27 тн нүүрс ачиж борлуулалтын агуулахад буулгаснаар энд ажиллаж байсан хамт олны хүсэл зорилго биелэлээ олсон байна. 1990-1999 онуудад СБР-160 маркийн өрмийн машин 2 ш, ЭКГ-5А экскаватор 4 ш ажиллаж байсан бол Засгийн газраас уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Японыулсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1-р үе шатныхөрөнгө оруулалт 1999-2001 онуудад хийгдэж, 2001-2003 онуудад 2-р үе шат хэрэгжсэн.

ЭШ-25/90 алхагч экскаваторыг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран манай залуусбогино хугацаанд угсарч ашиглалтад оруулснаар, 2.0 сая.тн нүүрс олборлон, борлуулах төслийн хүчин чадал бүхий уурхай болж, тээвэргүй ашиглалтаар тээвэртэй хөрс хуулалтын зардлыг 40 орчим хувиар бууруулж, жилийн нийт хөрс хуулалтын17.6%-ийг гүйцэтгэсэн амжилттай байна.

ЭШ-25/90 алхагч экскаваторыг ашиглалтад ороход анхны машинчаар ОХУ-ын мэргэжилтэн Штейфелод.Э.Ф. Заржинский.В.А. Игумнов.Н.А. Бутырский.А.Л. Дуб.А.Н уулын хэсгийн Ц.Болд механикчаар, Г.Бямба, Д.Цогт нар 1-р туслах машинчаар, Д.Батмөрөн, В.Бат-Эрдэнэ, М.Отгонбаатар, Г.Тулгасүрэн, Ш.Үнэнбат, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар 2-р туслах машинчаар ажиллаж эхэлсэн байна. Манай хэсгийн хамт олны анхдагчид он цагийн түүхэнд дурсагдах олон сайхан амжилтыг бүтээсэн байна. Уурхайн хүчин чадлын өсөлт, хөрс хуулалт, нүүрс гаргалт нэмэгдсэнтэй уялдуулан тээвэргүй ашиглалтын системээр хөрс хуулахЭШ- 25/90 алхагч экскаватортай хосолж ажиллах Украйн улсад үйлдвэрлэгдсэн ЭШ- 11/70 алхагч экскаваторыг угсарч2014 онд ашиглалтад оруулж, тус экскаваторын машинч, туслах машинч нарыг дотроосоо сургаж, дадлагажуулсан нь ач холбогдлоо өгч байгаа бөгөөд бүтээлч чадварлаг машинч, боловсон хүчин төрөн гарч байна.

Мөн 2016 оны 07-р сарын 03-ны өдрөөсУНХ-ийн ахлах механикД.Батмөрөн, механик Г.Ганзул,ОХУ-н мэргэжилтэн Виталий Демаков,Андрей, Максим Сергей, Андрей Иванович, Василий Иванович, машин бригадын ахлагч Г.Даваасүрэн, машинч Д.Баярмөнх, Т.Баярхүү, Э.Мөнхсайхан, туслах машинч М.Жаргалбаяр, О.Мөнхзул, А.Батжаргал, Г.Чингиснарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ЭКГ-10И экскаваторын угсралт монтажийн ажлыг гүйцэтгэж, 2016 оны 09-р сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн.

2018 оны 04-р сарын 05-нд DM30 II маркийн өрмийн машиныг хүлээн авчашиглалтад оруулснаар өрөмдлөг тэсэлгээний ажлыг технологийн дагуу түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл бололцоо бүрдсэн.


Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 2004 оны 09-р сарын 11-ний өдөр 1 сая.тн нүүрс олборлон борлуулахад мастер Ж. Ганбаатар, ЭКГ-5А экскаваторын машинч Ү.Хашганбай, Я.Хайдав, туслах машинч Х.Ойдов, Д.Алтанхуяг нар байсан бол 2 сая тн нүүрс олборлосон 2014 оны 12-р сарын 28-ны II-р ээлжинд DM45E-№02 өрмийн машины операторМ.Шинэбаяр, Б.Батэрдэнэ нарын өрөмдөж тэсэлсэн1-р пластын нүүрсийг ЭКГ-5А№01 экскаваторын машинчГ.Гансэлэм, туслахмашинч Ч.Ган-Эрдэнэ нар HD405 маркийн №13 нүүрсний автосамосвалд, ЭКГ-5А №05 экскаваторын машинч Ш.Зоригтбаатар, туслах машинч Э.Саранхүү нар HD405 маркийн №15 нүүрсний автосамосвалд тус, тус ачилтхийж вагонд ачуулснаар анх удаагаа төслийн хүчин чадалдаа хүрсэн байна.

Уулын нэгдсэн хэсэгнь Шивээ Овоо ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэнхэсэг бөгөөд өрөмдлөг тэсэлгээний ажил, тээвэргүй болон тээвэртэй ашиглалтын системээр хөрс хуулалтын ажлыг зохион байгуулж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах, нүүрс гаргалтын ажлыг зохион байгуулах, уулын тоног төхөөрөмжийг үр бүтээлтэй ашиглаж өртөг зардлыг бууруулан, хэрэглэгчдийг чанарын стандарт шаардлагад нийцсэн нүүрсээр хангах, компанийнтөлөвлөгөөт зорилтыг биелүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэсгийн бүтэц бүрэлдэхүүнд Хэсгийн дарга 1, Хэсгийн ерөнхий инженер 1, Хэсгийн ахлах механик 1, хэсгийн механик 1, ээлжийн мастер 5, Тэсэлгээний мастер 1, ахлах тэсэлгээчин 1, тэсэлгээчин, тэсэлгээний ажилтан, Өрмийн машинч, туслах машинч6, ЭШ25/90 алхагчэкскаваторын машинч, туслахмашинч 16, ЭШ11/70 алхагч экскаваторын машинч, туслах машинч 12, ЭКГ-10И машинч, туслах 8, ЭКГ-5А экскаваторын машинч 16, туслах машинч 16 гэсэн нийт 93 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэсгийн ИТА-уудУТТ-ийн ашиглалт болон уул, геологийн ач холбогдол бүхий судалгаа бүртгэлийг тогтмол хөтөлж хэвшсэн бөгөөд техникийн зогсолт саатлыг бууруулах, бүтээл нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, жил бүр ажлын үр дүнг өсгөсөн үзүүлэлттэй ажиллаж байна.

Манай хамт олон компанийнхэмжээнд мөрдөгдөжбуй ХАБЭА-н дүрэм журмыг чанд мөрдөж, аюулгүй ажиллагааны зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн зөв хэрэглэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өрөмдлөгийн ажилд DM30 II 1ш, Inger-Soll Rand DM45E өрмийн машин 1 ш, СБР-160 өрмийн машин 1ш, тээвэргүй ашиглалтад ЭШ-25/90, ЭШ-11/70 алхагч экскаватор, тээвэртэй хөрс хуулалтад ЭКГ5А-№01,03,04,05,ЭКГ-10И шууд утгуурт экскаватор болон гидро экскаваторуудыг ашиглаж, өнгөрсөн хугацаанд нүүрс гаргалт 32.6 сая.тн, тээвэртэй хөрс 80.4сая.м3, тээвэргүй хөрс 31.4сая.м3, дахин шидэлт 11,8 сая.м3, инженер ажил 8.7 сая.м3 нийтдээ 157,1 сая.м3уулын цулын ажил хийж хөрс хуулалтын дундаж коэффициент 3.4 м3/тнбайна.

ЭШ-25/90 алхагч экскаваторын ТББК-0,91, ТАК-0,90 хүрч, улмаар ЭШ-25/90 алхагч экскаваторын машинчбэлтгэх сургалтыг өөрсдөөбие даан явуулж, 2 машинч бэлтгэн гаргасан бөгөөд цаашид машинч нарыг сургах туршлагыг сайжруулан, хөтөлбөр гарган дараагийн машинч нарыг үе шаттайгаар сургаж байна.

2014 онд ОХУ-ын туршлагатай мэргэжилтэн Дуб.А.Н-ын заавар, зөвлөгөөний дагуу манай залуучууд ЭШ-11/70 алхагч экскаваторын де-монтаж, монтажийн ажлыг 2013-2014 онд хугацаанднь гүйцэтгэж ашиглалтад оруулснаар тээвэргүй хөрс хуулалтын ажлыг 9,6% буюу 0,78 сая.м3-ээр нэмэгдүүлэх боломжтой болсон төдийгүй ашиглалтад орсон тухайн ондоо ТББК- 0.81, ТАК-0.75-тай ажилласан.

ЭКГ-5А экскаваторын машинч, туслахууд экскаваторын бүрэн задаргаа, угсралтын ажлыг 25-30 хоногт хийх чадвар эзэмшсэн. ЭКГ-5А экскаваторууд ашиглалтын явцад хуучирч элэгдэл үүсч байгаа ч ТББК-92%, ТАК-78%-аас бууруулахгүйажиллуулж байгаань ажилтнуудын ажилдаахандах хандлага, мэдлэг чадвар, багаар ажиллах чадвар дээшилсний нэг илрэл юм.

Үе үеийн удирдах албан тушаалтнууд


ДД
Ажилтны овог нэр
Албан тушаал
Ажилласан хугацаа

Хэсгийн дарга нар:
1
Ц.Өлзийсайхан
Анхны дарга
1991.03.13-07.20

2
Ч.Жамъяндорж
Уулын хэсгийн дарга
1991.07.20-1992.02.20

3
Ц.Өлзийсайхан
Уулын хэсгийн дарга
1992.02.20-1993.05.20

4
М.Хишигдэлгэр
Уулын хэсгийн дарга
1993.05.20-1994.02.21

5
Н.Батсуурь
Уулын хэсгийн дарга / Ерөнхий инженер / хавсран
1994.02.21-1994.10.20

6
Д.Цолмон
Уулын хэсгийн дарга
1994.10.20-1995.12.15

7
Э.Энх-Очир
Уулын хэсгийн дарга
1995.12.15-1996.12.01

8
Б.Жавдал
Уулын хэсгийн дарга
1996.12.01-1997.09.01

9
П.Цэндпүрэв
Уулын хэсгийн дарга
1997.09.01-1998.02.01

10
С.Сугиржав
Уулын хэсгийн дарга
1998.02.01-2000.01.03

11
О.Одбаяр
Уулын хэсгийн дарга
2001.01.03-2001.08.01

12
Г.Ганбат
Уулын хэсгийн дарга
2001.08-2007.06

13
Д.Төмөрбаатар
Уулын хэсгийн дарга
2007.06-2009.11

14
Л.Амгалан
Уулын нэгдсэн хэсгийн дарга.
2009.12.09-2019.10

15
Д.Баяржаргал
Уулын нэгдсэн хэсгийн даргаар ажиллаж байна
2019.10-р сараас

Хэсгийн ерөнхий инженер:
1
Ч.Номин-Эрдэнэ
Анхны УНХ-ийн инженер
2010.01-2012.08

2
Б.Эрдэнэбаяр
УНХ-ийн инженер
2012.09-2019.11

3
Б.Энхбат
УНХ-ийн инженер
2019.11-р сараас

Хэсгийн механикууд:
1
Б.Жахаан
Анхны механик
1990.01-1990.12

2
Б.Дашзэвгэ
Хэсгийн механик инженер
1990.12-1996

3
Б.Цогтсайхан
Хэсгийн механик инженер
1996-1998

4
Ш.Давгажаргал
Хэсгийн механик инженер
1998-2001

5
Ц.Болд
Хэсгийн механик инженер
2001-2004

6
Г.Бадарч
Хэсгийн механик инженер
2002-2007

7
Д.Ганбат
Хэсгийн механик инженер
2004-2005

8
Д.Батмөрөн
УНХ-ийн ахлах механик
2005-2019

9
Б.Батгантиг
УНХ-ийн механик
2009.12-2016

10
Д.Ганзул
УНХ-ийн механик
2016-2017

11
Г.Даваажаргал
УНХ-ийн механик
2015-2016

12
М.Отгонбаатар
УНХ-ийн ахлах механик
2019.10-р сараас

13
М.Жаргалбаяр
УНХ-ийн механик
2017.08-р сараас

Хэсгийн мастерууд:
1
Мэндсайхан
Анхны уулын мастер
1991-1992

2
Сүрэнчулуун
Анхны уулын мастер
1991-1992

3
Данзан
Анхны уулын мастер
1991-1992

4
Г.Гянтболд
Ээлжийн мастер
1997-2003

5
Ц.Өлзийсайхан
Ээлжийн мастер
1991.07-1992.02

6
Ш.Балдорж
Ээлжийн мастер
1997-1998

7
Б.Гансүх
Ээлжийн мастер
1992-1995

8
Д.Бадамцэцэг
Ээлжийн мастер
1992-2009

9
Д.Амаржаргал
Ээлжийн мастер
1992-1996

10
Ц.Төмөрзориг
Ээлжийн мастер
1997-1998

11
Г.Эрдэнэбаатар
Ээлжийн мастер
1995-1997

12
П.Цэндпүрэв
Ээлжийн мастер
1998.02-2004.10

13
Н.Мөнхбаяр
Ээлжийн мастер
2002-2004

14
Б.Баттогтох
Ээлжийн мастер
1997-1998

15
Жинлэн
Ээлжийн мастер
1998-2000

16
С.Содбаатар
Ээлжийн мастер
2003-2004

17
Т.Цолмон
Ээлжийн мастер
2001-2003

18
Ж.Ганбаатар
Ээлжийн мастер
2003-2006

19
Ц.Хашэрдэнэ
Ээлжийн мастер
1999-2005

20
Б.Насанжаргал
Ээлжийн мастер
2006.06-2006.10

21
Д.Төмөрбаатар
Ээлжийн мастер
2004-2007

22
Д.Гэрэлмягмар
Ээлжийн мастер
2004.10-2009.12

23
П.Баярмаа
Ээлжийн мастер
2008.01-2008.11

24
Ц.Эрдэнэбат
Ээлжийн мастер
2008-2009

25
Б.Сүрэнтогтох
Ээлжийн мастер
2009.01-2009.07

26
П.Ганбаяр
Ээлжийн мастер
2008-2010

27
Ч.Номинэрдэнэ
Ээлжийн мастер
2009-2011

28
Б.Алтангэрэл
Ээлжийн мастер
2009-2011

29
В.Бат-Эрдэнэ
Ээлжийн мастер
2009.12-2010.02

30
Д.Зоригтбаатар
Ээлжийн мастер
2009.12-2011.05

31
Б.Эрдэнэбаяр
Ээлжийн мастер
2009.12-2012.09

32
Х.Нацагдорж
Ээлжийн мастер
2010-2012

33
С.Анхбаяр
УНХ-ийн ээлжийн мастер
2012-2017

34
Э.Батэрдэнэ
УНХ-ийн ээлжийн мастер
2013-2018

35
М.Алтансүх
УНХ-ийн ээлжийн мастер
2013-2017

36
Б.Энхбат
УНХ-ийн ээлжийн мастер
2010-2019

37
С.Анхбаяр
УНХ-ийн ээлжийн мастер
2012-2017

38
М.Алтансүх
УНХ-ийн ээлжийн мастер
2013-2017

39
Б.Балжинням
УНХ-ийн ээлжийн мастер
2018-2019

40
Г.Дашдаваа
УНХ-ийн ээлжийн мастер
2018-2020

41
Ю.Алтаноргил
УНХ-ийн ээлжийн мастер
2012 оноос

42
П.Ганбаяр
УНХ-ийн ээлжийн мастер
2017.08-р сараас

43
Т.Баасанжав
УНХ-ийн ээлжийн мастер
2018.03-р сараас

44
Н.Амарсайхан
УНХ-ийн ээлжийн мастер
2018.11-р сараас

45
Ч.Загдсүрэн
УНХ-ийн ээлжийн мастер
2020.02-р сараас