Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Дулааны IV цахилгаан станц

  |     |  
Дулааны IV цахилгаан станц
Уурхайчин та бүхэндээ Шивээ-Овоогийн уурхай үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баярын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Дулааны IV цахилгаан станц нь анх 1992 онд тус уурхайгаас 49.5 мян.тн нүүрс худалдан авч байсан бол 2014 онд хамгийн их 1.8 сая.тн нүүрс худалдан авсан бөгөөд хамтран ажилласан он жилүүдэд нийт 20 гаруй сая тн нүүрсийг “Шивээ-Овоо” ХК нь манай технологийн хэрэгцээнд зориулан нийлүүлээд байна.

Уурхайн хамт олны туулж ирсэн 25 жилийн түүхэн замнал нь дардан шулуун, ажил үйлс нь амар  хялбар, бүтэмжтэй байгаагүй.

Цаг агаарын хүнд хэцүү үзэгдлүүд, техник технологийн бэрхшээлтэй асуудлууд, эдийн засгийн хүндрэлтэй цаг үеүүдийг туулан давж гаран ажиллаж байгаа цаашид ч үйл ажиллагаа нь улам тэлж, Монгол улсын маань хөгжил дэвшилд хариуцлагатай байр сууриа эзлэх уурхай мөн билээ.

“Шивээ-Овоо” ХК нь тус станцын нийт хэрэглэж байгаа нүүрсний 50 гаруй хувийг дангаараа хангаж чаддаг уурхай болтлоо өсөн хөгжиж байгаад Бид бүхэн бахархалтай байдаг юм.

23-н жилийн хамтын ажиллагааныхаа үр дүнг товчхоноор дүгнэж хэлэх юм бол “Шивээ Овоо”-ийн уурхай “ДЦС-IV” ТӨХК-ийн хоорондын хамтын ажиллагааны гол цөм нь харилцан итгэлцэл болон харилцан ойлголцож хамтдаа хөгжиж ирсэнд үндэс суурь нь оршино гэж бодож явдаг.


                             “ДЦС-4” ТӨХК-ийн Нүүрсний нийлүүлэлт гэрээ
                          хариуцсан ахлах мэргэжилтэн                                 Ү.БОЛД
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)