
#МЭХГУУҮЭХ 2025.04.09

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын хамтарсан баг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус” төслийн хүрээнд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Шивээ-Овоо ХК-д ажиллалаа.

Тэд хүнд ээлтэй хөдөлмөрийн харилцааг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд Шивээ-овоо компанийн захиргаа болон ҮЭ-ийн хороотой хамтран ажиллаж, компанийн ажилтан залуучууд, эмэгтэйчүүдэд үүрэг хариуцлага, харилцаа, хандлагаа урлахад чиглэсэн “Бидэнд тулгарч буй асуудал, би, бид юуг хийх хэрэгтэй вэ?” сургалт, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрхийн түргэвчилсэн магадлан шинжилгээг хийж, баримт бичгүүдтай танилцаж, ажлын байрны үзлэг хийж, уурхайн хэмжээнд ХАБЭА-г хэрхэн ханган ажиллаж буйтай танилцан, боломжит хэлбэрээр бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар мэдээлэл цуглуулж ажилласан юм.

Хамтарсан багт MЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж ажлын албаны мэргэжилтнүүдтэйгээ, мөн Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын бизнес ба хүний эрхийн зөвлөх Ш.Байгалмаа, О.Туяа нар оролцлоо.

Тус хамтарсан баг үргэлжлүүлэн 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Бор-Өндөр УБҮ-т энэхүү хөтөлбөр, төслийн хүрээнд ажилласан юм. Та бүхэн энэ тухай мэдээллийг дараагийн постноос хүлээн аваарай.
















скачать dle 12.0