Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд жилийн үйл ажиллагааны үзүүлэлтээр 2023 онд өртөг зарлагаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэн удирдлагын манлайллыг сайн хэрэгжүүлж компанийн эдийн засгийн үзүүлэлтийг сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүргэсэн амжилтаар “Эрдэнэс Монгол нэгдлийн 2023 оны менежментийн үйлчилгээг сайн хэрэгжүүлэгч компани”-аар шалгарч 100,0 сая төгрөгийн шагнал авсан бөгөөд энэхүү шагналын сангаараа Фитнес, иогийн шинэ барилгыг бүтээн байгуулсан билээ.
Ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх бололцоог ханган бие бялдрыг нь чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг дэмжих зорилгоор фитнес, иогийн танхимын тохижилтын ажлыг бүрэн хийж дуусган 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ашиглалтад оруулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус компани нь Нийгмийн хариуцлагын хүрээнд Шивээговь сумын нийт төрийн албан хаагчдыг үнэ төлбөргүй хамруулахаар боллоо.



скачать dle 12.0