“Шивээ-Овоо”ХК-ийн ҮЭХорооны товч танилцуулга

28-12-2015, 15:44

Уурхайчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор 1994 оны 12дугаар сарын 25-нд “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн хэсэг ажилчдын санаачлагаар үйлдвэрчний эвлэлийн хороог үүсгэн байгуулж, улмаар Хууль зүйн яамныулсын бүртгэлд 1995 оны 4дүгээр сарын 19ны өдөр бүртгүүлэн 1069 тоот гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.
Үйлдвэрчний Эвлэлийн Хороог анх байгуулж,Хууль зүйн яамны улсын бүртгэлд бүртгүүлэн ажлыг нь эхлүүлсэн хүн бол тухайн үедээ уурхайн ерөнхий маркшейдерээр ажиллаж байсан Равдангийн Гомбосүрэн юм.
Энэ цагаас хойш уурхайн маркшейдер Р.Гомбосүрэн /1995-2006он/, хөдөлмөр хамгааллын инженерТ.Наранцэцэг /2006-2008 он/,тоо бүртгэгчЖ.Уламбаатар/2008-2011он/ээлжийн дарга Д.Бадамцэцэг /2011-2013он/ нартус компанийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар сонгогдон ажиллаж байлаа.
Тэргүүлэгч гишүүдээр Г.Ганбат, Я.Оюун, Г.Эрдэнэбат,Г.Наранчимэг, Б.Отгонбаяр, Ж.Эрдэнэбилэг,Д.Хишигтогтох, Ө.Наранчимэг, Б.Гэрэлтуяа,Т,Баярмаа, С.Хадхүү, Л.Мөнхтөр,П.Баярмаа, Ч.Уранбайгаль, П.Төмөрчулуун, О.Алтанхүү,Ш.Баясгалан, Б.Лазат, Х.Нацагнямзэрэг хүмүүс үе үеийн уурхайчдын төлөөлөл болон сонгогдож байв.
Бүх гишүүдийн 2013 оны 9дүгээр сарын 13-ны өдрийн хурлаас Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны даргаар ТДХ-ийн хяналтын оператор Д.Одгэрэл, тэргүүлэгч гишүүдээр Х.Нацагням, С.Лхагвадорж, Ч.Одгэрэл, Б.Лазат, Л.Лхагважав, Т.Баярхүү, Ю.Дэлгэртөгс,ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр АБХ-ийн ерөнхий инженер Ц.Эрдэнэсоёлнар сонгогдсонбөгөөд нягтлан бодогчоор Л.Ундармаа ажиллаж байна.
Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах,Хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулах, Компанийн Дотоод журам болон бусад хууль тогтоомжийн заалтыг сурталчлан таниулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлд тавих хяналтыг сайжруулах зэрэг асуудлаар компанийн захиргаатай хамтран ажиллаж байна.
скачать dle 12.0