Тайлангийн хурал боллоо

21-06-2016, 15:45

Ажилчдын ҮЭХорооноос 2016 оны 1 сарын 19 ний өдөр 2015 оны тайланг хэлэлцүүлж, гишүүдийн санал хүсэлтийг сонслоо.
Тус хороо нь 2015 онд ШОХК-ийн Захиргаа, Төлөөлөн удирдах зөвлөлд 5 зүйл бүхий албан шаардлага хүргүүлж, дараах үр дүнд хүрсэн байна.
 Үүнд:
1. 2015 оны 9 дүгээр сард уурхайчид 25 жилийн ойн баяраар “жилийн үр дүнгийн шагналт цалин” – 1 сарын цалин авсан.
2. 2015 оны 12 дугаар сарын 1нээс уурхайчдын цалин 15 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд энэ удаа хийснээрхи болон цаг тарифын цалинг зэрэг нэмэгдүүлсэн.
3. Сарын үр дүнгийн шагналт цалин олгох тухай журмыг өөрчлөхөөр тооцоо судалгаа хийгдэж байна.
4. ШОХК-ийн сүүлийн 3 жилийн санхүүгийн үйл ажиллгаанд Үндэсний Аудитын газрын Говьсүмбэр аймгийн салбараас шалгалт хийж, дүгнэлт гаргаад байна.
5. Уурхайчдын байрыг үнэтэй хувьчлах буюу худалдах талаар ШОХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар ажилчдын хурал дээр мэдэгдсэн зэрэг болно. Мөн ТУЗ-ийн дарга Б.Ариунболд АҮЭХороонд албан тоотоор хариу ирүүлсэн болно.
Хамтын гэрээний хэрэгжилт
1.Цалинг 15% иар нэмэгдүүлснээр ажилчдын дундаж цалин 1200,000 төгрөгт хүрлээ.
 2 .2015 оны 12 дугаар сард 50 уурхайчин шинэ байранд орлоо. Тухайн байрны метр квадратын хэмжээнээс шалтгаалан ажилтнууддаа 3,0-5,0 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
 3. ХАБЭА-н удирдлагын тогтолцооны МNS OSHAS 18001 стандартыг хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний “ОШМИ”ХХК-тай 5 сарын хугацаатай гэрээбайгуулан ажиллаж байна.
4. Цалин хөлс олгох тухай журмын илүү цагийн хөлс тооцох хэмжээг нэмэгдүүлэх талаар СЭЗХ судалгаа тооцоо гарган, Захирлын зөвлөлд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Гишүүдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах ажлын хүрээнд
1.ШОХК-ийн ТУЗ-ийн баталсан журмыг үндэслэн компанийн Ёс зүйн хороонд ажилчдын төлөөллийг оруулах тухай асуудлыг Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн ҮЭХорооны дарга Д.Одгэрэл, Уулын нэгдсэн хэсгийн ерөнхий инженер Б.Эрдэнэбаяр нар Ёс зүйн хорооны гишүүнээр сонгогдов.
/2015 оны 1 дүгээр сард /
2.Бүх ажилчдын хурлаас “Хөдөлмөрийн маргаан таслах комисс”-ын ажилчдын төлөөллийг шинэчлэн сонгов.
/2015 оны 5 дугаар сард /
3.Уурхайчдын дунд “Мэдээллийн цаг” арга хэмжээг 2 удаа зохион байгуулж, сар бүрийн 15нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж хэвшээд байна.
/ 2015 оны 3 дугаар сард/
4.ҮЭХороог хуулийн дагуу Улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлж, 2016оны 1 сараас “Шивээ-ОвооТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хороо” гэсэн нэрээр улсын бүртгэлийн гэрчилгээ аваад байна.
/2015 оны 12 дугаар сард /
Гишүүдээ дэмжин туслах чиглэлээр
1.2015 онд тус хорооноос 22 ажилтанд 3,3 сая төгрөгийн буцалтгүй тусламж, 12 ажилтанд 1,2 сая төгрөгийн сувиллын зардлын хөнгөлөлт,мөн зээлийн сангаас91 ажилтанд зээл олгосон байна.
 2. Монгол даатгал компанийн ГСА-ийн салбартай гэрээ байгуулан 300 ажилтныг Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалд хамруулан, өрх толгойлсон 19 ажилтныг АҮЭХорооноос үнэ төлбөргүй хамрууллаа.
3.Шивээговь сумын ЗДТГазартай хамтран бичиг баримт бүрдүүлэх ажлыг зохион байгуулснаар 16 уурхайчны грашийн газрын гэрчилгээг15 жилийн хугацаатай олгуулав.
 4.ҮЭХорооноос гишүүдэд олгох тусламж, шагнал урамшууллын журмыг шинэчлэн батлав.
Чөлөөт цагийн арга хэмжээ
1.”Шивээ-Овоо”ХК-ийн 25 жилийн ойг тохиолдуулан “Шивээ-Овоо-25”эссе бичлэгийн уралдаан зарлаж, амжилттай оролцсон 13 ажилтныг шагнаж урамшууллаа.
       /2015оны 2 дугаар сар,шагналын сан 1,2 сая төгрөг/
2.Уурхайчдын дунд биллъяард, бөх, шагайн харвааны тэмцээн зохион байгуулав.
 / 2015 оны 3 дугаар сар, шагналын сан – 1,3 сая төгрөг /
3.Спортын бага наадам зохион байгуулж, 5төрлөөр 250 уурхайчин хамрагдав.  /2015 оны 10 дугаар сар, шагналын сан -5,7 сая төгрөг/
4.Компанийн захиргаатай хамтран Цас мөсний баяр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
 /2015 оны 2,3 дугаар сар, төсөв нь 800,000 төгрөг/
Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн хороо 2016.01.20
скачать dle 12.0