Шивээговь суманд "Малчин, мал бүхий иргэдийн зөвлөгөөн"-ийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Today, 16:22

❇️Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус бүс нутгийн тогтвортой хөгжлийн түшиц болсон “Шивээ Овоо” ХК хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчин, мал бүхий иргэдийн зөвлөгөөн” амжилттай болж өндөрлөлөө.
❇️Тус зөвлөгөөн нь сумын мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, бэлчээр ашиглалт, малын эрүүл мэнд, өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцлээ.
❇️Хоёр жил дараалан амжилттай хэрэгжиж буй энэхүү зөвлөгөөн нь төр, хувийн хэвшил, иргэдийн гурвалсан хэлхээ холбоог бэхжүүлж, Шивээговь сумын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хамтын ажиллагааны маш сайн жишиг болж байна. Зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгуудыг үндэслэн цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллахаар тогтлоо.
❇️Шивээ Овоо” ХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шивээговь сумын малчид, мал бүхий иргэдэд жил бүр уламжлал болгон үзүүлдэг нүүрсний дэмжлэгээ энэ жил ч мөн үргэлжлүүлэн олгохоор боллоо.
❇️Жил бүрийн өвлийн эхэн сард малчдын гэр бүлд хамгийн чухал хэрэгцээ болдог түлшний асуудлыг уурхайн хамт олон ийнхүү хамтдаа шийдэж, өрх бүрд бодит дэмжлэг үзүүлдэг хамгийн том тусламж болдгийг малчид онцолж байлаа.
❇️Арга хэмжээний үеэр Сумын удирдлагуудын зүгээс нутгийн иргэдээ үргэлж дэмжиж, хамтран ажилладаг “Шивээ-Овоо” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.
скачать dle 12.0