Today, 11:21
Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1990 онд энэ өдрийг албан ёсоор зарласан бөгөөд Монгол Улс 1992 оноос Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэж иржээ.
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үр хүүхэд, хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, мэдлэг туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад буурлуудынхаа гавьяа, үнэтэй хувь нэмрийг энэ өдөр хүндэтгэн дурсдаг.
Энэ жилийн арга хэмжээний гол онцлог нь 1960-1970-аад оны үеийн түүхэн болон ахуйн хэрэглээний эд зүйлсээр танхимыг засаж, ахмадуудыг залуу насны дурсамжаар нь аялуулсан явдал байв. Тухайн үеийн түүхийг өгүүлэх ховор нандин хэрэглэлүүд нь ахмадуудад хүндэтгэл үзүүлэхээс гадна залуу хойч үедээ соёлын өвийг таниулах чухал ач холбогдолтой шийдэл боллоо.

















