“MINER LEAGUE-2026” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

1-05-2026, 08:51

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тус спортоор дамжуулан тэсвэр хатуужил, багийн ажиллагаанд сургах, өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Шивээ Овоо” ХК-иас ивээн тэтгэж Шивээговь сумын хэмжээнд анх удаа “MINER LEAGUE-2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 1 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд ШОХК-ийн хэсэг, нэгжүүдийн баг, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн шигшээ баг, Шивээговь сумын залуусын шигшээ багууд хамарсан нийт 100 гаруй тамирчид хурд хүчээ сорин оролцжээ. “MINER LEAGUE-2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр
🏀”Монголын сагсан бөмбөг”-ийн холбооны дээд шагнал “СПОРТЫН МАСТЕР” шагналаар “Шивээ Овоо” ХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга-Ерөнхий механикч, Спортын дэд мастер Борын БАТГАНТИГ
🏀”СПОРТЫН АЛДАР” шагналаар “Шивээ Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ЭШ-25/90 алхагч экскаваторын II туслах машинч, “УУРХАЙЧИН” клубийн ЖҮДО бөхийн дасгалжуулагч, спортын мастер Ширмэнбаатарын ЦЭРЭНЛХАМ
🏀”СПОРТЫН АЛДАР” шагналаар “Шивээ Овоо” ХК-ийн Авто-II хэсгийн Гидро экскаваторын оператор, “УУРХАЙЧИН” клубийн “САГСАН БӨМБӨГ”-ийн дасгалжуулагч, сагсан бөмбөгийн 2-р зэргийн тамирчин Батжаргалын ОТГОНБАЯР нар тус тус шагнууллаа. “MINER LEAGUE-2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ШИЛДГҮҮДЭЭР;
🏀”ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН” Шагналын эзнээр Шивээговь сумын 3-р ахлах сургуулийн 9а ангийн сурагч Насанжаргалын БИЛГҮҮН-СУДАР⛹️ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧ- УУЛЫН НЭГДСЭН ХЭСЭГ, ЗХ-ийн багийн тамирчин А.ТӨРБОЛД⛹️ШИЛДЭГ ДОВТЛОН ТОГЛОГЧ-ХЭЛТЭС АЛБА, ЦХХ-ийн багийн тамирчин Б.ТЭГШБАЯР ⛹️ШИЛДЭГ ХОЛБОН ТОГЛОГЧ-АВТО 1,2-Р ХЭСЭГ-ийн багийн тамирчин Б.ПҮРЭВНАСАН ⛹️ШИЛДЭГ ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ- ХЭЛТЭС АЛБА, ЦХХ-ийн багийн тамирчин Б.БАТГАНТИГ ⛹️ШИЛДЭГ ТӨВИЙН ТОГЛОГЧ- АВТО 1,2-Р ХЭСЭГ-ийн багийн тамирчин Г.НАРАНБОЛД ⛹️УЛИРЛЫН MVP АВАРГА -ШИВЭЭГОВИЙН ЗАЛУУС багийн тамирчин Б.БАТ-ЭРДЭНЭ ⛹️FINAL MVP АВАРГА- -ШИВЭЭГОВИЙН ЗАЛУУС багийн тамирчин Т.УНДРАЛ-БОЛД нар тус тус шалгарч ШИЛДГҮҮДЭЭР шалгарлаа.
🏀”MINER LEAGUE-2026”🏀сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний БАГИЙН ТӨРӨЛД;
🏀”MINER LEAGUE-2026”🏀Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Тэмцээний #ДЭД байранд ШОХК-ийн #ХЭЛТЭС, #АЛБА, #Цахилгаан #хангамжийн #хэсгийн баг шалгарч 1,500,000 төгрөг, мөнгөн медалийн эздээр шалгарсан бол
🏀”MINER LEAGUE-2026”🏀Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах #ТЭРГҮҮН байранд Шивээговь Сумын “#ЗАЛУУС” баг шалгарч Шилжин явах цом, 2,000,000 төгрөг, алтан медаль, дурсгалын зүйл, шилжин явах цомын эзэд боллоо. ТАМИРЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.
​​​скачать dle 12.0