Худалдан авах үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тухай

25-06-2019, 19:05

2016 оны дотоод хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, гарсан алдааг засуулж, шалтгааныг тодруулж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор компанийн Худалдаа хангамжийн хэлтэст 2016 оны 1-р улирлын худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлтэй холбоотой баримтуудад Хяналтын хэлтсийн санхүүгийн хяналтын мэргэжилтэн М. Мягмарсүрэн төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Тус шалгалтын тайланг 2016 оны 5 сарын 6-ны өдрийн Захирлын зөвлөлийн хуралд танилцуулан тайлагнасан. Шалгалтаар нийт 5 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгах, дахин давтан гаргахгүй байх талаар Худалдаа хангамжийн хэлтэст мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, албан шаардлагыг хүргүүлэн ажиллав.
Шалгалтын үр дүнд илэрсэн зөрчлийн 40 хувийг арилгаж, 60 хувийг ажил сайжруулах шатандаа явагдаж компанийн худалдан авах ажиллагаа сайжирч байна.

Дараах дэвшилттэй талууд байлаа. Үүнд:  
  • Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах 2016 оны ерөнхий төлөвлөгөөг Shivee-ovoo.mn болон e-procurement.mof.gov.mn –ын pmmis /худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээний цахим/ сайтад байршуулсан.
  • Нээлттэй тендерийн урилгыг e-procurement.mof.gov.mn сайт болон өдөр тутмын сонинд байршуулдаг
  • Тендерийн нээлтийг хуулийн дагуу ил тод, шударга явуулдаг  
  • Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатайгаар чиг үүргээ сайн хэрэгжүүлж ажилладаг.
скачать dle 12.0