НИЙТ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

22-04-2026, 09:01

Ажилтнуудад аюулгүй ажиллах хандлага төлөвшүүлж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандарт, галын аюулгүй байдлыг хангах, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг арга зүйг эзэмших, ажлын байрны осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлэн эрсдэлийг үнэлэх аюулыг мэдээлэх арилгах хянах арга, компанийн дотоод журам, ажилтнуудын шагнал урамшуулал олгох журам сэдвүүдээр дэлгэрэнгүй сургалт явууллаа. Шивээ Овоо ХК-ийн 2026 оны ХАБЭА-н нийт ажилтны сургалт 2026 оны 3-р сарын 25-ны өдрөөс 4-р сарын 15-ны өдрийн хооронд хуваарийн дагуу зохион байгуулагдаж 5 хэлтэс, 1 алба, 8 хэсгийн нийт 419 ажилтан хамрагдсан байна.
скачать dle 12.0